• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

СӨХ ба лифт

Ч.ЗОТОЛ

Сар шинийн баяр дөхсөн нүргээнт өдрүүдэд олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн сэдэв давалгаалсан нь СӨХ  хийгээд  лифт   буюу цахилгаан шатны асуудал байлаа.  Жаахан таагүй зүйлийг бид монголчуудын сайн мэдэх Д.Нацагдоржийн   “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор жишээ татдаг шиг, тийм нэг харьцуулалт гарч ирэв. Үнэхээр “Цагаан сар ба хар нулимс”  гэж зүйрлэм   үйл явдал болоод өнгөрлөө. Баянгол дүүргийн нийтийн орон сууцны  нэгэн байрны цахилгаан шат  удаан хугацаанд эвдрэлтэй байсны эцэст  гурван настай хүүхэд түүнийг налж зогсоод  улмаар цааш  унаж амь насаа алджээ.  Сар шинийн баяр тэмдэглэх гэж  бум бужигнаж, түм түжигнэсэн өдрүүд харамсалтай мэдээгээр “амьсгалж” байна. Үнэхээр харамсалтай. Цөөхөн монголчуудын, нэгэн залуу гэр бүлийн элэг эмтэрч байна.

Энэ үйл явдлыг нийгэм маань  сошиал орчинд  хэлэлцсээр  л байна. Ингэхдээ зарим нь барилгын компанийн буруу гэж. Зарим  нь лифт угсралтын  компанийн буруу гэцгээж. Хууль, дүрэм уншиж, судалсан, асуудалд бодитой ханддаг   олонхи нь  харин  тухайн байрны СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны  буруу гэцгээжээ.  Үүнээс үүдэн “СӨХ ба лифт” гэсэн хэлэлцүүлэг шат шатанд албан болоод албан бусаар  өрнөжээ.  Зарим нь орон сууцны барилгыг барьсан компанийг буруутгаж, зарим нь  иргэд, оршин суугчдын хариуцлагын асуудлыг хөндөж,  олонхи нь  тухайн байрны СӨХ-д хариуцлага тооцох ёстой гэжээ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох учиртай. Бусдад ч гэсэн  жишиг  сургамж болгож хариуцлагын талаар заавал мэдээлэх  ёстой.

Ер нь бол манай улсад өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан, насжилт нь дууссан 130 гаруй лифт байдаг  юм байна. Тэгвэл тухайн орон сууц  баригдаж ашиглалтад  орсны дараах дүрмээр бол  СӨХ байгуулагдан ажлаа эхлэхдээ  лифтийг угсарсан компанитай гэрээ хийж арчлалт, ашиглалт, эвдрэл гэмтэл,  урсгал засварын гэрээг хийж хамтарч ажилладаг  юм байна.

Энэ үүднээс хэвлэлийнхэн хамгийн түрүүнд  “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлчилгээний / НӨҮГ/-т хандан тодруулга мэдээлэл авчээ.  Тус  газрын  дарга Д.Ган-Эрдэнэ  хэлэхдээ  “Манай байгууллага 60 аж ахуй нэгжийн   170 лифтэнд засвар, үйлчилгээ хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас гэрээт СӨХ-үүддээ л  засвар, үйлчилгээг  нь хийж гүйцэтгэдэг. Заавал мэргэжлийн лифтчин байж, сар болгон үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Осол гарсан байрны СӨХ-той манай байгууллага  гэрээгүй бөгөөд  хоёр жилийн өмнөөс л  яригдаж байсан. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг СӨХ хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэсэн хариуг өгчээ.

Тэгвэл СӨХ-үүд хэр хариуцлагатай  ажилладаг вэ. Энэ асуултад оршин суугчдын олонх нь “Одоогийн СӨХ-үүд маш хариуцлагагүй. Мөнгө татахдаа сайн, үүргээ биелүүлэхдээ муу” гэцгээжээ. СӨХ-үүд ямар тайлбар тавьж байна вэ гэвэл “Түрээслэгч олонтой, тэд төлбөрөө төлдөггүй, хэдэн жилээр хуримтлуулсан өртэй. Иргэд орон сууцны лифт, шат, цонх, орцны хаалга гээд эд зүйлд  хайр гамгүй  ханддаг. Ахуйн хүрээний архидалт их байдаг.  Гаднаас хүмүүс цуглуулж архидаж  танхайрдаг. Орц, лифтний хаалга эвдэж, хогоо хаяж, бохир суудаг. Цагдаа, шүүхэд  өгөөд нэмэргүй байдаг. Эвдрэл гарахад засуулах гэтэл айлууд мөнгөө төлөөгүй учраас зардал байдаггүй, байсан ч хүрэлцдэггүй” гэхчлэн тайлбар тавьцгаажээ. Гэтэл үнэндээ энэ нь айл өрх бүрээс СӨХ-ийн төлбөрөө шаардан авч, өөрсдийгөө цалинжуулахын зэрэгцээ, засвар үйлчилгээг зохицуулах үүрэг хүлээсэн СӨХ-ийн л үндсэн үүрэгт ажил юм. Дүрэм нь ийм байдаг аж.

Иймд сая  Баянгол дүүрэгт гарсан ослын дараа  нийслэлийн бүх орон сууц, оршин суугчдын цахим нэгдэлд  “ Лифт болохгүй гацаад байна гэсэн пост их тавигджээ. Манай  байрны  лифт ч бас асуудалтай л байна. Бид заавал ямар нэгэн гарз хохирол амсаж байж ухаарах ёстой биш биз дээ.  Сая  харамсмаар жишээ гарлаа. СӨХ бүх байрнуудын лифтэнд мэргэжлийн байгууллагаар нь шалгалт хийлгүүлээд яаралтай засуулж янзлуулмаар байна” гэсэн шаардлагууд тавигджээ.

Хуучин барилгын хуулиар барилгын чанарын асуудлыг  гурван жилийн дотор гүйцэтгэгч компани  хариуцах  заалт хэрэгжиж байв. Гэхдээ  зөвхөн барилгын чанарын асуудал л хамаатай. Харин лифтний асуудлыг зөвхөн лифт угсралтын компани хариуцах  заалттай. Барилга ашиглалтад орсэны дараа СӨХ хүлээж аваад лифтний хэвийн үйл ажиллагааг хангах, хог, тог цахилгаан, халуун хүйтэн ус, цэвэрлэгээ гэхчлэн бүх асуудалд хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Иймд нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс “Лифт ба СӨХ” гэсэн хэлэлцүүлгийг яаралтай хийж, асуудлыг цогцоор хийх цаг нь  иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00...
Л.Оюун-Эрдэнийн нэг жил

СӨХ ба лифт

Kuzmo 2022-01-31
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
СӨХ ба лифт

Ч.ЗОТОЛ

Сар шинийн баяр дөхсөн нүргээнт өдрүүдэд олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн сэдэв давалгаалсан нь СӨХ  хийгээд  лифт   буюу цахилгаан шатны асуудал байлаа.  Жаахан таагүй зүйлийг бид монголчуудын сайн мэдэх Д.Нацагдоржийн   “Цагаан сар ба хар нулимс” зохиолоор жишээ татдаг шиг, тийм нэг харьцуулалт гарч ирэв. Үнэхээр “Цагаан сар ба хар нулимс”  гэж зүйрлэм   үйл явдал болоод өнгөрлөө. Баянгол дүүргийн нийтийн орон сууцны  нэгэн байрны цахилгаан шат  удаан хугацаанд эвдрэлтэй байсны эцэст  гурван настай хүүхэд түүнийг налж зогсоод  улмаар цааш  унаж амь насаа алджээ.  Сар шинийн баяр тэмдэглэх гэж  бум бужигнаж, түм түжигнэсэн өдрүүд харамсалтай мэдээгээр “амьсгалж” байна. Үнэхээр харамсалтай. Цөөхөн монголчуудын, нэгэн залуу гэр бүлийн элэг эмтэрч байна.

Энэ үйл явдлыг нийгэм маань  сошиал орчинд  хэлэлцсээр  л байна. Ингэхдээ зарим нь барилгын компанийн буруу гэж. Зарим  нь лифт угсралтын  компанийн буруу гэцгээж. Хууль, дүрэм уншиж, судалсан, асуудалд бодитой ханддаг   олонхи нь  харин  тухайн байрны СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны  буруу гэцгээжээ.  Үүнээс үүдэн “СӨХ ба лифт” гэсэн хэлэлцүүлэг шат шатанд албан болоод албан бусаар  өрнөжээ.  Зарим нь орон сууцны барилгыг барьсан компанийг буруутгаж, зарим нь  иргэд, оршин суугчдын хариуцлагын асуудлыг хөндөж,  олонхи нь  тухайн байрны СӨХ-д хариуцлага тооцох ёстой гэжээ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох учиртай. Бусдад ч гэсэн  жишиг  сургамж болгож хариуцлагын талаар заавал мэдээлэх  ёстой.

Ер нь бол манай улсад өнөөдрийн байдлаар 1976-1986 оны хооронд суурилуулсан, насжилт нь дууссан 130 гаруй лифт байдаг  юм байна. Тэгвэл тухайн орон сууц  баригдаж ашиглалтад  орсны дараах дүрмээр бол  СӨХ байгуулагдан ажлаа эхлэхдээ  лифтийг угсарсан компанитай гэрээ хийж арчлалт, ашиглалт, эвдрэл гэмтэл,  урсгал засварын гэрээг хийж хамтарч ажилладаг  юм байна.

Энэ үүднээс хэвлэлийнхэн хамгийн түрүүнд  “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлчилгээний / НӨҮГ/-т хандан тодруулга мэдээлэл авчээ.  Тус  газрын  дарга Д.Ган-Эрдэнэ  хэлэхдээ  “Манай байгууллага 60 аж ахуй нэгжийн   170 лифтэнд засвар, үйлчилгээ хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас гэрээт СӨХ-үүддээ л  засвар, үйлчилгээг  нь хийж гүйцэтгэдэг. Заавал мэргэжлийн лифтчин байж, сар болгон үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Осол гарсан байрны СӨХ-той манай байгууллага  гэрээгүй бөгөөд  хоёр жилийн өмнөөс л  яригдаж байсан. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг СӨХ хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэсэн хариуг өгчээ.

Тэгвэл СӨХ-үүд хэр хариуцлагатай  ажилладаг вэ. Энэ асуултад оршин суугчдын олонх нь “Одоогийн СӨХ-үүд маш хариуцлагагүй. Мөнгө татахдаа сайн, үүргээ биелүүлэхдээ муу” гэцгээжээ. СӨХ-үүд ямар тайлбар тавьж байна вэ гэвэл “Түрээслэгч олонтой, тэд төлбөрөө төлдөггүй, хэдэн жилээр хуримтлуулсан өртэй. Иргэд орон сууцны лифт, шат, цонх, орцны хаалга гээд эд зүйлд  хайр гамгүй  ханддаг. Ахуйн хүрээний архидалт их байдаг.  Гаднаас хүмүүс цуглуулж архидаж  танхайрдаг. Орц, лифтний хаалга эвдэж, хогоо хаяж, бохир суудаг. Цагдаа, шүүхэд  өгөөд нэмэргүй байдаг. Эвдрэл гарахад засуулах гэтэл айлууд мөнгөө төлөөгүй учраас зардал байдаггүй, байсан ч хүрэлцдэггүй” гэхчлэн тайлбар тавьцгаажээ. Гэтэл үнэндээ энэ нь айл өрх бүрээс СӨХ-ийн төлбөрөө шаардан авч, өөрсдийгөө цалинжуулахын зэрэгцээ, засвар үйлчилгээг зохицуулах үүрэг хүлээсэн СӨХ-ийн л үндсэн үүрэгт ажил юм. Дүрэм нь ийм байдаг аж.

Иймд сая  Баянгол дүүрэгт гарсан ослын дараа  нийслэлийн бүх орон сууц, оршин суугчдын цахим нэгдэлд  “ Лифт болохгүй гацаад байна гэсэн пост их тавигджээ. Манай  байрны  лифт ч бас асуудалтай л байна. Бид заавал ямар нэгэн гарз хохирол амсаж байж ухаарах ёстой биш биз дээ.  Сая  харамсмаар жишээ гарлаа. СӨХ бүх байрнуудын лифтэнд мэргэжлийн байгууллагаар нь шалгалт хийлгүүлээд яаралтай засуулж янзлуулмаар байна” гэсэн шаардлагууд тавигджээ.

Хуучин барилгын хуулиар барилгын чанарын асуудлыг  гурван жилийн дотор гүйцэтгэгч компани  хариуцах  заалт хэрэгжиж байв. Гэхдээ  зөвхөн барилгын чанарын асуудал л хамаатай. Харин лифтний асуудлыг зөвхөн лифт угсралтын компани хариуцах  заалттай. Барилга ашиглалтад орсэны дараа СӨХ хүлээж аваад лифтний хэвийн үйл ажиллагааг хангах, хог, тог цахилгаан, халуун хүйтэн ус, цэвэрлэгээ гэхчлэн бүх асуудалд хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Иймд нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үүднээс “Лифт ба СӨХ” гэсэн хэлэлцүүлгийг яаралтай хийж, асуудлыг цогцоор хийх цаг нь  иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах