Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Өөш гэдэг газар голын мөс цөмөрсний улмаас ачааны автомашин суужээ. Аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Өөш гэдэг газрын чиглэлд зорчиж явсан малчин Ч-ын “Портер” загварын ачааны автомашин Тэс голын мөсөнд цөмөрч суусан байжээ. Иймд аврагчид суусан автомашиныг 1 цаг 15 минут ажиллан татан гаргасан байна. Автомашинд жолооч, 4 зорчигчийн хамт зорчиж байсан бөгөөд биеийн байдал хэвийн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ташрамд дурдахад гол, нуурын мөс цөмөрсөнтэй холбоотойгоор он гарсаар 27 удаагийн дуудлага ОБЕГ-т ирсэн бөгөөд алба хаагчид 21 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсөн дээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.