• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Төр нь хүнээ хамгаална” гэж Үндсэн хуульд оруулъя

Монголчууд хүнсний аюултай байдалд нэрвэгджээ. Ганцхан жишээ, сүүлийн сар шахмын турш химийн бодистой ч гэнэ үү, өмхийрсөн ч гэв үү, муухай махны талаар шуугилаа. Гэвч энэ нь сошиалд шуугиад өнгөрөх төдий сэдэв биш юм. Мах бол монгол хүний үндсэн хүнсний нэг. Тэр утгаараа махны бэлтгэх, нийлүүлэх явц хүний эрүүл мэндэд хор учруулахааргүй цэвэр байх ёстой.

Эмээлтээс “олдсон” химийн бодистой махыг “...Хятад руу гаргаж байсан” гээд төөрүүлэх гээд байх шиг байна. Үгүй л дээ. Бод доо, тэр махыг хятад эзэнтэй компани бэлдэж байсан. Хятад хүн тийм махыг Хятад руу гаргах уу. Тэр хятад хүн эх орноо боддоггүй юм гэхэд Хятад улс ийм зүйл хийж байгаа иргэнээ манайхаас дор нь л олно. Олж аваачаад яаж цээрлүүлэхийг бид бараг гадарлана. Тэгэхээр тийм мах яагаад ч Хятад руу гарахгүй. Явсаар байгаад хэрэглэгч нь “70 сая малтай монголчууд” бид л болж таараад байгаа юм.

Нөгөөтэйгүүр эд мөрийн баримт буюу бодистой гэх мах нь олдчихсон. Үйлдсэн эзэн буюу мах бэлтгэдэг компани нь тодорхой болчихсон, ийм хэргийг манай хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд бараг гурван долоо хонолоо. Хэн гэгч, ямар сэдлээр ийм хэрэг мандаасныг эцэслэж чадаагүй байна. Уг нь манай хууль хяналтынхан ийм хугацаанд энэ зэргийн хэргийг хэдэн арваар нь шалгаад тогтоочих чадалтай. Гэтэл энэ асуудал намдах тал руугаа явчихсан нь хэн нэгний нөлөө, яаж ийж байгаад орсон гэсэн үг. Харин өчигдрөөс нэр холбогдсон зарим нэг компанид нэгжлэг үзлэгийг хийж байгаа харагдав.

Ер нь махтай холбоотой асуудал зөвхөн Эмээлтийн хэдэн компаниар дуусахгүй. Энэ нь салбарын яамтай холбогдоно. Малчидтай ч холбоотой. ХХААХҮЯ, түүний харьяаны Мал эмнэлгийн ерөнхий газар гэж хариуцлага муутай алба бий. Өнгөрсөн жилээс малын гоц халдварт шүлхий өвчнийг алдсан. Монгол нутаг тэр чигтээ шүлхий өвчтэй малаар дүүрсэн. Одоо тэр вакцин энэ тэрээ олж ирж тарьж эхэлсэн үү, үгүй юу. Малчдын хувьд малдаа элдэв өвчин эмгэгээс сэргийлэх вакцинд маш хариуцлагагүй ханддаг. Янз бүрийн вакцин тарингуутаа, тэрнийх нь хор гараагүй байхад л нядлаад ачаад ирдэг. Тэр нь нууц биш. Бас богино хугацаанд тарга авахуулах тариануудыг байнга хийдэг болсон байгаа юм. Зах зухаас нь халь мөлт л дурдаж байгаа шүү. Цаашаа ярих юм бол махтай холбоотой асуудал улам хүндэрнэ. Монгол байтугай хятад хүмүүс ч манай махнаас дайжиж эхэлж байна. Нэг өвөрмонгол гэр бүл хоёр улсын “Экспо”-гийн үеэр монгол хиам идэж үзээд, түүнээс хойш Монголоос хиам захиж аваачаад идээд байсан байгаа юм. Гэтэл гэр бүлээрээ хорт хавдар туссан байгаа юм. Яг энэ жишээг олон хүн мэдсэн, ярьж байна.

Махнаас гадна хүнсний ногоо гэж нэг аюул байна. Бид “...Эх орны үржил шимт хөрсөнд ургасан энгүй сайхан ногоо минь” гээд иддэг. “...Монгол” гэсэн бүх ногоог ямар ч тайлбаргүйгээр авдаг. Гэтэл манай ногоочид “урд”-аас ирдгээс ялгаагүйгээр химийн бордоог хэрэглэдэг нь бас л нуухааргүй болчихоод байна. Салбарын яам энэ тал дээр яаж ажилладаг нь бас л бүрхэг. Бас нэг сонин зүйл гэвэл өнгөрсөн жил COVID-19-ийн үеэр хил хаагдахад нөгөөх монгол ногоо маань үндсэндээ тасарчихсан. Төмс л үлдсэн.  Монгол ногоо гээд байсан маань “...Монгол мөн үү” гэсэн эргэлзээ төрүүлсэн.

Үүнээс гадна импортын хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухайд “...Аюултай” гэхэд багадна. Наад зах нь цагаан будаа байна. Монголд брэнд болтол таниулаад зарж байгаа орос, япон будаанууд цөм “урд”-аас орж ирдэг. Хүн байтугай хорхой хүртэл иддэггүй шахам хүнс гэж байгаа юм. Ийм олон мэдээлэл бий.

Дээрээс нь бэлэн гоймон, чипс, төрөл бүрийн жимс... бүгд аюултай.

Ерөөс Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа алдчихаад байна уу гэмээр болчихсон. Энэ асуудлыг саяхнаас ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч хөндөөд эхэлсэн. Сайн хэрэг. Гэхдээ уриалга төдийхнөөр дуусгах уу. Эсвэл дорвитой арга хэмжээ авч үргэлжлүүлэх үү. Энэ  тодорхой бус.

Ер нь бол бид хүнсний аюулгүй байдлаа хамгаалах гэвэл эхлээд хүнээ хамгаалалтад авах шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, монгол хүнийг төр хамгаалахыг Үндсэн хуулиар зааж өгөх учиртай. Хүнс бол хүний хэрэгцээ. Гэтэл эдгээр хүнсний нэг болох мал төрийн хамгаалалтад байгаад байдаг. Үндсэн хуулийн 5.5-д “...Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэчихсэн. Үүнийг маазруулаад янз бүрээр яриад байдаг юм. Нэг талаар логикийн зөрчилтэй зүйл заалт аж. Тэгсэн атлаа монгол хүний талаар Үндсэн хуульд эрх, эрх чөлөө талаас нь хамгаалдаг. Энэ мэдээж байх ёстой. Гэхдээ “...Монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэдгийг Үндсэн хуулиар тогтоож, бусад хууль тогтоомжоор түүнийг бий болгох учиртай юм байна. Суурь нь болох аж. Ингэж байж монгол хүний хүнсний аюулгүй байдал арай өөр хэлбэрээр хангагдах боломжтой. Хууль, эрх зүйн мэргэжилтнүүд ийм байр суурь илэрхийлж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт өнөө маргаашгүй УИХ-аар яригдаж эхлэхээр болсон. Гишүүд зунжин хэлэлцээд Үндсэн хуулиа өөрчлөх нь тодорхой боллоо. Гэхдээ эрх баригчид, улс төрийн намууд төрийн байгуулалт тал дээр нэлээд анхаарч байна. Түүнээс чухал асуудал бол дээрх “...Монгол хүнийг төр нь хамгаалдаг” болох агуулга юм. “...Төр нь хүнээ хамгаална” гэж Үндсэн хуульд оруулъя. Эс тэгвээс хүнсний аюулгүй байдалд нэрвэгдсэн төрийн хамгаалалтгүй монгол хүний амь нас, эрүүл мэнд, цаашилбал монгол хүний удмын сан гээд асуудал хүндрэх нөхцөл нэгэнт үүсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хуурамч мэдээллийг устгах...
Хүүхдүүдээ замын ослоор алдсаар...

“...Төр нь хүнээ хамгаална” гэж Үндсэн хуульд оруулъя

Kuzmo 2022-06-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

13 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

16 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

19 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

23 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах