Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо солилцоно.
Мөн Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн Глоб Интернэшнл төвөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон шагнадаг “Үнэний төлөө” шагнал гардуулна.
Үүнээс гадна Монголын сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэл зүй” цахим сэтгүүл зүйн IV чуулганыг зохион байгуулна.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
ТА БҮХЭНД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.