• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оюутны дотуур байрууд шаардлага хангаж байна уу

П.Амгаланбаяр

Шинэ хичээлийн жил  эхлэх дөхөж, хөдөө орон нутгийн оюутнууд нийслэлийг зорих боллоо. Үүнтэй зэрэгцээд оюутнуудад амьдрах байрны асуудал гардаг. Зарим нэг нь сургуулийнхаа дотуур байр, хамаатныдаа эсвэл түрээсийн байр хөлсөлдөг. Энэ жил зарим сургуулийн оюутны байрны элсэлт хэзээ эхлэх, хүрэлцээ, амьдрах орчин нь ямар байдгийг тодорхой эх сурвалжуудаас тодруулж, сурвалжиллаа.

67549 ОЮУТАН СУРАЛЦСАНААС ДОТУУР БАЙРАНД 7084 ОЮУТАН АМЬДАРЧЭЭ

Монгол Улсын хувьд төрийн болон төрийн бус өмчийн 88 их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий. Төрийн өмчийн МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС, ДХИС, ҮБХИС  зэрэг томоохон сургуулиуд тусдаа хэд хэдэн дотуур байртай. Мөн олон оюутантай “СЭЗИС”, “ИЗОУИС”, “Этүгэн ИС” гэсэн хувийн өмчийн сургуулиуд нөөц бололцоогоороо оюутны байрын асуудлаа шийдээд явдаг аж. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн 29 дотуур байр оюутан хүлээж авсан. Түүнчлэн 2021-2022 хичээлийн жилд орон нутгаас 67549 оюутан Улаанбаатарт суралцсанаас дотуур байранд 7084 нь амьдарсан гэсэн тоон мэдээллийг БЕГ-ын ахлах мэргэжилтэн Г.Лхагвабаяр өглөө. Энэ нь нийт оюутны 10.5 хувь нь дотуур байранд амьдарсан гэсэн үг.

НЭГ ОЮУТАНД НОГДОХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ ДӨРВӨН М.КВ-ААС БАГАГҮЙ БАЙНА

Оюутны дотуур байранд тавигддаг стандартыг тодрууллаа. Мэргэжлийн  хяналтын газраас мөрддөг шаардлага нь оюутны дотуур байр зориулалтын барилга байгууламжтай байна. Барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн, засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан байх ёстой.

Мөн дотуур байрны эдэлбэр газрын 30 хувиас багагүй хэсгийг ногоожуулсан байх. Дотуур байр нь сургуулийн байрнаас тусдаа хог хаягдлын цэгтэй бол эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашигладаг, хана, хашаагаар тусгаарлагдсан битүүмжлэл сайтай, хаалттай, салхины доод талд байрласан, эрх бүхий байгууллагатай гэрээ хийх ёстой.

Мөн дотуур байрны хог хаягдлыг цуглуулах цэг, бохир усны цооног, бие засах газар нь усны эх үүсвэрээс 100 метр, барилга байгууламжаас 30 метрээс доошгүй зайд байрласан байх. Дотуур байрны үүдний хэсэгт хальтиргаа, гулгаанаас хамгаалсан шалавчтай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг бий болгох хэрэгтэй байна.

Түүнчлэн оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангасан. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ дөрвөн м.кв-аас багагүй. Мөн өрөө тасалгаануудад амьдрах хүний тоогоор ор, ширээ, сандал, хувцасны шүүгээ, хогийн савыг байршуулсан байх ёстой аж. Түүнчлэн эрүүл ахуйн талаас шавьж, мэрэгчгүйтгэлийг улирал тутам мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэсэн стандарт байдгийг БЕГ-ын ахлах мэргэжилтэн Г.Лхагвабаяр хэлж байлаа.

МУБИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРЫН ТӨЛБӨР НЭМЭГДЖЭЭ

МУБИС-ийн оюутны дотуур байранд орох I курсийн оюутнуудын хүсэлтийг  өнөөдрөөс энэ сарын 22-ныг хүртэл авахаар болжээ. Харин II, III, IV курсийн  оюутнуудын хүсэлтийг энэ сарын 22-29 хүртэл  бүртгэх аж. Харин  МУБИС-ийн I, II,  IV байр энэ сарын 22-нд, Оюутны өргөө I, II цогцолбор энэ сарын 29-нөөс эхлэн оюутнуудаа хүлээж авахаар болжээ. Тус сургуулийн оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пүрэвсүрэн “Энэ хичээлийн жилд оюутны дотуур байрны төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж энгийн байр нь 655 мянга, Оюутны өргөө цогцолбор 994 мянгаас 1.3 сая төгрөг болсон. Хүсэлт гаргасан хүүхдүүдээ багтаамжаар нь авна. МУБИС нь 2950 оюутан хүлээж авах боломжтой есөн дотуур байртай.

Үүнээс нийслэлд долоо, Архангай аймагт хоёр нь байрладаг. Эхлээд нэгдүгээр курсийн бүх хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг” гэсэн юм. МУБИС-ийн оюутны II байранд очиход үүдэнд нь сууж байсан хүн “Сургуулиас хэзээ оюутнуудаа хүлээж авах шийдвэр гарна тэр үед нь оюутнуудаа хүлээж авна. II байрны тухайд 400 оюутан амьдрах багтаамжтай. Эрэгтэй, эмэгтэй оюутнууд сургууль тус бүрээрээ нэг өрөөндөө амьдардаг” гэсэн мэдээллийг өглөө. Харин МУИС-ийн оюутны дотуур байрны Элсэлт бүртгэлийн албанаас тодруулахад “Оюутны дотуур байрын бүртгэл энэ сарын 20-ноос эхэлнэ. Байрны төлбөр нэмэгдсэн талаарх мэдээлэл гараагүй байгаа” гэсэн юм.

Энэ үеэр төрийн өмчийн их сургуульд суралцдаг оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

МУИС-ийн III курсийн оюутан Б.Алтангэрэл: БАЙРАНД НИЙТИЙН ХӨЛДӨӨГЧТЭЙ Ч ОЮУТНУУДЫН АВЧИРСАН МАХ БАГТДАГГҮЙ

-Нэг тасагт үнийн сонголтоос шалтгаалан 2-4 хүн байдаг. Хоолоо нийтийн гал тогоонд хийдэг ч олуулаа ашигладаг учраас амархан бохирдуулдаг.

Өрөөндөө хоолоо хийж идэх нь хамт байгаа хүмүүстээ саад болох, өрөөний зай талбай хязгаарлагдмал учраас хүндрэлтэй байдаг. Мөн нийтийн хөлдөөгчтэй ч оюутнуудын гэрээсээ авчирсан мах багтдаггүй. Олон оюутан махаа хийдэг учраас өдөр бүр хөлдөөгчнөөс махаа олж авч хоолоо хийнэ гэдэг бэрхшээлтэй. Зарим үед олохгүй. Бүр алга болсон тохиолдол ч бий. Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ ариутгал муу. Ихэнх оюутан өдөрт олон цагийн хичээлтэй байдаг учраас өдөр усанд орох боломж бага байдаг.

Халуун ус оройны 17:00 цагт сүүлийн хүнийг оруулаад хаадаг учраас оройн цагаар усанд орох боломжгүй. Харин амралтын өдрүүдэд олон хүн усанд ордог учраас  тогтмол цэвэрлэгээ хийх боломжгүй байдаг нь дараагийн хүн ороход хүндрэлтэй байдаг. Өвлийн улиралд халаалт муу учраас зарим өрөө их хүйтэн. Энэ жил дотуур байрны үнэ нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Дотуур байранд орохын тулд эхлээд цахим хаягаараа тандалт өгч баталгаажуулдаг. Дараа нь төлбөрөө тушааж, эрүүл мэндийн үзлэгт орж, гэнэтийн ослын даатгал хийлгэснээр байранд орох боломжтой болдог. 

АШУҮИС-ийн оюутан Б.Ариун-Эрдэнэ: ЦАГИЙН АЖИЛ ХИЙХЭЭР ГАДУУР ХОНОХ ХЭРЭГ ГАРДАГ

-АШУҮИС-ийн Ботаник дахь 16 давхар Оюутны III байранд хоёр жил амьдарсан. Ашиглалтад ороод удаагүй шинэ байр учраас амьдрах орчин нь тухтай. Нэг өрөөнд дөрвөн оюутан ордог. Хоёр өрөөний дунд угаалга, нэг гал тогооны өрөөтэй. Гал тогоондоо хөлдөөгч, индукцэн плетка, хиншүү сорогч, аяга тавгаа угааж хатаах угаалтуурын хэсэгтэй, ширээ сандал багтаасан. Нийтийн халуун усны өрөөтэй. Охидуудынх найман давхарт байрладаг. Өглөө 09:00-21:00 цаг хүртэл ажилладаг. Бүрэн автомат угаалгын машин В1 давхарт байдаг. Мөн тухайн өдрийн байрны жижүүрт хэлээд 1500 төгрөг төлөөд хувцсаа угаадаг. Оюутны байранд амьдрахад хүндрэлтэй зүйл нь байр 22:00 цаг гээд хаалгаа цоожлоод оруулдаггүй. Энэ нь боломжтой өдрөө цагийн ажил хийж чаддаггүй. Хэрэв цагийн ажил хийвэл гадуур хонох хэрэг гардаг. Эсвэл хичээлээ тараад хичээлийн бусад цагаараа буюу 18:00-21:00 цаг хүртэл хэлний курс, өөр бусад сургалтад хамрагдах гэхээр цагт хязгаарлагддаг.

МУБИС-ийн III оюутан Б.Монголжин: ЭНЭ ЖИЛ ГАРААР ХҮСЭЛТ БИЧИЖ ӨГДӨГ БОЛСОН

-Төлбөрийн хувьд энэ жил нэмэгдэж байгаа нь хэцүү байна. Системээр хүсэлт илгээж байранд ордог байсан бол энэ жил салбар сургуульдаа гараар хүсэлт бичиж өгдөг болсон. Дараа нь тоонд багтвал орох боломжтой болно. Анхаарах зүйл гэвэл гал тогоо, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, усанд орох тал дээр анхаарч өгөөсэй гэж хүсэж байна гэсэн юм.

Бусад улсад оюутны дотуур байр ямар байдгийг сонирхлоо.

Хятадын “Xian jiaotong university” сургуулийн оюутан Б.Ундармаа: ӨРӨӨН ДОТРОО АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ БОЛОН ДУШТЭЙ

-Сургууль нь оюутны хотхонтой. Гадаад болон хятад оюутнуудын байр, хоолны газар нь тусдаа байдаг. Мөн байрандаа нийтийн хоолны тасагтай. Өрөө бүр жижиг хөргөгч, пэйж, хүн бүрийн тоогоор ширээтэй. Үйлчлэгч нь долоо хоног бүр өрөөг нь цэвэрлэж, хөнжил даавууг нь угааж өгдөг. Гадаад оюутны байранд ихэвчлэн өрөөндөө хоёр оюутан байдаг гэлээ. 

Эдгээр оюутны хэлснээр Монголын болон гадаадад сурч буй оюутны дотуур байрны ялгаа харагдаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 156 (6888)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Н.Нарантуяа: Томчуул нь аваад...
Т.Доржханд: Цэц "Давхар...

Оюутны дотуур байрууд шаардлага хангаж байна уу

Kuzmo 2022-08-16

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах