• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгүүлч Н.Сарангэрэл “Ижий бурхад” номынхоо нээлтийг хийлээ

Сэтгүүлч Н.Сарангэрэл “Ижий бурхад” номынхоо нээлтийг хийлээ. “Ижий бурхад” номын санаачлагч нь “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага ажээ.

Н.Сарангэрэл өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа “Ижий” гэж зөвхөн ээжийн тухай яриулдаг гэгээлэг хөөрхөн булан хөтөлж, чамлахааргүй олон ярилцлага хийжээ. Эдгээр ярилцлага, хөрөг нийтлэлүүдээ эмхэтгэж ижийн тухай сайхан ном гаргаач гэх саналыг тус байгууллагын найз нар нь түүнд тавьсан нь энэхүү номыг баринтаглах эхлэл болжээ.

“Энэ номоо хуучин ярилцлагуудаараа хийх үү, эсвэл бүгдийг нь шинээр дахин бэлтгэх үү гэдэг сонголт надад тулгарсан. Сонинд хийж байсан ярилцлагууд ер нь бүгд олны танил эрхмүүдийнх. Тэр хүмүүс орчлонд төрүүлж өсгөсөн ижий гэж ачлалт хүнийхээ тухай юу ярих нь мэдээж олон хүнд сонирхолтой ч эгэл жирийн яг л над шиг хүмүүс, бас надтай өдөр тутам таарч, ажил амьдрал нэгтэй болсон найзууд, танилууд минь ижий гэж эгэлгүй бурхныхаа тухай юу ярих илүү сонирхолтой санагдсан. Тиймээс миний номын баатруудын цөөнгүй нь од биш ч тод нэртэй, тоогдох мөртэй яваа эгэл жирийн хүмүүс, миний нөхөд. Хуучин ярилцлагуудаасаа энэ удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн агуу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, “Бөмбөгөр ногоон” театрын цуутай жүжигчдийн нэг гавьяат Лхамжавын Долгор нарын эрхэм хүмүүсийн ижийнхээ тухай дурссан сонирхолтой дурсамжуудыг онцлон сонгосон юм гэж сэтгүүлч Н.Сарангэрэл номынхоо өмнөтгөлд бичжээ. Мөн Хөдөлмөрийн баатар нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ эрхлэгчийнхээ “Ижийгээ хайрлахад маргааш гэж байдаггүй юм” гэсэн захиасыг хамтад нь дайжээ.

“Ижий бурхад” номын зочид ийн өгүүлжээ.

Бавуугийн Лхагвасүрэн найрагч “...Ижийгийн гол зорилго, амьд яваагийн шалтгаан, хүн байгаагийн утга нь ердөө л би байсан. Намайг л гэнэ...”,

Пунцагийн Бадарч абугай “...Би чинь хоёр ижийн хайранд булхаж өссөн хүн. Тиймдээ ч энэ дайтай яваа юм. Алс газар явж буй үр хүүхдийнхээ хойноос нэг л ижий сүү өргөж үлддэг бол миний араас хоёр ижий цайныхаа дээжийг өргөн залбирч суудагсан...”,

Дөнгөтийн Цоодол эрхэм “...Миний ижийг Дэнсмаа гэж залуудаа дөрвөлжин цагаан шүд, нэг их өтгөн биш урт хар гэзэг, усгал бор нүдтэй тэвхэлзсэн бор хүүхэн явсан бөгөөд ажилд эрэмгий, үйл үртсэнд шаламгай, үр хүүхдээ хамгаалахдаа "сая төрсөн гүү, сайрын хөх тогоруу" шиг амиа тавьдаг зантай хүн байсан юм даа...”,

Д.Чойжамц хамба “...Ижийн тухай  ихийг бодууштай  юм. Өдий зэрэгтэй хүн болсон нь ижийн ач гэдгийг эхийн хэвлийд олдсон цагаас хөөгөөд бодоход хайрлахаас аргагүй юм. Эндээс  нигүүлсэл, энэрэл, хайр, асрал эхэлдэг. Эх болсон хамаг амьтан, ижийгээ жаргалтай байгаасай, жаргалын шалтгаан нөхцөл бүрдэж байгаасай гэж боддог...”,

Түүхч Санждоржийн Туяа “...Хүний эхнэрийг ээж-эхнэр, охин-эхнэр, найз эхнэр гэж янз бүрээр ялгаж байх нь олон. Миний ээж аав хоёр бид хэдийг өсгөж өндийлгөх гэж цугтаа зүтгэж, хоорондоо эрхлэлдэж, хожим өтөл насанд хүртэл бие биенээ гэсээр байсныг бодоход ээж маань найз эхнэр, аавд санаа тавьж халамжилж байхыг харахад ээж эхнэр, аспирантур докторантурт явахад арын ачааг үүрч дүүрч гарсныг бодоход халамжлагч ээж эхнэр явжээ...”,

Соёлын гавьяат зүтгэлтэн Ишдоржийн Рэнчинханд “...Ээж минь дэргэд байхад усны шувуу эрт ирдэг гэдэг шүү дээ. Ажаагийн минь бор аяга дотроо заавал ааруул, ээзгий ч юм уу, боорцогтой байх. Түүнээс нь хойгуур урдуур нь гарах тоолондоо аваад үмхчихнэ, мөн гоё шүү. Нэг харахад тэр аяга хоосорчихсон байна, тэгэхдээ  тун удалгүй харахад дотроо юмтай болчихсон л байна. Ажаа бидэнд л зориулж аягаа хоосон байлгадаггүй байсан байх...”,

Элчин сайд Пэрэнлэйн Үржинлхүндэв “...Ээжийгээ “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон аваад хачин их баярлахыг харж билээ. Аймагт одонгоо авчихаад эгчийнд ирээд одонгоо дахин дахин үзээд л хэдэн хүүхдийнхээ буянаар төрөөс одон хүртлээ гээд баярлаж байсныг  одоо хэр санадаг. Хааяа нэг сум орохдоо одонгоо заавал зүүнэ. Төрийн хишиг гээд тун их ач холбогдол өгнө шүү дээ...”,

Гавьяат багш, доктор Цэрэнчимэдийн Саранцацрал “...Ээж минь ганц удаа хил давж очиж үзсэн газар нь Москва. Би дөрөвдүгээр курс төгсдөг жилээ ээжийгээ Москвад урьсан. Тэгэхэд их баярлаж билээ. Улаан талбайд зургаа авахуулаад, Москвагийн их сургуулийн сүрлэг сүртэй өндөр том барилгад оруулж үзүүлэхэд орос хэлний багшийн хувьд их л гоё байсан санагддаг юм...”,

Урлагийн гавьяат зүтгэлтэн Дарамсэдийн Цэрэнсамбуу “...Бид эхээс есүүлээ. Зургаан хүү, гурван охинтой айл. Энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, хүний зэрэгтэй хүн болгох нарийн ухаан ээж хүнээс л илүү гарна шүү дээ...”,

УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “...Хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр очих дуртай ч ээжийг дуудаагүй үед хамаагүй орж болохгүй л дээ.Тэгээд эмнэлгийн хавиар их эргэлдэнэ ээ. Ээжид харагдаад дуудахаар нь бөөн баяр гүйгээд л очно шүү дээ...”

Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаяр “...Ээж маань нас дээр гарсан. Гэхдээ хажууд минь байж, хаалга торхийх чимээнээр хэн ирэв гэж шалгаж, охин бид хоёрыг ажил хичээлээ тараад очих цагийг хүлээж, жаахан оройтвол халуун савтай цайгаа уулгүй хадгалж суудаг тэр сэтгэлийг нь, хайрыг өдөр бүр хажуудаа мэдэрч амьдарч яваадаа би хувьтай хүн...” гэж өгүүлжээ.

Хүн бүхний ижий үрдээ цаглашгүй их ачтан. Тэрхүү ачтануудын тухай өгүүлэх “Ижий бурхад” ном хэн бүхэнд сонин байхаас гадна ухаарал гэгээрлийг хамтад нь өгнө гэдэгт сэтгүүлч Н.Сарангэрэл итгэлтэй байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ
Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр...
Д.Нанжаа, Б.Жигжид нарт Монгол...

Сэтгүүлч Н.Сарангэрэл “Ижий бурхад” номынхоо нээлтийг хийлээ

Номин 2022-11-25

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ
Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

15 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

15 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

15 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

15 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

15 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

15 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

15 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

15 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

16 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах