Өнөөдөр Орхон аймгийн ЕБС-ийн төгсөгчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал Баян-Өндөр сумын Шанд багийн 17-р сургуулийн төгсөлтийн баярт оролцлоо. Тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд нийт 32 сурагч 12-р ангиа төгсөж байгаа ажээ. Нийт сурагчдад хандаж аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Тэрээр: Сурагчдын сурлагын чанарыг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулсан бөгөөд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, тууштай зүтгэлтэй байж хүссэн мэргэжлээ, чанартай эзэмших хэрэгтэй гэдгийг захилаа. Энэ жил аймгийн хэмжээнд 1-12-р ангийн 23700 гаруй хүүхэд суралцаж төгсөж байгаагаас 12-р ангийг 1110 сурагч, 9-р ангийг 1826 сурагч, 1-р ангийг 2400 гаруй хүүхэд төгсөж Эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг 1188 хүүхэд өгөх юм. Үүнд өмнөх оны 165 сурагч хамрагдана. Орхон аймаг ЕБС-ийн төгсөгчдөө элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор E-Lab хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүний үр дүнд өнгөрсөн хичээлийн жилд элсэлтийн шалгалтын дундаж оноо 547,55 болж өсжээ. Мөн 16 хүүхэд 5 хичээлийн төрлөөр 800 оноо авсан бөгөөд эдгээр сурагчдыг Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт хамруулаад байна. Мөн төгсөх ангийн сурагчдын математик, физикийн хичээлийн хоцрогдлыг арилгах, элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилгоор МУИС-ийн багш нартай хамтран “эгэл бүхэл арга зүй” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.