• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдүүдэд яагаад шорон танилцуулдаг вэ гэж үү

Хүүхдийн сэтгэхүй гэдэг цав цагаан цаас шиг. Тэрхүү цаасан дээр амьдралын явцад юу бичихээс хамаарч,  тухайн хүүхэд ирээдүйд хэн болох нь шийдэгддэг гэдэг.  Хүний ухамсарт үйл ажиллагааны онцлог, сэтгэцийн төвшинг тодорхойлогч хүчин зүйл нь нас. Нас ахих тусам  хувь хүний оюун ухаан,  сэтгэх үйл явцын цар хүрээ улам сайжирч өөрийн үйл ажиллагааны мөн чанар, гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох, удирдах чадвар улам нэмэгддэг байх юм.  Тэгвэл сүүлийн үед энэ чадвар нь бүрэн бүрэлдэж амжаагүй насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Шулуухан хэлэхэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд  гэлтгүй 1990-ээд оноос хойш төрсөн залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэнийг  ар араасаа хөврөх бараан мэдээллүүд бэлхнээ гэрчилнэ.

Чөлөөт нийгэм бүрэлдэн тогтож, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш импортын олон соёлын нөлөөнд хүүхэд, өсвөр үе  ямар нэг шүүлтүүргүйгээр хэт автсан нь эцэстээ ийм үр дагаварт хүргэв үү. Аллага хүчирхийлэл, садар самуун сурталчилсан кино уран бүтээл, Солонгосын олон ангит киноны нөлөө,  интернэт,  нийгмийн сүлжээний хэт  буруу хэрэглээ өсвөр үеийнхнийг хэн болгон хувиргаж байгааг бид нүдээрээ харж, мэдэрч ирлээ. Тиймдээ ч ийм дүгнэлт хийхэд хүрсэн хэрэг.   Гэрийн ажилд гар бие оролцон эцэг эхдээ туслах, эсвэл  даалгавраа хийж, үеийн жаахан хүүхдүүдтэй гадаа хөөцөлдөн тоглох насан дээрээ  PC тоглоомын үүдийг сахиж, гадуур хоноглон алаан хядаан цус урсгасан тоглоомонд улайран суух нэгнийг  ирээдүйд хэн болохыг нь  үнэндээ хэн ч тааварлаж чадахгүй шүү дээ. 

Цагдаагийн байгууллагаас гаргасан нэгэн баримтыг дурьдахад, энэ  оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 215 гэмт хэрэг бүртгэгдсэний 58.4 хувь нь нийслэлд гарчээ. Үүнээс 14-15 настай 47, 16-17-той 180 хүүхэд байгаа юм.  Эдгээрийн 45.6 буюу 98 нь хулгайлах, 55 буюу 25.5 хувь нь бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж буй. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар газ үнэртэж мансуурсан найман хүүхэд бүртгэгдсэний нэг нь хорвоогоос хальсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурьдахад ч, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан 18 настай хүү хүргэгдэн ирж, улмаар  амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарсан байх юм. 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор хэвлэлийнхэн ч сайтар мэдээлэх авч, заримдаа сэргийлэх бус сэдэл өгч орхидог тухай албаны нэгэн эрхэм дурьдаж байсныг энд дурьдахад илүүдэхгүй биз. Тэгвэл  гэмт хэрэг үйлдсэн хойно нь хашгичих бус, үйлдэхээс нь өмнө сэргийлэхэд нэмэр болохуйц нэг санал байна.  Хар тамхины эсрэг дайн зарласан Филиппиний шийтгэгч хочит Ерөнхийлөгч Родриго Дютертын хэрэгжүүлж буй бодлогоос бидний нөхцөлд уусгаж болохуйц нэгэн туршлага байгаа нь  сургуулийн сурагчдыг шоронтой танилцуулах үйл ажиллагаа юм. 

Улсын хууль цаазыг уландаа гишгэж, гэмт хэрэг үйлдвэл ийм шийтгэл хүлээж, ийм орчин нөхцөлд хоригдох болно гэдгийг Филиппиний боловс­ролын байгууллага хийгээд хуу­лийн­хан багаас нь ха­руулж мэд­рүү­лэх зо­рил­гоор су­рагч­дыг шорон­той танил­цуулах үйл ажил­лагааг зо­хион бай­гуул­даг болж.  Нэг та­лаар, энэ нь хүүх­дийн сэт­гэл­зүйд нө­лөө­лөх сө­рөг дай­ралт юм. Алаан хя­даан цус урс­га­сан эс­вэл хүчир­хий­лэл, хар тамхи­ны хэ­рэг­лээг сур­тал­чил­сан ба­руу­ны кино­ноос  хүүх­дүүд гэмт хэр­гийг эн­гийн зүйл мэт хү­лээн ав­сан байх нь бий. 

Тэг­вэл тэд­ний ийм сэт­гэ­хүйд сөрөг дайралт хийж, гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээж,  эрхээ хязгаарлуулдаг юм шүү гэдгийг бодит нөхцөл дээр нь тулгуурлан ой тойнд нь ухааруулдаг болъё. Муу зүйл хийвэл ийм л газар эрх чөлөөгөө хасуулна шүү гэдгийг газар дээр нь харуулна гэсэн үг.. Номонд бичсэн онолын мэдээллээс илүүтэй бодит орчин хүүхдийн сэтгэхүйд илүү нөлөөтэй байдаг гэдэг. Тиймээс цагдаагийнхан болон боловсролын салбарынхан хамтран эх орны ирээдүй болсон залуу үеэ гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сөрөг дайралт хийгээд үзвэл ямар вэ. Гадны туршлага байна шүү дээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Монголын хөрсөнд ч хортой ногоо...
Ж.Мөнхбат: Монгол Улс 2030 онд нэг...

Хүүхдүүдэд яагаад шорон танилцуулдаг вэ гэж үү

Даваахүү 2016-09-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хүүхдүүдэд яагаад шорон танилцуулдаг вэ гэж үү

Хүүхдийн сэтгэхүй гэдэг цав цагаан цаас шиг. Тэрхүү цаасан дээр амьдралын явцад юу бичихээс хамаарч,  тухайн хүүхэд ирээдүйд хэн болох нь шийдэгддэг гэдэг.  Хүний ухамсарт үйл ажиллагааны онцлог, сэтгэцийн төвшинг тодорхойлогч хүчин зүйл нь нас. Нас ахих тусам  хувь хүний оюун ухаан,  сэтгэх үйл явцын цар хүрээ улам сайжирч өөрийн үйл ажиллагааны мөн чанар, гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох, удирдах чадвар улам нэмэгддэг байх юм.  Тэгвэл сүүлийн үед энэ чадвар нь бүрэн бүрэлдэж амжаагүй насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ. Шулуухан хэлэхэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд  гэлтгүй 1990-ээд оноос хойш төрсөн залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэнийг  ар араасаа хөврөх бараан мэдээллүүд бэлхнээ гэрчилнэ.

Чөлөөт нийгэм бүрэлдэн тогтож, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос хойш импортын олон соёлын нөлөөнд хүүхэд, өсвөр үе  ямар нэг шүүлтүүргүйгээр хэт автсан нь эцэстээ ийм үр дагаварт хүргэв үү. Аллага хүчирхийлэл, садар самуун сурталчилсан кино уран бүтээл, Солонгосын олон ангит киноны нөлөө,  интернэт,  нийгмийн сүлжээний хэт  буруу хэрэглээ өсвөр үеийнхнийг хэн болгон хувиргаж байгааг бид нүдээрээ харж, мэдэрч ирлээ. Тиймдээ ч ийм дүгнэлт хийхэд хүрсэн хэрэг.   Гэрийн ажилд гар бие оролцон эцэг эхдээ туслах, эсвэл  даалгавраа хийж, үеийн жаахан хүүхдүүдтэй гадаа хөөцөлдөн тоглох насан дээрээ  PC тоглоомын үүдийг сахиж, гадуур хоноглон алаан хядаан цус урсгасан тоглоомонд улайран суух нэгнийг  ирээдүйд хэн болохыг нь  үнэндээ хэн ч тааварлаж чадахгүй шүү дээ. 

