УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм. Уг хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан.
Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас байгуулна. Уг хуульд зааснаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно. Хууль батлах үед Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж (одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж буй) "Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана" гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг завсарлуулахдаа "Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглолоо" гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.