Улсын хэмжээнд 10 аймгийн төвд дэвшилтэт технологийн найдвартай дулаан хангамжийн системтэй болох, дулаан үйлдвэрлэлээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хэрэглэгчдийг жилийн турш хэрэглээний халуун усаар хангах зорилгоор БНСУ-ын 148 сая америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа аж.
Нийтдээ 64.6 км дулаан дамжуулах шугам сүлжээ, 88 дулаан дамжуулах төв барихаас Завхан аймагт 13 сая 95 мянган америк долларын хөрөнгөөр 8.4 км дулаан дамжуулах шугам, 11 дулаан дамжуулах төв барих юм байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” ХК ажиллаж одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн шатанд үргэлжилж байна.
Зураг төслийг 2 үе шаттайгаар хийж энэ ондоо бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Харин барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
БНСУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны станцуудын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэргийг барих бол Монгол Улсын Засгийн газар улсын болон орон нутгийн төсвөөс дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчдэд хүрэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм байна.
Аймгийн төвийн 11 янданг нэгтгэн 60 орчим метрийн өндөртэй нэг яндан болгосноор байгаль орчинд ээлтэй байх нөхцөл бүрдэх юм. Мөн дэвшилтэт технологийн бүрэн шаталттай, автомат удирдлагатай зуух тавьж, уутат болон цахилгаан шүүлтүүрүүд ашиглах учраас агаарын бохирдол эрс буурна гэж үзжээ.
Ийнхүү Завхан аймагт дулааны станц барьснаар ард иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхээс гадна 100 гаруй ажлын байр бий болох аж.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.