ЕБС-ын ойр орчимд утаат болон электрон тамхи худалдахыг хориглосон Орхон аймгийн Засаг даргын захирамжын хэрэгжилтэд шалгалт хийлээ
Аймгийн Засаг даргын энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/92 тоот захирамжаар утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглосон.
Тодруулбал, аймгийн хэмжээнд зах зээлд нийлүүлж байгаа бараа ажил үйлчилгээ хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон.
Уг захирамжийн хэрэгжилтийг хангаж Баян-Өндөр сум, Багуудын ажлын алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран үзлэг, шалгалтыг хийсэн байна.
Шалгалтаар сургуулийн орчимд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийн худалдан борлуулсан хэд хэдэн зөрчил илэрчээ. Энэхүү асуудалд холбогдох байгууллагаас сануулга өгч, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байна. Харин зөрчил гаргасан хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Мөн холбогдох байгууллагууд хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд электрон тамхины эрүүл мэндэд үйлчлэх хор нөлөө, уршгийг таниулах сургалт, зөвлөмжүүдийг байнга өгч ажиллаж байгаа аж.
Засаг даргын дээрх захирамж энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хэрэгжинэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.