Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх асуудлыг УИХ-тай ярина. Энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал. 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Уг асуудлыг Засгийн газар өнөө маргаашдаа шийдчих асуудал биш.
Гэхдээ нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах, бодитоор мөнгөжих, орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг байх тогтолцооны шинэчлэл рүү орно.
Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад тусална” хэмээн тодотгосон.
Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт хэзээнээс хэрэгжих вэ гэдэг асуултад Сангийн сайд Б.Жавхлан “НДШ-ийн буцаан олголт төсвийн тодотгол өргөн баригдсаны дараа тодотгол батлагдмагц буюу тавдугаар сараас эхэлнэ” гэлээ.
Иймээс хувийн байгууллагын ажилтан ирэх тавдугаар сараас эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан авах юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.