“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр G хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Швейцар, Камерун, Бразил, Серби гэсэн багууд орсон юм.
Дөнгөж сая Камерун болон Сербийн багууд тоглолт 3-3 харьцаагаар тэнцэж дууслаа. Тоглолтын салхийг Камеруны төвийн хамгаалагч Жан Шарль Кастеллетто 29 минутад чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг гоол болгож нээсэн ч эхний үеийн төгсгөлд хоёр гоол дараалж алджээ. Тус гоолуудыг Тадичийн дамжуулалтаар 45+1 минутад Страхиня Павлович тэнцүүлсэн бол Живкович дамжуулалтаар 45+3 минутад Милинкович-Савич оруулж эхний хагасыг Сербүүд илүүрхэж дуусгажээ.
Хоёрдугаар хагас эхлээд 53 минутад Живкович дамжуулалтаар Александер Митрович гоолдож тэргүүллээ баталгаажуулжээ. Гэвч Камерунчууд бууж өгөлгүй довтолсоор 63 минутад хаалгачийн дээгүүр өлгөж оруулсан бол хоёр дахь 66 минутад Чупо Мотинг оруулжээ.
Улмаар хоёр баг нэг, нэг оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтыг Камерун Улсын баг арванхоёрдугаар сарын 03-ны бямба гарагийн шөнө 03:00 цагт Бразилийн эсрэг тоглох бол Серби Улсын баг арванхоёрдугаар сарын 03-ны бямба гарагийн шөнө 03:00 цагт Швейцарын эсрэг тоглоно.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.