• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан юм. 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.

Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжоор Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж хомс харагдаж байна. Хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хэрхэн тооцож байгаа вэ. Чөлөөт бүс байгуулах нэг хэрэг. Гэтэл байгуулахаар олон арван хуулийг өөрчлөх хэрэгтэй болдог. Эрхзүйн тусгай дэглэмийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай нь харагдаж байна. Олон улсын санхүү, худалдааны механизмыг дэмжсэн зохицуулалтууд хэрэгтэй болно гэж харж байна хэмээлээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтын хариулснаар, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулиар НӨАТ, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэх мэт цөөхөн хэдэн татварын хөнгөлөлтийн зохицуулалт байгаа. Бусад улсуудын туршлагыг харахад Стратегийн тусгай бүсийн тухай хууль гаргаж эдийн засгийн чөлөөт бүс, тусгай бүсийн үйл ажиллагааг зохицуулдаг юм байна. Одоогийн Чөлөөт бүсийн тухай хуулиар бид бүхний тавьж буй урт, дунд хөгжлийн бодлогод тодорхойлсон транзит монгол буюу Монгол Улс тээвэр ложистикийн хааб /Hub/ болох, экспортлогч орон болох зорилтыг хангах бололцоо бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын түвшинд тодорхой ажлууд хийж байна. Хөшигийн хөндийн төсөл дээр “Жайка” олон улсын байгууллага судалгаа, техник туслалцааны тал дээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн банк болон бусад хөгжлийн түншүүдээс энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хуулийн шинэчлэл, стратегийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, олон улсын санхүүгийн төвийг бий болгохын тулд бие даасан хууль боловсруулж батлуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа. Олон улсын жишиг, стандартын шаардлагад нийцүүлсэн хуулийн төслийг боловсруулан батлуулж чадвал стратегийн байрлалын хувьд Монгол Улс дэлхийн олон улсыг холбох санхүүгийн гүүр нь болох бүрэн боломж байгаа гэж Ерөнхий сайд онцолсон. Дэлхийн олон орон дахь чөлөөт бүсүүд хууль эрх зүйн таатай орчноороо өрсөлдөн, илүү боломжийг амлан дэлхийн том хөрөнгө оруулагчдыг татдаг. Тиймээс бид олон орны санхүүгийн төвүүдийн үйл ажиллагаа, хуулиудыг судлан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

Эцэст нь Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.

Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Мөн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэж сайд хэллээ.

Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж үзжээ.

Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулж ажиллах, мод тарих арга хэмжээний хүрээнд урамшууллын тогтолцоог тодорхой болгох, тарьсан модоо хаягжуулах, арчилж хамгаалах, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал бүсийн ойн менежментийн асуудлыг ойн менежментийн төлөвлөгөөнд тодорхой тусгах, ойн газрын бүтэц орон тооны асуудал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцээгүй, мод үржүүлэг, тарьц суулгацын ажлыг хувийн хэвшлээр, мэргэжлийн удирдлагыг агентлаг хариуцах, мод тарих байршил, орчин нөхцөлийг тодорхой болгох, иргэдийн амжиргааг сайжруулахад жимсний модыг түлхүү тариалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, ой модыг нөхөн сэргээхтэй холбогдуулан мод бэлтгэлийн ажлыг дараа жилийн мод бэлтгэх ажилтай уялдуулах, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн байгууллагыг өргөжүүлэхээс илүү мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах, менежментийн төлөвлөгөөг сайжруулах, аймаг, орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлтэй хамтарч ажиллах, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд ялангуяа хуш модоо хамгаалахад түлхүү анхаарах, УИХ-ын гишүүн Б.Бейсен мод тарихад усжуулалтын асуудалд анхаарах, хуулийн төсөлд тусгагдсан бүсийн ойн аж ахуй байгуулах гэсэн зохицуулалтыг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийн зүйл, заалтад анхаарч ажиллах, бүсийн аж ахуй байгуулах асуудалд анхаарах, ойн газар нь усны газартай хамтарч ажиллах талаар бодлогын асуудпыг хуулийн төсөлд тусгах, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төсөлд тусгагдсан ойн сан, ойн талбайг нэмэгдүүлэхэд эрдэмтэн судлаачдын эдийн засгийн тооцоолол, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах, хортон шавжтай тэмцэхэд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх нь зүйтэй зэрэг саналыг хэлсэн байна.

Тэрбээр, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж хариулт авсанаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

УИХ-ын гишүүд ойн аж ахуй байгуулах, шинээр мод тарьж ойжуулах нь чухал хэдий ч  тарихаас гадна ургаж буй ойгоо хамгаалахын чухалыг дурдаад энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахыг тодруулсан юм. Сайд Б.Бат-Эрдэнэ, 60.8 мянган га газарт хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай, үүнд хоёр орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Ойн судалгаа хөгжлийн төвөөс гаргасан. Энэ мөнгийг шийдвэрлэхээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн байгаа. 175 мянган га газрыг хортон шавжаас хамгаалвал 500 сая модыг авч үлдэх юм. 297 мянган га газрыг хамгаалж чадвал 1.1 тэрбум модыг бид авч үлдэх боломж бий. 297 мянган га газрыг хамгаалахын тулд 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. 175 мянган га газрыг хамгаалахад 9.6 тэрбум шаардлагатай бөгөөд бид нэмэлт санхүүжилт хайж байгаа гэлээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Брүүклин Нетс баг Никсийг...
Ж.Ганбаатар: Торгуулиа цаг...

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Kuzmo 2022-04-07

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

5 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

5 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

5 цагийн өмнө өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах