• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Гишүүдийн тоог 102 гэдэг дээр тогтох байсан юм”

Т.САЙХАН

Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөс анхаарал татаж буй нэг асуудал нь парламентын гишүүдийн тоог нэмэх тухай юм.  1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж байх үед манай улс сонгогчийн насны нэг сая гаруй иргэнтэй байв. Харин өнөөдөр 2.3 саяд хүрч, сонгогчийн тоо нэг дахин өссөн судалгаа бий. Энэ харьцуулалтыг харсан ч парламентын гишүүдийн тоог нэмж, төлөөллийн ардчиллын зарчмыг хангах нь зүйтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй судлаачид тайлбарлаж буй.  Тэгвэл  1992 онд буюу анхдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үеийн парламент  гишүүдийн тоон дээр ямар байр суурьтай байсан бол.  Энэ талаар Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номонд хэрхэн тэмдэглэснийг хүргэж байна.

1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ардын Их Хурлын чуулганаар УИХ нь 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг заалтаар санал хураалт явуулахад 144 депутат буюу 38 хувь дэмжиж, 195 депутат татгалзжээ. Мөн өдрийн орой дахин санал хураалт явуулахад 180 хүн буюу 51 хувь нь дэмжиж, 136 хүн буюу 39 хувь нь татгалзаж, 35 хүн буюу 10 хувь нь түдгэлзсэн байдаг.

Тухайн үед депутатууд энэ асуудлаар өнөөдөр хэрэг болохуйц санал хэлж, байр суурь илэрхийлж байжээ.

Тухайлбал,Б.Чимид гуай  “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг энэ тоог яаж сонгож авсан юм бэ” гэсэн депутатуудын асуултад “Нэгдүгээрт, ирээдүйд бий болох парламентын байнга ажиллах шинж чанарыг харгалзаад төлөөллийн түвшинг дэлхийн жишигтэй харьцуулж үзсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээ, зам харилцаа хөгжил, хүн амын тоог харгалзаад дэлхийн доод түвшингээр тодорхойлсон. Хоёрдугаарт, түүхэн уламжлалаа харсан. 1924-1949 онд Их хурлын хооронд байсан Бага хурлын гишүүдийн 25 жилийн дунджийг авч үзэхэд эхлээд 30 байсан, дараа нь голдуу 50, 75, 30, 100 байсан. Гуравдугаарт, парламентын хэлбэрийг сонгож авч байгаа учраас парламент ямар ч танхимтай байсан ерөөсөө энэ хэмжээнээс хэтрэхгүй байх нь зүйтэй гэж эдийн засгийн агуулгаар авч үзсэн. Авсаархан байна гэдэг бол хүний тооноос гадна асуудал шийдэх, шуурхай шийдэх боломжийг олгоно” гэсэн хариулт өгчээ.

Р.Хатанбаатар гуай хэлэхдээ “Би 75 гэдэг тоог цөөн гэж үзэж байгаа. Учир нь, санал хураалтын явцад санал маш их савладаг. Хоёрдугаарт, парламентын гишүүний тоо цөөн тул намуудын бодлого хэрэгжихгүй, харин хувь хүмүүсийн санаа маш их давамгайлна"  гэжээ.

165 дугаар тойргийн депутат Ч.Гомбосүрэн: - Бага хурлын оруулсан төслийг хүндэтгэж байна. Гэхдээ дэлхийн жишгээр парламентын гишүүдийн тооны тогтолцоог бид өнөөдөр харгалзах боловч Монгол орны онцлогт тохирсон, Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж чадсан төрийн тогтолцоог ард түмэн хүсч байгаа.

234 дугаар  тойргийн депутат Д.Дэмбэрэл: - УИХ-ыг 76 гишүүнтэй байгуулвал хэд хэдэн шалтгааны улмаас парламент гэж нэрлэх аргагүй байна. Юуны өмнө, бид Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж тунхаглаж байгаа. Гэтэл ард түмэн засгийн эрх барих гол танхимыг 76-хан хүнтэй болгосон нь оновчтой биш. Их хурлын гишүүдийн 50 хувь нь ирвэл чуулганаа явуулна гэж зааж байна. 50 хувь буюу 38 хүн хуралдаж, олонхийн зарчмаар асуудал шийдвэл 19 хүн асуудал шийдэх бололцоотой болж байна. Ийм их хурал байх нь хаашаа юм бэ. Тиймээс 76 гишүүний тоог нэмэх, хоёр танхимтай болох зарчмаар байгуулъя.

 191 дүгээр тойргийн депутат Б.Лханаасүрэн:- Ардын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний тоог 76 хүнээр тогтоочихлоо. Бид уг нь ярилцах ёстой байсан. Нэг яаруу түргэн явчихлаа даа. 102-оор гишүүнээр тогтох байсан юм гэж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Дугуй нэршилтэй мотоциклийн...
Н.Наранбаатар: Эрийн гурван...

“Гишүүдийн тоог 102 гэдэг дээр тогтох байсан юм”

Kuzmo 2022-06-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Гишүүдийн тоог 102 гэдэг дээр тогтох байсан юм”

Т.САЙХАН

Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөс анхаарал татаж буй нэг асуудал нь парламентын гишүүдийн тоог нэмэх тухай юм.  1992 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж байх үед манай улс сонгогчийн насны нэг сая гаруй иргэнтэй байв. Харин өнөөдөр 2.3 саяд хүрч, сонгогчийн тоо нэг дахин өссөн судалгаа бий. Энэ харьцуулалтыг харсан ч парламентын гишүүдийн тоог нэмж, төлөөллийн ардчиллын зарчмыг хангах нь зүйтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй судлаачид тайлбарлаж буй.  Тэгвэл  1992 онд буюу анхдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үеийн парламент  гишүүдийн тоон дээр ямар байр суурьтай байсан бол.  Энэ талаар Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номонд хэрхэн тэмдэглэснийг хүргэж байна.

1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ардын Их Хурлын чуулганаар УИХ нь 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг заалтаар санал хураалт явуулахад 144 депутат буюу 38 хувь дэмжиж, 195 депутат татгалзжээ. Мөн өдрийн орой дахин санал хураалт явуулахад 180 хүн буюу 51 хувь нь дэмжиж, 136 хүн буюу 39 хувь нь татгалзаж, 35 хүн буюу 10 хувь нь түдгэлзсэн байдаг.

Тухайн үед депутатууд энэ асуудлаар өнөөдөр хэрэг болохуйц санал хэлж, байр суурь илэрхийлж байжээ.

Тухайлбал,Б.Чимид гуай  “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэдэг энэ тоог яаж сонгож авсан юм бэ” гэсэн депутатуудын асуултад “Нэгдүгээрт, ирээдүйд бий болох парламентын байнга ажиллах шинж чанарыг харгалзаад төлөөллийн түвшинг дэлхийн жишигтэй харьцуулж үзсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээ, зам харилцаа хөгжил, хүн амын тоог харгалзаад дэлхийн доод түвшингээр тодорхойлсон. Хоёрдугаарт, түүхэн уламжлалаа харсан. 1924-1949 онд Их хурлын хооронд байсан Бага хурлын гишүүдийн 25 жилийн дунджийг авч үзэхэд эхлээд 30 байсан, дараа нь голдуу 50, 75, 30, 100 байсан. Гуравдугаарт, парламентын хэлбэрийг сонгож авч байгаа учраас парламент ямар ч танхимтай байсан ерөөсөө энэ хэмжээнээс хэтрэхгүй байх нь зүйтэй гэж эдийн засгийн агуулгаар авч үзсэн. Авсаархан байна гэдэг бол хүний тооноос гадна асуудал шийдэх, шуурхай шийдэх боломжийг олгоно” гэсэн хариулт өгчээ.

Р.Хатанбаатар гуай хэлэхдээ “Би 75 гэдэг тоог цөөн гэж үзэж байгаа. Учир нь, санал хураалтын явцад санал маш их савладаг. Хоёрдугаарт, парламентын гишүүний тоо цөөн тул намуудын бодлого хэрэгжихгүй, харин хувь хүмүүсийн санаа маш их давамгайлна"  гэжээ.

165 дугаар тойргийн депутат Ч.Гомбосүрэн: - Бага хурлын оруулсан төслийг хүндэтгэж байна. Гэхдээ дэлхийн жишгээр парламентын гишүүдийн тооны тогтолцоог бид өнөөдөр харгалзах боловч Монгол орны онцлогт тохирсон, Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж чадсан төрийн тогтолцоог ард түмэн хүсч байгаа.

234 дугаар  тойргийн депутат Д.Дэмбэрэл: - УИХ-ыг 76 гишүүнтэй байгуулвал хэд хэдэн шалтгааны улмаас парламент гэж нэрлэх аргагүй байна. Юуны өмнө, бид Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж тунхаглаж байгаа. Гэтэл ард түмэн засгийн эрх барих гол танхимыг 76-хан хүнтэй болгосон нь оновчтой биш. Их хурлын гишүүдийн 50 хувь нь ирвэл чуулганаа явуулна гэж зааж байна. 50 хувь буюу 38 хүн хуралдаж, олонхийн зарчмаар асуудал шийдвэл 19 хүн асуудал шийдэх бололцоотой болж байна. Ийм их хурал байх нь хаашаа юм бэ. Тиймээс 76 гишүүний тоог нэмэх, хоёр танхимтай болох зарчмаар байгуулъя.

 191 дүгээр тойргийн депутат Б.Лханаасүрэн:- Ардын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний тоог 76 хүнээр тогтоочихлоо. Бид уг нь ярилцах ёстой байсан. Нэг яаруу түргэн явчихлаа даа. 102-оор гишүүнээр тогтох байсан юм гэж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах