Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Шударга байдлын судалгааны үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан. Мөн нийслэл дэх төрийн бус байгууллага болон нийслэлийн төрийн захиргааны байгуулагатай хамтран, сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа” хэмээв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд НЗДТГ цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, үүний үр дүн нь эхнээсээ гарч байгааг тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа мөн шат дамжлагыг багасгах хэрэгтэйг ч онцолсон юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.