Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэж буй “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа замын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан. Авто замын тухай хуульд замын баталгаат засварын хугацаа гурван жил байдаг аж. Харин “Хансуун зам” ХХК засвараа товлосон хугацаанд хийгээгүй учраас гэрээг цуцалж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээжээ. Тус хөрөнгөөр баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажлыг гүйцэтгэх юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.