Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн бөгөөд уг ослыг үеийн бичлэг ил болж олон нийтийг сэртхийлгэсэн билээ. Тэгвэл хэргийн шалгалтын явц ямар шатандаа яваа мөн осолд өртсөн хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЦЕГ-аас тодрууллаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, хоёр явган зорчигч гэмтээсэн. Явган зорчигчид 12 настай хүүхдүүд байсан зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан. Тэрбээр мэдүүлэгтээ, буцаж эргэх үйлдэл хийх үед дугуй нь замын хашлага даваад, машинаа зогсоож чадаагүй гэж хэлсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй гэв.
Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шүүх эцэслэн шийднэ гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.