Орхон аймаг 2023 оноос шилжин ирж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор орон нутгийн онцлогийг тусгасан бие даасан хөтөлбөр батлуулан хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-т тусгагдсан хот хөдөөгийн сэргэлтийг эрчижүүлэх хүрээнд тус хөтөлбөрийг боловсруулах юм.
Ингэхдээ орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, аймгийн түүх, соёл, зан заншил, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, үндэсний үйлдвэрлэлийн ололт амжилтыг шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зэргийг тусган боловсруулах талаар ажлын хэсэг хэлэлцлээ.
Үүнтэй уялдуулан шилжин ирэгсдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, дэд бүтцийг өргөтгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аймгийн брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, иргэдийн тогтмол орлого олох боломжийг эрэлхийлэх зэрэгт орон нутагт манлайлан ажиллах үүрэгтэй гэдгийг онцоллоо. Дашрамд дурдахад өнгөрсөн арван нэг дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч төсвөө бие даан бүрдүүлдэг 6 аймаг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх чиглэл ирсэн байдаг. Энэ хүрээнд 2023- 2024 оны эхний улирлыг дуустал дээрх хөтөлбөрийг нийт 15 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.