Цагдаагийн байгууллагаас гаргасан нэгэн баримтыг дурьдахад, энэ  оны эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 215 гэмт хэрэг бүртгэгдсэний 58.4 хувь нь нийслэлд гарчээ. Үүнээс 14-15 настай 47, 16-17-той 180 хүүхэд байгаа юм.  Эдгээрийн 45.6 буюу 98 нь хулгайлах, 55 буюу 25.5 хувь нь бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж буй. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар газ үнэртэж мансуурсан найман хүүхэд бүртгэгдсэний нэг нь хорвоогоос хальсан байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурьдахад ч, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан 18 настай хүү хүргэгдэн ирж, улмаар  амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарсан байх юм. 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор хэвлэлийнхэн ч сайтар мэдээлэх авч, заримдаа сэргийлэх бус сэдэл өгч орхидог тухай албаны нэгэн эрхэм дурьдаж байсныг энд дурьдахад илүүдэхгүй биз. Тэгвэл  гэмт хэрэг үйлдсэн хойно нь хашгичих бус, үйлдэхээс нь өмнө сэргийлэхэд нэмэр болохуйц нэг санал байна.  Хар тамхины эсрэг дайн зарласан Филиппиний шийтгэгч хочит Ерөнхийлөгч Родриго Дютертын хэрэгжүүлж буй бодлогоос бидний нөхцөлд уусгаж болохуйц нэгэн туршлага байгаа нь  сургуулийн сурагчдыг шоронтой танилцуулах үйл ажиллагаа юм. 

Улсын хууль цаазыг уландаа гишгэж, гэмт хэрэг үйлдвэл ийм шийтгэл хүлээж, ийм орчин нөхцөлд хоригдох болно гэдгийг Филиппиний боловс­ролын байгууллага хийгээд хуу­лийн­хан багаас нь ха­руулж мэд­рүү­лэх зо­рил­гоор су­рагч­дыг шорон­той танил­цуулах үйл ажил­лагааг зо­хион бай­гуул­даг болж.  Нэг та­лаар, энэ нь хүүх­дийн сэт­гэл­зүйд нө­лөө­лөх сө­рөг дай­ралт юм. Алаан хя­даан цус урс­га­сан эс­вэл хүчир­хий­лэл, хар тамхи­ны хэ­рэг­лээг сур­тал­чил­сан ба­руу­ны кино­ноос  хүүх­дүүд гэмт хэр­гийг эн­гийн зүйл мэт хү­лээн ав­сан байх нь бий. 

Тэг­вэл тэд­ний ийм сэт­гэ­хүйд сөрөг дайралт хийж, гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээж,  эрхээ хязгаарлуулдаг юм шүү гэдгийг бодит нөхцөл дээр нь тулгуурлан ой тойнд нь ухааруулдаг болъё. Муу зүйл хийвэл ийм л газар эрх чөлөөгөө хасуулна шүү гэдгийг газар дээр нь харуулна гэсэн үг.. Номонд бичсэн онолын мэдээллээс илүүтэй бодит орчин хүүхдийн сэтгэхүйд илүү нөлөөтэй байдаг гэдэг. Тиймээс цагдаагийнхан болон боловсролын салбарынхан хамтран эх орны ирээдүй болсон залуу үеэ гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сөрөг дайралт хийгээд үзвэл ямар вэ. Гадны туршлага байна шүү дээ. 

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах