• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн III дайн эхлэх үү

Хятад Америк хоёрт дайтах шалтгаан бий. Харин шалтаг сая үүсэв бололтой. Тэр нь Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчлах “сураг”-тай холбоотой. Энэ болоод бусад үйл явдалтай холбоотойгоор Ши Жиньпин, Жо Байден нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт утсаар хоёр цаг гаруй ярьсан. Тэр үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар оролдож, Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг Жо Байденд анхааруулсан хэмээн мэдээллийн агентлагууд  дамжуулж байна. Америкийн талаас “...Хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцсэн” гэж нотлов. Хятад улс ч албан ёсоор “Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагавар гарна” гээд мэдэгдчихлээ.

Ши Жиньпин Жо Байден нарын тухайд хамгийн сүүлд, 2022 оны гуравдугаар сарын 18-ны орой цахимаар уулзахдаа ч энэ талаар хөндсөн байдаг. Тэгэхэд Жо Байден “...Хятадтай “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй. Тус улсын нийгмийн тогтолцоог өөрчлөх оролдлого хийхгүй. Холбоотнуудтайгаа хамтран эсрэг ажиллахгүй. Тайванийг тусгаарлахыг дэмжихгүй. Мөргөлдөөн үүсгэхийг бүр ч хүсэхгүй байна” гэж байв.  Харин Ши Жиньпин "... Та сая хэлсэн үгэндээ байр сууриа дахин нотолсныг бид ихэд чухалчлан үзэж байна. Ялангуяа Америкийн зарим улстөрчид “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд буруу мессеж дамжуулж байгаа нь их эрсдэлтэй зүйл юм. Тайванийн асуудлыг сайтар зохицуулахгүй бол хоёр орны харилцаа тэр чигээрээ “хөмөрнө”. Тиймээс энэ талаар илүү чухалчлан авч үзэхийг Америкийн талаас хүсэж байна" гэж байв.

Ямартай ч Ненси Пелоси Ази дахь айлчлалаа өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн. Гэхдээ Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ Ненси Пелосигийн цахим сүлжээгээр зарласан айлчлах улын тоонд Тайвань ороогүй талаар зарим эх сурвалж мэдээлэв. Харин Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярьснаас хэдхэн цагийн дараа Хятадын арми Тайванийн эргээс 120 километрт цэргийн сургуулилтыг хийх шийдвэр гарсан. Хятадын армийн сургуулилтын үеэр Тайванийн телевизээр Ши Жиньпинийн анхааруулгыг нэвтрүүлж, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх түгшүүрийн дохио дуугаргаж байжээ.

Мөн Америкийн Тэнгисийн цэргийн флот өнөөдөр эхлэх олон улсын цэргийн сургуулилтад оролцох, мөн Ненси Пелосигийн аюулгүй байдлыг хамгаалахаар Өмнөд Хятадын тэнгист нэвтрээд байгаа юм. Хэрэв Ненси Пелоси Тайваньд айлчлахаар бол Америкийн агаарын хүчин хамгаалалтад нэмж очно хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Тайванийн нөхцөл байдал тун эгзэгтэй болоод байгаа юм. Дэлхийн хэвлэлүүд, томоохон агентлагууд, олон улсын тоймчид, ажиглагчид Хятад Америкийн энэ удаагийн сөргөлдөөн бодитой болж байгааг, энэ явсаар дайндаа тулж болзошгүйг хэлж байна. Тиймээс “...Дэлхийн III дайн эхлэх үү” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хамгийн гол нь Хятад улс Америкийг өдөөн хатгалаа гэж мэдэгдсэн бол “алим” болоод буй Тайвань “...Украин шиг ухрах газаргүй тул тэнгистээ байлдана” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийчихээд байна.

Сүүлийн үед Дэлхийн III дайны талаар мэр сэр яригдаад байсан. Гэхдээ Хятад биш. Оростой холбож байв. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров 2022 оны дөрөвдүгээр сард “...Зеленскийтэй энхийн хэлэлцээ хийж болох ч Дэлхийн III дайн дэгдэх аюул ноцтой, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэж мэдэгдсэн. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнмин “...Дэлхийн III дайныг хэн ч хүсэхгүй байгаа. Орос Украины энхийн хэлэлцээг уриалах үйл явцыг дэмжих шаардлагатай” гэж байлаа. Харин одоо Хятад улс Дэлхийн III дайны оролцогч болж хувирав.

Ер нь бол олон улсын аюулгүй байдлын судлаачид “...Хятад Америкийн удаан үргэлжилж байгаа зөрчил нь дайны хэмжээнд хүрнэ, шалтаг нь Тайвань байна. гэдгийг нэлээд хэдийнээс хэлж, бичиж ирсэн байдаг.

ХБНГУ-ын Шинжлэх ухаан, улс төрийн сангийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Петер Рудольф нэгэн өгүүлэлдээ “...Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно. ... Хятад, Америкийн харилцаанд аюулгүй байдлын нэг асуудал бол Тайвань юм. Тайванийн бүрэн шийдэгдээгүй тусгаар тогтнолын зөрчил нь дайны эрсдэлийг дагуулдаг. 2019 оны нэгдүгээр сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпин “...Тайванийг бүрэн тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглах болно” гэдгээ онцолж байсан. Америк 1978 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа зогсоож, батлан хамгаалах гэрээгээ цуцалсанаар Хятадтай харилцаагаа хэвийн болгосон. Гэвч “...1979 оны Тайваньтай Харилцах Актад Тайванийн ирээдүйг тайван бус замаар шийдэхийг Номхон далайн баруун бүсийн энхтайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн Америк үзнэ” гэсэн. Тиймээс Америк “стратегийн хоёрдмол байр суурь”-тай. Тайваньд үзүүлэх аливаа аюулд хариу арга хэмжээ авахаа амлаж байгаа. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна. Хятадын хувьд Тайванийг эх газрын Хятадаас тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэх, статусаа өөрчилж, тусгаар тогтнолоо зарлахыг цэргийн хүчээр ч хамаагүй зогсоох зорилготой. Бээжин Тайванийг буцаан нэгтгэхээр цэргийн хүч ашиглавал Америк аюулгүй байдлыг нь хангахаар Хятадын довтолгооноос урьдчилан сэргийлэх зэвсгийн систем нийлүүлэх болно. Гэсэн хэдий ч энэ ээдрээтэй нөхцөлд бүрэн тусгаар тогтноогүй Тайвань Бээжингийн хувьд хамгаалалтын шүхрийн үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болно. 

Хятадын зүгээс Тайванийг тусгаар тогтнохоос сэргийлэхэд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх эсэргүүцэн хамгаалах хүчээ нэмэгдүүлэх “үндсэн ашиг сонирхол” байна. Хэрэв Америк энэ бүс нутгаас цэргийн хүчээ татахгүй бол Хятад батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлсэнээр байдал улам төвөгтэй болох юм. Энэ нь Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хангах “түрэмгий бодлого” мэт харагдах ч үндсэндээ Ши Жиньпинийн хамгаалах стратеги байж магадгүй юм” гэж бичжээ.

Мөн саяхан "VOX" вэбсайтад Дэлхийн III дайны талаар олон улсын мэдээллийн томоохон агентлагууд, ажиглагчдын задлан шинжилгээг нэгтгэн нийтэлжээ. Тэнд “...Дэлхийн III дайн ойрын хугацаанд эхэлж магадгүй. Хятад, Америкийн хоорондын зөрчилдөөн бол дайны шалтгаан. Ямартай ч Орос улс Дэлхийн III дайныг эхлүүлэхгүй. Харин Хятадыг дэмжих магадлалтай. Тэд Америктай дэлхийн ноёрхлын төлөө тэмцэх болно. "TIME"-ийн мэдээлснээр дайны гол “тайз”-уудын нэг нь тэнгис байх болно. Номхон далайд Хятад Америкийн флотууд тулалдана. Ердийн их буунаас эхлээд лазерын их буу хүртэлх боломжтой бүх зэвсгээр байлдана. Агаарын тулаанд Хятадыг Оросууд агаарын хүчээр дэмжинэ.Кибер орон зай нь дайны бас нэг “тайз” болж, Шанхай, эсвэл Цахиурын хөндийн хакеруудын хэн нь хүчтэй вэ гэдгээ үзнэ. Мэдээжийн хэрэг, дэлхийн шинэ дайн сансрын тулаангүйгээр явахгүй”, “...Хятадууд Америктай хийх тулаанд бэлтгэж байна. ХКН-ын албан ёсны мэдээллийн хэрэгсэл болох "Ардын өдөр тутмын сонин" -д анхааруулга нийтэллээ. Түүнд “...Хятад Америк дайтах нь тодорхой!" гэжээ. Энэ нь Америктай нийлсэн Өмнөд Хятадын тэнгис дэх хөрш орнуудынх нь газар нутгийн хурцадмал зөрчилтэй холбоотой юм” гэх зэргээр тоймлон нийтэлсэн байна.

Ийн манай хойд хөршүүд Украинтай учраа олж амжаагүй байтал урд хөрш маань холын Америктай уралцахдаа тулав. Дунд нь оршдог манай улсын хувьд тун таагүй. Маш аюултай. Ямар ч нөхцөлд бидэнд тааруухан нөлөө үзүүлнэ. Бид өнөөдөр цар тахал, Орос Украины зөрчилдөөний “жавар”-т хөлдчих шахаж байна. Тэгтэл манай эдийн засгийн гол тулгуур болсон улс дайны байдалд шилжиж байх шиг байна. Байдал улам дордохын дохио. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бол шүү дээ. Ямар ч байсан Хятад Америкийн зөрчил хүндэрч, дэлхийн анхааралд орлоо. Тиймээс Монгол Улсын ҮАБЗ өнөөдөр хуралдахаар болжээ. Аюулгүйн зөвлөл Хятад Америк, Орос Украины асуудлаарх сүүлийн үеийн мэдээллийг хэлэлцэж, Монгол Улсын цаашдын байр суурь, баримтлах бодлогыг ярих юм байна.

Ер нь тэгээд Орос Украин, эсвэл Хятад Америкийн талаар хэн дуртай нь “жиргээд” байх нь хэр зохимжтой вэ гэдгийг анхаарах цаг болсон гэсэн үг. Тэр дундаа Монгол төрийн хар хайрцагны бодлогыг бодолцож суусан экс Ерөнхий сайд нар үүнийг санах ёстой. Нөгөөтэйгүүр бид тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойдоо ортол ойлгох учиртай юм. Жижиг буурай, эсвэл геополитикийн нөлөө багатай улс орнуудын тусгаар тогтнол байсгээд л бидний нүдэн дээр ганхаж байна. Манайх шиг дотооддоо “тамын тогооны үлгэр”-ээр амьдардаг улсад аюул тийм ч хол биш. Тиймээс Монгол Улс хаа нэгтээгээс ирж болох ийм хямралд ганхахгүй болох ёстой. Тиймийн тулд тусгаар тогтнолоо улам баталгаажуулах дорвитой алхмыг цаг алдалгүй хийх нь зөв ч байж мэднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?
Мөргөлдөөн болж буй бүс нутагт Монголын 469 иргэн байна
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй
АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Нэг ч нийтийн “00”-гүй Монголын...
Шадар сайд С.Амарсайхан Ховд...

Дэлхийн III дайн эхлэх үү

ДАМДИН-ОЧИР 2022-08-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?
Мөргөлдөөн болж буй бүс нутагт Монголын 469 иргэн байна
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй
АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

7 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

9 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

9 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

11 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

12 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

12 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

12 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах