• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

АЙЛЧЛАЛААР ЭХЭЛСЭН ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал шийдвэрийг гаргасан.  

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

  • -Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед найрсаг хөршийн хувиар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байгаад баяртай байна. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. 
  • -Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо.
  • -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.
  • -Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцсан” хэмээн онцолсон юм. 

Айлчлалаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр “Бид 10 жилийн турш урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг тавьж байсан. Өндөр түвшний хэлэлцээг хийж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Харин энэ удаагийн айлчлалаар энэ хэлэлцээрийг хийж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод терминалаар нүүрс гаргаж эхэлсэн. Дээрээс нь Гашуунсухайтын терминал дээр “AGV” автомат зөөвөрлөлтөөр нүүрс гаргаж байна. Монголын нүүрс задгай тээврээс гадна чингэлэг тээвэр, терминалаар дамжиж гардаг боллоо. Терминал дотроо “AGV” автомат зөөвөрлөлттэй болсон. Энэ тээвэр эрчимжээд ирвэл олон сувгаар нүүрс гардаг болно. Терминал бол урт хугацаандаа бидэнд их хэрэгтэй. Нүүрс, зэсээ бид төлөвлөгөөний дагуу гүйцэтгэчихвэл төсвийн орлогын төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлт байна. Орлого бүрдүүлэлтийг хойш татаж буй зүйл нь төмрийн хүдэр, түүхий газрын тос зэргийн гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гэхдээ орлого бүрдүүлэлтэд үзүүлэх нөлөө нь нүүрс, зэсийн баяжмалтай харьцуулахад хамаагүй бага. Сүүлийн хоёр сард нүүрсний гаралт огцом нэмэгдэж, 700-900 машин гараад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 900 орчим машинаар нүүрс гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцлийг авч үзвэл нүүрс, зэс хоёр дангаараа 70-80 хувийг эзэлдэг. Нүүрсний гаралт сайжирна гэдэг гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлнө” гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Энэ оны эхний долоон сард 355 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4500 орчим өрхөд Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоод байгаа аж. Харин энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор ажиллаж байна гэж Төвбанк мэдээллээ.

Мөн “Цар тахлын хууль”-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулжээ. Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна. Энэ талаар Монголбанкны Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун “Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2016 онд Монголбанкнаас баталсан журмын дагуу олгогдож байгаа. Шалгуурууд нь иргэн, банк, орон сууц дээр тавигддаг. Зээлийн эх үүсвэр багассан. Тус хөтөлбөр нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүждэг. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар болон Монголбанкнаас “Цар тахлын хууль”-ийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр таван удаа хойшлуулсан нь бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн банкуудад маш их хүсэлтүүд бөөгнөрсөн байна. Энэ дунд шаардлага хангахгүй, хүүхдүүддээ 2-3 удаа ипотекийн зээл аваад өгчихсөн хүмүүс удаа дараа хүсэлт өгч байна. Гэтэл хөтөлбөрийн үндсэн зорилго нь дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан. Тиймээс материал өгсөн бүх хүн хамрагдах боломжгүй. Яг зорилтот бүлгийн хүмүүстээ олгохыг зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Сайдаас илүү эрх мэдэлтэй их,...
Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг...

Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

МЯГМАРБАЯР 2022-08-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

АЙЛЧЛАЛААР ЭХЭЛСЭН ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал шийдвэрийг гаргасан.  

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

  • -Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед найрсаг хөршийн хувиар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байгаад баяртай байна. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. 
  • -Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо.
  • -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.
  • -Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцсан” хэмээн онцолсон юм. 

Айлчлалаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр “Бид 10 жилийн турш урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг тавьж байсан. Өндөр түвшний хэлэлцээг хийж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Харин энэ удаагийн айлчлалаар энэ хэлэлцээрийг хийж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод терминалаар нүүрс гаргаж эхэлсэн. Дээрээс нь Гашуунсухайтын терминал дээр “AGV” автомат зөөвөрлөлтөөр нүүрс гаргаж байна. Монголын нүүрс задгай тээврээс гадна чингэлэг тээвэр, терминалаар дамжиж гардаг боллоо. Терминал дотроо “AGV” автомат зөөвөрлөлттэй болсон. Энэ тээвэр эрчимжээд ирвэл олон сувгаар нүүрс гардаг болно. Терминал бол урт хугацаандаа бидэнд их хэрэгтэй. Нүүрс, зэсээ бид төлөвлөгөөний дагуу гүйцэтгэчихвэл төсвийн орлогын төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлт байна. Орлого бүрдүүлэлтийг хойш татаж буй зүйл нь төмрийн хүдэр, түүхий газрын тос зэргийн гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гэхдээ орлого бүрдүүлэлтэд үзүүлэх нөлөө нь нүүрс, зэсийн баяжмалтай харьцуулахад хамаагүй бага. Сүүлийн хоёр сард нүүрсний гаралт огцом нэмэгдэж, 700-900 машин гараад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 900 орчим машинаар нүүрс гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцлийг авч үзвэл нүүрс, зэс хоёр дангаараа 70-80 хувийг эзэлдэг. Нүүрсний гаралт сайжирна гэдэг гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлнө” гэлээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Энэ оны эхний долоон сард 355 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4500 орчим өрхөд Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоод байгаа аж. Харин энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор ажиллаж байна гэж Төвбанк мэдээллээ.

Мөн “Цар тахлын хууль”-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулжээ. Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна. Энэ талаар Монголбанкны Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун “Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2016 онд Монголбанкнаас баталсан журмын дагуу олгогдож байгаа. Шалгуурууд нь иргэн, банк, орон сууц дээр тавигддаг. Зээлийн эх үүсвэр багассан. Тус хөтөлбөр нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүждэг. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар болон Монголбанкнаас “Цар тахлын хууль”-ийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр таван удаа хойшлуулсан нь бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн банкуудад маш их хүсэлтүүд бөөгнөрсөн байна. Энэ дунд шаардлага хангахгүй, хүүхдүүддээ 2-3 удаа ипотекийн зээл аваад өгчихсөн хүмүүс удаа дараа хүсэлт өгч байна. Гэтэл хөтөлбөрийн үндсэн зорилго нь дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан. Тиймээс материал өгсөн бүх хүн хамрагдах боломжгүй. Яг зорилтот бүлгийн хүмүүстээ олгохыг зорьж байна” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

ФОТО:

Сэдвүүд : #Ипотекийн зээл   #Гадаад харилцаа   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах