• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улирлын томуугийн улмаас хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдээд байна

Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад томуугийн халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгээс нөхцөл байдал ямар байгааг хүргэе.

Яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 40-60 хувь нь хэвтэн эмчлүүлж байна

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч Д.Сүнжидмаагаас томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүүхдийн өвчлөл ямар түвшинд байна вэ, танай эмнэлгийн ачаалал их байна уу?

-Улирлын томуу өвчний халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор манай эмнэлэг 200 ор дэлгэн ажиллахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд томуу өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Бид ор дэлгэлт, эм тарианы хангалтад онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хоногт 250-300 хүүхэд яаралтай тусламжийн төвд хандан ирж байгаагаас 60-100 хүүхэд буюу яаралтай тусламжаар үйлчлүүлэгсдийн 40-60 хувь нь  хэвтэн эмчлүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүд, ялангуяа бага сартай хүүхдэд амьсгалын замын өвчлөл давамгайлж байна. Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын мэдээгээр томуугийн энтеровирус, риновирус зэрэг вирусүүд бүртгэгдсэн байгаа. Эмнэлзүйн шинж тэмдгээр бол уушгины хатгалгаа болсон, шуугьсан,  халуурсан, амьсгал бачуурах шинжтэй ирж байна. 

-Хүмүүсийн болгоомжлоод байгаачлан короновирус болоод бусад шинэ төрлийн халдварт вирус дэгдсэн хэрэг биш гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байна. Сүүлийн хоёр жил “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор томуу, төст өвчний өвчлөл бага байсан. Түүнээс өмнө, 2018, 2019 онд улирлын томуугийн дэгдэлт энэ жилийн хэмжээнд хүрч, манай эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлж байсан. Иргэдийн хувьд шинэ төрлийн вирус дэгдсэн байх вий гэж болгоомжлох хэрэггүй юм.

-Эмнэлгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ, эмнэлгийн ажилтнууд  хангалттай байж чадаж байгаа юу?

-Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүрэг 40 хороотой, ачаалал асар өндөр байгааг харгалзан гуравдугаар сарын 4-ний өдрөөс долоон хороог  ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Манай байгууллагын хувьд дотооддоо хүн хүчний ачааллыг тэнцүүлэх  зохицуулалтыг  хийж  ажилладаг. Хүүхдийн тусламж үйлчилгээний үндсэн 19 эмч хүрэлцэхгүй байгаагаас насанд хүрэгчдэд үйлчилдэг эмч нарыг дайчлан ажиллаж байна. Ковид туссан хүүхдүүдийг манай эмнэлэгт эмчилж байсан. Манай эмнэлгийн эмч, сувилагч, асрагч , эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн амаргүй хүнд нөхцөлд ажиллаад даваад гарсан. Араас нь улирлын  томуу залгаад дэгдсэн учир эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч байна. Ялангуяа эмчилгээ гардаж хийдэг сувилагч нарын ачаалал маш их байгаа. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн зургадугаар курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулахаар зохицуулалт хийж байна.

-Томуугаар өвдсөн хүүхдийн эмчилгээнд ашиглах тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүрэлцээтэй юү?

-Манай эмнэлэг 28 амьсгалын аппараттай. Хүчил төрөгчийн жижиг оврын үйлдвэр бүхий 256 ханын системтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж талаасаа бусдаасаа илүү.

-Эм, тарианы хангамж ямар байна вэ?

-Одоогоор тасарсан эм, тариа байхгүй.

-“Ковид-19”-ийн шинж тэмдэг ханиадтай ойролцоо байдаг. Тэгэхээр томуугаар өвчилсөн хүүхдүүд давхар коронавирусээр өвчилсөн эсэхийг нягталж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэг шинээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд болон асран хамгаалагч нэг хүнээс коронавирус илрүүлэх  PCR шинжилгээг авч байгаа. Урьд шөнө л гэхэд ирж хэвтсэн 99 хүүхэд, тэдний асран хамгаалагч гээд нийт 198 хүний шинжилгээг авсан. Сүүлийн долоо хоногт “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдээгүй.

"Бага насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай"

Ханиад томуу болон бусад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байхын дээр өвдсөн хүүхдийг бусдаас тусгаарлах, маск зүүлгэж, гарыг нь сайтар угаалгах зэргээр гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж заншихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч З.Ганчулуун дараах зөвлөгөөг өглөө.

-Томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар өвчилдөг вирусийн халдварт өвчин. Амьсгалын замын халдварт өвчний хувьд вакцинтай дүйцэхүйц урьдчилан сэргийлэлт бол өвдсөн хүүхдээ тусгаарлах, маск зүүлгэж занших, гараа сайтар угаах, олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 2-3 хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй, гэрт нь асрахад анхаарах нь зөв.

-Хүүхдүүд цэцэрлэг, сургуулиас халдвар авч байна гэсэн үг үү?

-Хаврын улирал бол томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе л дээ. Урьд өмнөх жилүүдэд ч арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал томуу дэгдэж байсан. Харин сүүлийн хоёр жилийн хувьд хүмүүс гэрийн дэглэмд байсан тул томуугийн дэгдэлт харьцангуй бага байсан. Энэ хаврын хувьд сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор улирлын томуу дэгдэж, цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд нь гэртээ байгаа багачуудаа халдварлуулж байна.

-Ой хүрээгүй, бага сартай нялх, нярай хүүхдүүд өвдөх нь элбэг байна гэсэн. Нялх хүүхэдтэй хүмүүс юунд анхаарах ёстой вэ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан дэвтэр/-ийн 36 дугаар хуудсанд ямар тохиолдолд эмнэлэгт хандах  талаарх зөвлөмж бий. Тэрхүү зөвлөмжийн дагуу хүүхдээ ажиглах учиртай. Амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандана. Аюултай ерөнхий шинж илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөлд асарч тойлох нь зүйтэй. Халууныг зөв буулгаад өөрийнх нь аяга халбагаар хооллож, цаг тутамд халуун бүлээн шингэн уулгах, тухтай унтуулж амраах зэргээр 2-3 хоног асрах шаардлагатай. Ээж, аавууд хүүхдээ ганц нэг ханиах, бага зэрэг халуурах үед яаран эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Яаран эмнэлэгт ирснээр хүүхэд нэмж вирусээр халдварлах нөхцөл болох нь бий. Тиймээс ханиад томууны хөнгөн өвчлөлийн үед хүүхдийг хэрхэн асрах мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.

-Гэрийн нөхцөлд асарна гэхээр хүмүүс эмийн сангаас эм, тариа дур мэдэн авч хэрэглэх нь бий. Ингэж эмчилгээг дураараа хийх нь ямар үр дагавартай вэ?

-Эм, тариаг дур мэдэн хэрэглэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд эмчийн зааваргүйгээр эмчилгээ хийх нь аюултай гэдгийг эцэг эхчүүд мэддэг болсон. Харин сүүлийн үед ханиад хүрэх болгонд утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийх тохиолдол элбэг байна. Шуугиант амьсгал илрээгүй үед утлагат эмчилгээ хийх нь хүндрэл учруулах эрсдэлтэй. Тиймээс амьсгалах үед цээж нь хонхолзох,  шуугиантай амьсгалах зэрэг шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаж, ямар ч эмчилгээг эмчийн зааврын дагуу хийгээрэй гэж зөвлөе.

-Саяхнаас менингит өвчин бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Танай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн тохиолдол гарсан уу. Менингит өвчин халдвартай юу, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Менингитийн үүсгэгч олон янз байдаг.  Вирус, бактерийн улмаас хоёрдогчоор менингит буюу тархины бүрхүүлийн үрэвсэл үүсэх  нь олон. Жилд цөөнгүй хүүхэд манай эмнэлэгт энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлдэг. Эрт оношлогдсон тохиолдолд бүрэн эдгэрдэг өвчин. Менингококкоор үүсгэгдсэн менингит өвчний нэг тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдсэн. Бусад дүүрэгт ч мөн бүртгэгдсэн учир салбарын яамнаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байсан. Менингит амьсгалын замаар халдварладаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө хэлсэнчлэн олны хөлийн газраар хүүхдээ авч явахгүй байх, өвдсөн үед тусгаарлах, гараа сайтар угаах зэрэгт анхаарах шаардлагатай.

-“Ковид-19”-өөс шалтгаалан хүүхдүүдийн дархлаа суларч байгаа. Дархлааг хэрхэн дэмжих вэ. Томуугаас сэргийлэх вакцин хэр үр дүнтэй байна вэ?

-Хүүхдийг аль болох эрт унтуулах, дэлгэцээс хол байлгах, нэг удаад 2-3 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтүүлэхгүй байх, шим тэжээлтэй хоол, унд өгөх   зэрэг нь дархлааг унагахгүй байх хамгийн наад захын асуудал. Улирлын томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тиймээс томуугаас сэргийлэх вакцин, сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж заншвал томуу, томуу төст өвчнөөс сэргийлж чадна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ази, Номхон далайн орнуудад ямар вакцин үр дүнтэй байгааг судалж мэдээлдэг. Тиймээс ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн байгууллагаас явуулж буй дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулах нь зүйтэй юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд өвдсөн ч хөнгөн өвддөг. Хавар, намрын улиралд их хэмжээний суулгалт үүсгэдэг ротовирусээр хүүхдүүд  өвдөх нь элбэг болсон. Ротовирусээс  урьдчилан сэргийлэх уудаг вакциныг эм ханган нийлүүлэх байгууллагууд санал болгож байгаа. Түүнийг хэрэглэхэд буруудах зүйлгүй. Түүнээс биш дархлааг эм, тариагаар сэргээх, дэмжих нь оновчтой биш гэлээ.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 165 ортой ч өнөөдрийн байдлаар 346 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улирлын томуугийн дэгдэлтээс үүдэн ачаалал эрс нэмэгджээ. Эмч, сувилагч хүрэлцээгүйгээс цаашид мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулахаар болсон байна. Эмнэлгүүд ачаалалтай, өвчлөл их байгаа нөхцөлд эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал байна.  Томуугийн хөнгөн хэлбэрээр өвдсөн үед яаран эмнэлгээр авч явж хүндрүүлэх тохиолдол байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Нэг литр АИ-92 шатахууны үнэ 2390...
Өдөртөө ялимгүй хур тунадас...

Улирлын томуугийн улмаас хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдээд байна

Kuzmo 2022-03-10

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Нийслэл   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах