• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”

ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяртай геополитикийн шинэ нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-ОХУ Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэлээ.  Энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ.  Олон улсын эрх зүйн  хувьд ямар үр дагавар гарч болно гэж таамаглаж байна вэ?

- Дэлхий дахинд энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй ОХУ өөрөө түрэмгийлэл үйлдэж, бусдын газар нутгийг өөртөө дур мэдэн нэгтгэлээ. Энэ бол ноцтой буруу “precedent” тогтож байгаа хэрэг.  ОХУ өөртөө нэгтгэсэн гэх Луганск, Донецк, Херсон, Запорожье мужид өнөөдрийг хүртэл бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байна. Олон улсын эрх зүйд дээрх үйл явцыг “annexation” буюу “хүч түрэн хавсарган нэгтгэх ажиллагаа” гэж нэрлэдэг. АНУ, Албани улсын санаачилсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл дээр ОХУ хориг тавьсан. Тиймээс Ерөнхий Ассамблей дээр санал хурааж тогтоолын төслийг батлах болов уу. Украины дөрвөн мужид явагдсан санал хураалт болон В.Путины зарлиг нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, НҮБ-ын дүрэмд харш,  хууль бус үйлдэл, урд өмнө болж байгаагүй практик.   В.Путин хүчирхэг удирдагч, асар их нэр хүндтэй байсан. Тэрбээр ЗСБНХУ-ын “эзэнт гүрэн”-ийг дахин сэргээн мандуулах далд хүслээ олон жил тээж явсан гэдэг нь харагдлаа. 

В.Путин 2005 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын парламентын дээд танхим холбооны хуралд үг хэлэхдээ “ЗХУ-ын задрал ХХ зууны геополитикийн хамгийн том сүйрэл болсон” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ санаагаа Мюнхен аюулгүй байдлын бага хурал, “Валдай” олон улсын мэтгэлцээний клуб дээр хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан. Харин АНУ-ын сенатч агсан Жон Маккейн Мюнхены бага хурал дээр “Зөвлөлтийн эзэнт гүрэн сэргэвэл XXI зууны хамгийн том сүйрэл болно” гэж сөргүүлж хэлсэн байдаг.  Крымийн хойгийг нэгтгэж байсан 2014 оны үетэй харьцуулахад энэ удаагийнх ямар ч байсан Орос даяар үндэсний хэмжээний баяр ёслол болсонгүй.

ОХУ-ын 30 гаруй хотод түр дайчилгааг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөлөө. В.Зеленский Украины тэмцэл Донбасс, Крымийг чөлөөлөх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэж, НАТО-д элсүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болж есөн гишүүн улс ч дэмжихээ мэдэгдсэн байна. Ер нь ноцтой алдааны  гол учир шалтгаан нь нэг хүнд эрх мэдэл  дэндүү их төвлөрч, улс орныг олон арван жилээр хугацаагүй удирдах боломж олгож буй явдал юм. Гол асуудал ОХУ-д хууль бусаар, хүчээр нэгтгэсэн эдгээр дөрвөн мужийг чөлөөлөх ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт халдсан үйлдэл гэж үзэх тухай Оросын удирдагчдын хийж буй хууль бус мэдэгдэл юм.

-Сүүлийн үед ОХУ-ын удирдлагын зүгээс цөмийн зэвсгээр мэдэгдэл удаа дараа хийх болсон. Энэ талаар та байр сууриа хуваалцана уу. Цөмийн дайн гарах магадлал хэр үндэслэлтэй байна вэ?  

-Олон улсын аюулгүй байдлын орчин эрс хурдацтай доройтож, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдсээр байна. ОХУ цөмийн зэвсгийн сүрдүүлгийн дор Украин руу түрэмгийлсэн. Миний хувьд хамгийн их гайхал түрүүлж буй зүйл бол В.Путин, түүнийг тойрон хүрээлэгчид ОХУ-ыг дэлхий дээр ганцаараа цөмийн зэвсэг эзэмшиж байгаа юм шигээр ааш авир гаргаж байгаа явдал юм. В.Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл Оросын ард түмний өмнө уучлашгүй, хэзээ ч нөхөж баршгүй хохирол учруулна.

ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл цацрагт идэвхит бодис агаар дусал бусад замаар дамжин НАТО-гийн гишүүн орнуудад шууд нөлөөлөх магадлалтай. Иймээс НАТО гишүүн улсууд нь түрэмгийлэлд өртсөн гэж үзэж НАТО-гийн гэрээний  тавдугаар заалт шууд хэрэгжиж эхэлнэ.

АНУ-ын удирдлага саяхан мэдэгдэл хийж, цөмийн зэвсэг хэрэглэх нь Орост өөрт нь сүйрлийн үр дагавартай. АНУ манай холбоотнууд шийдэмгий хариу барина гэдгээ Кремлийн эрх баригчдад ноцтой сануулсан гэжээ. ОХУ цөмийн зэвсэггүй Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн болно. Тиймээс ОХУ-ын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний эрхийг Ерөнхий Ассемблейн тогтоолоор хүчингүй болгох асуудал ч тавигдах магадлалтай. Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнчлэлийг хүчингүй болгох тухайд НҮБ-ын дүрмээр эрх зүйн зохицуулалтгүй боловч цөмийн зэвсэг хэрэглэх нь дүрмийн бус учраас сөрөг арга хэмжээ нь ч стандарт бус байж болох юм. 

Өнөөдөр ОХУ-ын бүрэн эрх,  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар ч улс аюул занал учруулаагүй байхад цөмийн зэвсэгт дулдуйдсан хүчээр түрий барих бодлого явуулж байна. Нөгөө нэг зүйл нь цөмийн зэвсэг ашиглах дээрээ тулж байгаа нь ОХУ-ын ердийн зэвсэглэлийн хүч чадавхи үлэмж суларсныг харуулж байна. Стохольмын Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тооцооллоор ОХУ 5977, АНУ 5428, Франц 290, Британи 225   нийлээд  НATO 5943 цөмийн цэнэгт хошуутай гэж үздэг.

 -Цөмийн зэвсгийн тоо зөрүүтэй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1981 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ыг Өрнөд Европыг онилсон SS-4, SS-5, SS-20 пуужингуудаа эгүүлэн татвал, 1979 оны арванхоёрдугаар сарын 12-нд зарласан НАТО-гийн шийдвэрийн дагуу  1983 оноос Өрнөд Европын таван  орон Британи, ХБНГУ, Итали, Нидерланд, Люксембургт байрлуулахаар төлөвлөж буй “Першинг-II” болон Томагавк цөмийн цэнэгт дунд тусгалын далавчит пуужингуудаа эргүүлэн татах тухай “тэглэх хувилбар” хэмээх шинэ санаачилгыг ЗХУ-д  санал болгосон юм.

Харин 1985 онд Михаил Горбачев Зөвлөлтийн удирдлагад гарсны дараа цөмийн зэвсгийн хэлэлцээг дахин эхлүүлж, гэхдээ “Давхар тэглэх хувилбар” хэмээх өөр хувилбарыг сөргүүлэн тавьсан байдаг. Гол агуулга нь Зөвлөлт-Америкийн цөмийн хэлэлцээрт Британи, Францын цөмийн цэнэгт хошууг давхар хамруулах тухай байсан юм. Тийнхүү нэжгээд удаагийн яриа хэлэлцээний дүнд зарчмын тохиролцоонд хүрч, 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд Вашингтон хотноо Дунд болон ойр зайн тусгалтай цөмийн зэвсгийг устгах тухай гэрээнд гарын үсэг зурж, АНУ буулт хийсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ цөмийн дайн эхлэхэд тэдгээр цөмийн цэнэгт хошуунуудыг  бүгдийг нэг зэрэг ашиглах цэрэг дайны ажиллагааны болон техникийн боломж байхгүй. Учир нь эхний мөчид л цөмийн сүйрлийн үр дагаврыг дэлхий дахин шууд мэдрэх болов уу. Үр дүнд нь экологийн ямар  сүйрэл гарахыг урьдчилан таах боломж тун хомс байна.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэж буйгаар тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь стратегийн цөмийн зэвсгээс ялгагдаж буй онцлог нь цөмийн зэвсгийн тусгал нь 500-1500 км-ын зайд тактикийн цөмийн зэвсгийн хөнөөл нь ерөнхийдөө стратегийн цөмийн зэвсгээс харьцангуй бага орон зайг хамрах бөгөөд урд өмнө байлдааны нөхцөлд ямар ч тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж байгаагүй. Гэхдээ стратегийн болон тактикийн цөмийн зэвсгийн хоорондын ялгааны тухай яриа бол угтаа утгагүй зүйл. Дайнд ялах, ялагдах тухай олон улсын харилцааны онолын ойлголт цөмийн дайны түвшинд өөрийн утгаа чанараа бүрэн алдах юм. В.Путин Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг үнэхээр унагалаа. Өрнөдийн шинжээчдийн тэмдэглэж буйгаар Оросын зэвсэгт хүчин урьд өмнө төсөөлж байсантай харьцуулахад тийм ч айхтар болгоомжлохоор байгаагүй юм байна  гэх үндэслэлтэй зүйл бичих болсон.

-ОХУ хүн хүчний хэр их хохирол хүлээсэн талаарх мэдээ баримт зөрүүтэй байгаад байна. Танд шинэ баримт байна уу?

- Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохиогдсон Дорнын эдийн засгийн форумын нээлтэд В.Путин “Украины дайн Оросын сулруулах биш, улам хүчирхэгжүүлсэн. Бид юуг ч алдаагүй, юуг ч алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь ОХУ тусгаар тогтнолоо улам бэхжүүлж байна хэмээн худал мэдэгдсэн. Украинд түрэмгийлснээс хойш зургаан сарын хугацаанд буюу наймдугаар сарын 24-ны байдлаар ОХУ 50 мянга гаруй цэргийн алба хаагчаа алджээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох тухай ОХУ-ын Сангийн яамны баримт бичгийг Оросын сөрөг хүчний удирдагч Михаил Ходорковский есдүгээр сарын 10-нд нийтэлсэн.

“БХЯ-наас өгсөн мэдээллээр 2022 оны наймдугаар сарын 24-ний байдлаар Украинд явуулсан “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний 48759 цэргийн албан хаагч амь үрэгдсэн” гэж Сангийн яамнаас ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч,  Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Дмитрий Юрьевич Григоренкод  илгээсэн албан  захидалд дурджээ. Амь үрэгдэгсдийн тоонд “Донецкийн АБНУ”, “Луганскийн АБНУ”-ын “дайчлагдсан цэрэг” болон Вагнерын хөлсний дайчдыг оруулаагүй ажээ. Украинд амиа алдсан орос цэргүүдийн ар гэрийнхэнд 7.4 сая рублийн нөхөн олговор олгох тухай ерөнхийлөгч В.Путины зарлиг ёсоор наймдугаар сарын 26-ны байдлаар 361.9 тэрбум рублийн нөхөн төлбөр олгосон буюу олгохоор төлөвлөж байгаа тухай баримт бичигт дурджээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 6.036 тэрбум ам.доллар болж байна.

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, есдүгээр сарын 9-ний байдлаар Украинд оросын 51.900  цэрэг амь насаа алдсан байна. Энэ нь 384 тэрбум рубль буюу 6.2 тэрбум ам.доллар болж байна. Баримт бичигт дурдсанаар 2022 оны эцэс гэхэд 271.5 тэрбум рубль, 2023 онд 724.1 тэрбум рублийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж албан бичигт тэмдэглэжээ. ЗХУ Афганистан дахь 10 жил  үргэлжилсан дайнд 15 мянга, ОХУ 1994-1996 оны Чеченийн I дайнд 5,700, 1999-2009 онд 10 жил үргэлжилсэн Чеченийн II дайнд 7.200 гаруй цэрэг эрс амь насаа алдсан байдаг.  Шинжээчид хэрэв Оросын тал энэ байдлаараа ухарсаар дайнд ялагдсан тохиолдолд В.Путины дэглэм нуран унах магадлалтай. Тиймээс цэргийн шинжээчид Украины давшилт амжилт олохын хэрээр ОХУ-ын зүгээс шийдэмгий хариу сөрөг цохилт өгч болзошгүй гэж үзэж байгаа юм. ОХУ Донбассын нутаг дэвсгэрээс шахагдан ухрах тохиолдолд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх үү, эсвэл Украины цөмийн цахилгаан станцуудад цохилт өгөх үү гэдэг асуулт гарч ирж байна.

-Цэргийн дайчилгааны хуультай холбоотойгоор Оросын иргэд гадаадад маш ихээр явах боллоо. Монголд тэдгээр иргэд олноор орж ирэх нь ямар үр дагавартай вэ?

- 1995 он хүртэл хоёр улсын иргэд визгүй зорчдог байсан. Монголын талын олон удаагийн хүсэлтийн дагуу 1995 оноос энгийн гадаад паспорттай иргэд визтэй зорчих дэглэмд шилжсэн. 2006 оноос визийн дэглэм хоёр орны харилцааг хөгжүүлэхэд саад болж байгаа тул визгүй дэглэмд шилжих хүсэлтийг Монголын тал дахин тавьсан байдаг. Тэгээд бараг найман жил хэлэлцсэний эцэст 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болсон нь нэн чухал ач холбогдолтой байв.

Монголын аялал жуулчлалын компаниуд жилд 2-3 сая жуулчид хүлээж авах боломжтой тухай их  хэлэлцдэг.  Түүнтэй харьцуулахад ОХУ-ын дөрвөн мянга орчим иргэд Монголд орж ирсэн нь маш бага тоо юм. Одоогийн тохиолдолд санхүүгийн чадавхтай бол визийн хугацааг нэг удаа 30 хоног сунгах, мөн түр оршин суух зөвшөөрөл олгох зохицуулалт хийж байна. Рeaдмиссийн хэлэлцээр гэж мөн байдаг. Түүний гол агуулга нь нэг улсын иргэн нөгөө улсын хууль тогтоомжийг зөрчсөн визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд харилцан тохиролцсоны дагуу түүнийг иргэншилтэй улс руу нь буцаан илгээдэг. Дээрх Оросын иргэд аялагчид болохоос дүрвэгсэд биш. Үүнийг хооронд нь хольж хутгаад байх шиг байна лээ.

Харин Монгол Улс өнөөг хүртэл 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай НҮБ-ын конвецид нэгдэж ороогүй нь туйлын зөв зүйтэй бодлого гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.2-т ч гадны дүрвэгсэд олноор орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрхзүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авахаар заасан байдаг.    300 мянган цэргийн түр дайчилгаа нь ОХУ өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийг хамгаалахад чиглэж байгаа бололтой. Алдаа завхрал ч их гарсан байна. “ОХУ-ын Цагаачлалын тухай Холбооны хуулийн дагуу ОХУ-ын иргэншил авсан, тиймээс давхар иргэншилтэй бол зөвхөн ОХУ-ын иргэн гэж тооцогдох ажээ. Оросын иргэншил авсан Төв Азийн цагаачдыг цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд  Оросын иргэншлийг нь хүчингүйд тооцно хэмээн сүрдүүлэх болсон байна. Уг нь В. Путин өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 134500 иргэнийг цэрэгт татах зарлиг гаргаж байсан. “ТАСС” агентлагийн  мэдээлснээр, тухайн үед Оросын Засгийн газар цэргийн алба хаагаагүй 134500  иргэдийг армийн  нөөцөд татаж, цэрэг татлага дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15 хүртэл үргэлжилж  18-27 насны эрчүүдийг дайчилсан.  

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс энхтайванд уриалсан агуулгатай үг хэллээ.   Энэ байр суурь хэр оновчтой байв?

- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ “Өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, энэ цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхтайванч хандлага, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг онцолж, Евразийн бүс нутагт тогтсон “Монголын их амар амгалан”-гийн утга чанарыг ухуулан тайлбарлаж, наймдугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх Х бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутеррешийн хэлсэн  “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээснийг НҮБ-ын индэр дээрээс дахин нэг сануулсан нь нэн чухал ач холбогдолтой байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монгол Улсын 2023 оны төсвийн...
МҮИС-ийн будлианы учгийг...

“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”

БАТСАЙХАН 2022-10-07

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

17 цагийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

17 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

19 цагийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

21 цагийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

21 цагийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

22 цагийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

22 цагийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

22 цагийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

22 цагийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

23 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

1 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах