• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Алтан чагнуур 2022" шилдэг эмч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2010 онд шинэчлэн байгуулсан эрүүл мэндийн салбарын “Хамтын хэлэлцээр”-т “Алтан чагнуур” хүндэтгэлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгаж, 2011 онд анхны “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байжээ.Түүнээс хойш Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо идэвхи, санаачлагатайгаар энэхүү үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж буй, мэргэжлийн салбартаа болон олон нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж чадсан олон чадварлаг эмчид урам өгч, олон нийтэд сурталчлан таниулсныг Эрүүл мэндийн яамны зүгээс тухай бүр дэмжиж ирсэн.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр “ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнээс хойш өнөөг хүртэлх 2 жил гаруйн хугацаанд манай улсын 56 мянган эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажиллалаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын энэхүү нөхцөл байдлаас хамаарч 2020, 2021 онд “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор цуцалж, 2 жил завсарласны эцэст 2022 онд 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүн бүр эрүүл байх, дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголд хөл нийлүүлэн нутагшуулах, залуу эмч, бусад ажилтандаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх өндөр үүрэг эмч нарт ногддог. Энэхүү үүрэг хариуцлагаа манай үе үеийн эмч нар нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч улс орноо хөгжүүлэхэд тэргүүлэн манлайлах нь гарцаагүй үнэн билээ. “ЭМЧ” - улс орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй иргэн гэдгийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас үүссэн гэнэтийн, ноцтой олон улсын онцгой байдлын үед бэлхэнээ гэрчлэн харуулж, 2021-2022 оны цар тахлын 4 хүнд давалгааны үед нэн хариуцлагатай нэр төртэй ажилласан, одоо ч ажиллаж байгаа Та бүхнээрээ бахархаж, талархаж байна. Энэ бүх хугацаанд та бүхний өмөг түшиг, бат бөх тулгуур байж, хамтдаа зүтгэсэн гэр бүлийнхэнд тань талархал дэвшүүлье. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал. “Алтан чагнуур-2022” шагналд нэр дэвшиж шалгарсан эмч нартаа дахин баяр хүргэж, энэхүү шагналын нэр хүндийг өндөрт өргөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсье. Эмч та бүхний ирээдүй тань гэрэлтэй, ажил амьдрал тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээв.

"Алтан чагнуур 2022"-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд Шилдэг эмчийг тодруулж нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад эмчдээ талархах "Талархлын өдөр" болгон 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа
Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Намууд
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ипотекийн зээл
  • •Яам, Агентлаг
  • •E-Sport
ХУРААХ
Д.Өлзийбаатар: Би энэ хүнийг...
Өдөртөө 1-3 градус дулаан байна

"Алтан чагнуур 2022" шилдэг эмч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Kuzmo 2022-03-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2010 онд шинэчлэн байгуулсан эрүүл мэндийн салбарын “Хамтын хэлэлцээр”-т “Алтан чагнуур” хүндэтгэлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгаж, 2011 онд анхны “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байжээ.Түүнээс хойш Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо идэвхи, санаачлагатайгаар энэхүү үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж буй, мэргэжлийн салбартаа болон олон нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж чадсан олон чадварлаг эмчид урам өгч, олон нийтэд сурталчлан таниулсныг Эрүүл мэндийн яамны зүгээс тухай бүр дэмжиж ирсэн.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр “ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнээс хойш өнөөг хүртэлх 2 жил гаруйн хугацаанд манай улсын 56 мянган эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажиллалаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын энэхүү нөхцөл байдлаас хамаарч 2020, 2021 онд “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг албан ёсоор цуцалж, 2 жил завсарласны эцэст 2022 онд 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүн бүр эрүүл байх, дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголд хөл нийлүүлэн нутагшуулах, залуу эмч, бусад ажилтандаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх өндөр үүрэг эмч нарт ногддог. Энэхүү үүрэг хариуцлагаа манай үе үеийн эмч нар нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч улс орноо хөгжүүлэхэд тэргүүлэн манлайлах нь гарцаагүй үнэн билээ. “ЭМЧ” - улс орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй иргэн гэдгийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас үүссэн гэнэтийн, ноцтой олон улсын онцгой байдлын үед бэлхэнээ гэрчлэн харуулж, 2021-2022 оны цар тахлын 4 хүнд давалгааны үед нэн хариуцлагатай нэр төртэй ажилласан, одоо ч ажиллаж байгаа Та бүхнээрээ бахархаж, талархаж байна. Энэ бүх хугацаанд та бүхний өмөг түшиг, бат бөх тулгуур байж, хамтдаа зүтгэсэн гэр бүлийнхэнд тань талархал дэвшүүлье. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал. “Алтан чагнуур-2022” шагналд нэр дэвшиж шалгарсан эмч нартаа дахин баяр хүргэж, энэхүү шагналын нэр хүндийг өндөрт өргөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсье. Эмч та бүхний ирээдүй тань гэрэлтэй, ажил амьдрал тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээв.

"Алтан чагнуур 2022"-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд Шилдэг эмчийг тодруулж нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад эмчдээ талархах "Талархлын өдөр" болгон 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Фото мэдээ   #Яам, Агентлаг   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа
Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
52 минутын өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

53 минутын өмнө өмнө

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

54 минутын өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

56 минутын өмнө өмнө

Үндсэн хуулийн цэц хуралдана

1 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

1 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

1 цагийн өмнө өмнө

БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

1 цагийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

12 цагийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой

12 цагийн өмнө өмнө

О.Саранчулуун: Жагсаж, дуугарч чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхээс цааргалж байна

12 цагийн өмнө өмнө

Б.Бейсен: Заавал жагсаал цуглаан хийж байж цалин тэтгэвэр нэмэх ёстой юу

13 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Оюутолгойн гэрээг улсын нууцад авах ямар ч шаардлагагүй

13 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов

13 цагийн өмнө өмнө

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

13 цагийн өмнө өмнө

ТЦА: Жолооч нар ШТС руу дугаарлаж замын түгжрэлийг нэмэгдүүлж байна

23 цагийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сэндвичэн агуулах шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоожээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

САНАЛ БОЛГОХ
2025-10-15 өмнө

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-15 өмнө

Байнгын хорооны дарга намын хорооны даргыг хавсран гүйцэтгэж болох уу

2025-10-15 өмнө

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

2025-10-15 өмнө

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-15 өмнө

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-15 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2025-10-15 өмнө

Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2025-10-15 өмнө

Цас орохгүй, Улаанбаатар хотод 0 хэм орчим байна

2025-10-15 өмнө

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах