• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагууд орлого олж, захиран зарцуулах эрхтэй болно

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Ирэх оны төсвөөр шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Бүлгийн гишүүд энэ асуудалд байр суурь нэгтэй байгаа юу?

-Шинэ хөрөнгө оруулалтуудын тухайд ирэх он болон 2024 онд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал яригдаж байна.  Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний буюу хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна. Бүлгийн гишүүд мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүйн тулд шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай гэж үзлээ.

-Тухайлбал ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?

-Төсвийн тухай хууль дээр хариуцлага, сахилга батыг сайжруулахаар хоёр, гурван зүйл заалт оруулна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд нэг кодтой болно. Хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэнэ гэж үзсэн. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байхыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг болно. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.

-Энэ асуудалд аж ахуйн нэгжүүдээс санал авсан гэж сонссон.  Тэд ямар санал ирүүлсэн бэ?

-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтийг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтийн дүн нь буурдаг.  Бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэсэн асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж байгаа ажил, үйлчилгээний санхүүжилтийг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна. Мөн Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна.Тухайлбал, Шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

-АН-ын бүлэг мэдээлэл хийж, “Хэт данхар төсөв болсон. Эрх баригчид Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй.  Түүнийгээ хэрхэн тооцоолж төлөх вэ гэдгээ ч мэдэхгүй байна” гэж шүүмжилж байна.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Улсын төсөвт ачаалал үүсгэж байгаа асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жил зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа. Мөн 1.8 их наядыг гадаад зээл, тусламжид зарцуулна. Иймд хөрөнгө оруулалттайгаа адил гадаад зээл тусламж дээрээ ч бид сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна. Үүн дотроос онцолбол, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа өр зээлийн бодлогын асуудал Төсвийн байнгын хороонд хамаардаг мөртлөө эцсийн эцэст шийдвэр гаргалт нь Аюулгүй байдлын байнгын хороон дээр байдаг. Цаашдаа мэргэжлийн байнгын хороонд саналаа өгөөд, Аюулгүй байдлын хороо нь Төсвийн байнгын хороотойгоо хамтарч шийдвэр гаргадаг байх асуудлыг тавьж өгье гэсэн байгаа юм. Одоо бид өргөн баригдсан хуулийн хүрээнд үзэл баримтлал нь зөрчигдөхгүйгээр өөрчлөлтүүд оруулж байна. Ажлын хэсгээс төсвийн сахилга бат, олон нийтийн оролцоо, хяналт, гадаадын зээл тусламж дээр баримтлах бодлоготой холбоотойгоор тодорхой бие даасан хуулийн төслүүд өргөн барихаар нэгтгэн боловсруулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Он дамнасан Үндэсний номын...
Барууны улсууд Монгол Улсыг...

Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагууд орлого олж, захиран зарцуулах эрхтэй болно

САЙХАН 2022-11-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагууд орлого олж, захиран зарцуулах эрхтэй болно

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Ирэх оны төсвөөр шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Бүлгийн гишүүд энэ асуудалд байр суурь нэгтэй байгаа юу?

-Шинэ хөрөнгө оруулалтуудын тухайд ирэх он болон 2024 онд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал яригдаж байна.  Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний буюу хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна. Бүлгийн гишүүд мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүйн тулд шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай гэж үзлээ.

-Тухайлбал ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?

-Төсвийн тухай хууль дээр хариуцлага, сахилга батыг сайжруулахаар хоёр, гурван зүйл заалт оруулна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд нэг кодтой болно. Хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэнэ гэж үзсэн. Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байхыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг болно. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.

-Энэ асуудалд аж ахуйн нэгжүүдээс санал авсан гэж сонссон.  Тэд ямар санал ирүүлсэн бэ?

-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтийг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтийн дүн нь буурдаг.  Бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэсэн асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж байгаа ажил, үйлчилгээний санхүүжилтийг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна. Мөн Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна.Тухайлбал, Шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

-АН-ын бүлэг мэдээлэл хийж, “Хэт данхар төсөв болсон. Эрх баригчид Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй.  Түүнийгээ хэрхэн тооцоолж төлөх вэ гэдгээ ч мэдэхгүй байна” гэж шүүмжилж байна.  Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Улсын төсөвт ачаалал үүсгэж байгаа асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жил зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа. Мөн 1.8 их наядыг гадаад зээл, тусламжид зарцуулна. Иймд хөрөнгө оруулалттайгаа адил гадаад зээл тусламж дээрээ ч бид сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна. Үүн дотроос онцолбол, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа өр зээлийн бодлогын асуудал Төсвийн байнгын хороонд хамаардаг мөртлөө эцсийн эцэст шийдвэр гаргалт нь Аюулгүй байдлын байнгын хороон дээр байдаг. Цаашдаа мэргэжлийн байнгын хороонд саналаа өгөөд, Аюулгүй байдлын хороо нь Төсвийн байнгын хороотойгоо хамтарч шийдвэр гаргадаг байх асуудлыг тавьж өгье гэсэн байгаа юм. Одоо бид өргөн баригдсан хуулийн хүрээнд үзэл баримтлал нь зөрчигдөхгүйгээр өөрчлөлтүүд оруулж байна. Ажлын хэсгээс төсвийн сахилга бат, олон нийтийн оролцоо, хяналт, гадаадын зээл тусламж дээр баримтлах бодлоготой холбоотойгоор тодорхой бие даасан хуулийн төслүүд өргөн барихаар нэгтгэн боловсруулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах