• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Монголиан корпорейшн”-ууд даварсаар байх уу?!

Хөгжлийн банкийг уг нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 11 жилийн өмнө байгуулсан.  Харамсалтай нь үе үеийн “улс төрийн эрх мэдэл”-үүд энэхүү банкийг цөлмөж иржээ. Тэд Хөгжлийн банкны хөрөнгийг улсын бус хувийнхаа “хөгжил”-д зориулсан нь эхнээсээ ил болж байна.

Ер нь бол Хөгжлийн банкнаас “зээл” аваад сурчихсан нарийн схемийн дагуу ажилладаг бүлэглэл маягийн нөхдүүд байдаг аж. Тэдгээрийн нэг нь “Монголиан корпорейшн” гэх нэртэй компаниудыг олноор нь байгуулсан сүлжээ юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч байснаар нь монголчууд сайн мэднэ дээ.

Сая, цагаан сарын өмнөхөн Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарлаж, Ерөнхий сайд хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгч, АТГ ч шалгалтын явцын талаарх зарим мэдээллийг олон нийтэд өгөв.

Энэ дунд мөнөөх нөхдүүдийн 2-3 зээл тууж явна. Тодруулбал, сүүлд АТГ руу шилжүүлсэн гэх 70 орчим чанаргүй зээлийн дунд Худалдаа хөгжлийн банк /Үндсэн зээл 3 тэрбум төгрөг, нийт дүн 3.01 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 1.50 хувь буюу 0.05 тэрбум төгрөг , нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 84.49 тэрбум төгрөг/, “Хөтөл” ХХК /Үндсэн зээл 61.3 сая ам.доллар буюу 174.39 тэрбум төгрөг, нийт дүн 297.33 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 37.82 хувь буюу 110.24 тэрбум төгрөг, нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 2.33 тэрбум төгрөг/, “Кью Эс Си” ХХК /Үндсэн зээл 151.58 тэрбум төгрөг, нийт дүн 181.66 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн  сан 10.61 хувь буюу 19.27 тэрбум төгрөг, нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 158.76 тэрбум төгрөг/ гээд байж байна.

Хоёр ч компанийнх нь зээлтэй холбоотой ноцтой зөрчил Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар илэрч байв. Ажлын хэсгийн 2019 оны тавдугаар сарын 22-нд танилцуулсан дүгнэлтээр, “Кью Эс Си” ХХК-д зээл олгох зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас байршуулсан эх үүсвэрийн хугацаа 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр төлөгдөж дуусаад уг зээлийг “Каргилл” Олон улсын санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлсэн. Тус зээлийн хүү жилийн 8.0 хувь, эх үүсвэрийн өртөг нь 11.845 хувь бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газраас зээлийн хүүг нэмэгдүүлэх санал хүргүүлсээр байтал хэвээр үлдээснээр тухайн үед банк шалгах өдрийн байдлаар 7.398.365.3 ам.долларын алдагдал хүлээсэн байна. Зээл олгох үед зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх тухай дүгнэлт гаргасан Актив, пассивын удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил нь 2011 оноос 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл “Кью Эс Си” ХХК-ийн толгой компани “Куалити стийл корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Оргил смарт солюшн” ХХК-ийг эзэмшиж байсан байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” хуулийн 11.3 дахь заалтыг зөрчсөн. Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн Актив, пассивын удирдлагын хорооны хурдын материалд А.Бат-Оргил нь дээрх хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж, шийдвэрлүүлсэн материал авагдаагүй.

Харин Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн эчнээ хурлаар Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэн, хөрвүүлсэн төгрөгийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн зарцуулах тухай дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс өгсөн чиглэлийн дагуу “...Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн ам.долларын эх үүсвэрийн үлдэгдлээс 55 сая ам.долларыг 1895 төгрөг гэсэн Монголбанкны ханшаар Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Монголбанкинд своп арилжаагаар 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр худалдах” гэсний дагуу эх үүсвэрийн хэлбэрийг өөрчилж зээлийг олгосон. Д.Эрдэнэбилэг нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банкинд эх үүсвэр байршуулах замаар ТУЗ-ийн даргаар нь ажилладаг компанийн охин компанид зээл олгуулж, нэг талаас дээр дурдсан свопын хэлцлээс 8.1 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкинд, нөгөө талаас Хөгжлийн банкинд 66.5 сая ам.долларын муу зээл, хүүгийн өр үүсгэж, энэ хэмжээгээр эрсдэлийн сан үүсэх нөхцөл бүрдүүлжээ. Тиймээс энэ зээлийг хууль зөрчиж олгосны улмаас банкинд их хэмжээний хохирол учирсан тул дээрх шийдвэрүүдийг гаргасан ажилтан, албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж,банкны хохирлыг барагдуулах шаардлагатай гэсэн.

“Кью Эс Си” ХХК-ийн хувьд Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих төсөл хэрэгжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлд 2019 оны тавдугаар сарын байдлаар 2017, 2018 онуудад “Кью Эс Си” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн явагдсан хэдий ч вагон тээвэрлэлт хангалтгүйн улмаас төмрийн хүдрийн баяжмал борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 2017 онд 29.76 хувь, 2018 оны эхний 10 сарын байдлаар 37.79 хувьтай, биелэлт хангалтгүй байсан гэж мэдээлж байжээ. Мөн “Хөтөл” ХХК /”Бэйзмэнт” ХХК/ нь “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн технологийн шинэчлэл хийх төсөл хийж 2012 онд 61.3 сая ам.долларын зээлийг авсан. Зээлдэгчийн зүгээс валютын ханшийн алдагдал, зах зээл дэх цементийн нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан, тоног төхөөрөмж жигдрээгүйн улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй зэрэг шалтгааныг Хөгжлийн банкинд мэдэгдсэн байна. Хөгжлийн банкны зүгээс 2015, 2016 онуудад хоёр удаа Зээлийн удирдлагын хороо, ТУЗ-ийн шийдвэрүүдээр хуваарт өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаж, хүүг 8.1 хувиас  7.85 хувь болгож бууруулсан байна. Эцэст нь уг зээлийн асуудлыг хууль, хяналтын байгуулагад шилжүүлж, тусгай активын нэгжтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Нөгөө талаас ингэж авсан зээлээ юунд зарцуулдаг вэ гэдгийг заавал ярих ёстой. Зориулалтын бусаар зарцуулдаг нь шалгаж бариад байхгүйгээр ил болчихсон. Тэр ч байтугай энэ зээлүүдийн дийлэх нь “Эрдэнэт”-ийг худалдаж авахад зориулагдсан нь тодорхой болсон. “Кью Эс Си” ХХК-иас гэхэд 62.9 сая ам.доллар нь 2016 оны зургадугаар сарын 17-нд  “Монголиан коппер корпорейшн” руу орж, тэндээс Оросын “Альфа” банкаар дамжиж “Эрдэнэт” -ийн 49 хувийг худалдан авахад зарцуулагдсан.

Үүнээс гадна тэд эзэмшлийн банкууддаа барьцаалагдсан уул уурхайн орд, үл хөдлөх хөрөнгө зэрэгт их хэмжээний “хөрөнгө оруулалт” хийх замаар булааж авдаг гэх гомдол, мэдээлэл маш их болж байна.

Нэг жишээ хэлье. Гурван жил шахмын өмнө дээр дурдсан Хөгжлийн банкны асуудал босох үеэр 2019 оны зургадугаар сарын 12-нд “Рэмет” ХХК-ийн захирал С.Ганбат АТГ-т хандсан байдаг. “Рэмет” ХХК нь 2009 оноос ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна. Тус компанийн захирал С.Ганбат “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхонд холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаж байгаагаа бичсэн аж.

Ч.Орхон гэдэг нь 2006 онд Сүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг авчихсан байсан “Ю Би констракшн” ХХК-ийн захирал гэдгийг бид мэднэ. Хэрэг явдал юу болж, “Рэмет” ХХК-ийн захирал яагаад “гомдсон” бэ гэхээр, “Рэмет” ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшигч Г.Чинзориг нь Улаанбаатар хотын банктай 2009 оны аравдугаар сарын 7-нд зээлийн гэрээ байгуулж , 967 мянган еврогийн зээл авчээ. Ингэхдээ тус компанийн 20 хувийг эзэмшдэг З.Мөнхбаярт мэдэгдэлгүйгээр Баян төмөртэйн MV-014937А лицензийг Улаанбаатар хотын банкинд барьцаалчихсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Г.Чинзориг нь өөрийнхөө эзэмшлийн 80 хувийн хувьцааг барьцаалж зээл авахдаа уг лицензийг тэр чигээр нь тавьчихсан байгаа юм. Улмаар Улаанбаатар хотын банк нь “Рэмет” ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдэг шалтгаанаар Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлсэн байна.

Уг нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаар хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ заавал компани болон хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, зохих шийдвэр зөвшөөрлийг авах учиртай. Гэтэл тэгсэнгүй. Түүгээр ч барахгүй, АМГ-аас “Эрх бүхий захиргааны байгууллагаас лицензийг шилжүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна” гэсэн ч удалгүй энэ байр сууринаасаа буцсан байгаа юм

Тиймээс “Рэмет” ХХК-ийнхан “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхоныг Улаанбаатар хотын банкинд эрх бүхий албан тушаал хашиж байснаа өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэхэд ашигласан гэж үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, ингэж бусдын хөрөнгийг хууль бусаар авахад банкны буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэнэ. Учир нь “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь ердөө нэг сая төгрөг буюу 300 гаруйхан еврогийн өөрийн хөрөнгөтэй атал 15 орчим тэрбум буюу 5.6 сая еврог хаанаас, яаж олоод “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг авсан нь тодорхойгүй байгаа аж. Тэгэхээр Хөгжлийн банкнаас гаргасан эдгээр чанаргүй зээлийн олголтоос гадна “зээлдэгч” ноёд, хатагтай нар мөнгөө хааш нь яаж зарцуулсан бэ гэдгийг АТГ нарийн шалгах ёстой гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, энэхүү “Монголиан корпорейшн”-уудын хамаарал, холбоо сүлбээ бүхий компаниудын хууль бусаар авсан зээл, түүнийг дээрх мэтээр өөр “худалдан авалт”-уудад зарцуулах зэрэг хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг шүүгчид хүртэл байдаг. Одоо ч ажиллаж байна. Монгол хүн, Монгол Улсдаа мэргэжлээрээ чөлөөтэй ажиллах эрхтэй. Гэхдээ хууль бус үйл ажиллагаатай нэр холбогдох, тэдгээртэй холбоотой шийдвэрт нөлөөлөл үзүүлсэн байх магадлал үүсгэх нь Монгол Улсын хуулиудаар хориотой юм. Өөрөөр хэлбэл, "Монголиан корпорейшн"-ууд даварсаар байх уу, хууль бус ажиллагааг нь таслан зогсоох уу гэдгийг хууль, шүүхийнхэн шийднэ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 28 (6760)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Натурын замыг өнөөдөр ТҮР ХААНА
З.Дашдаваа: Авлигатай тэмцэхдээ...

“Монголиан корпорейшн”-ууд даварсаар байх уу?!

Kuzmo 2022-02-09

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах