• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.  

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

  • Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
  • 2015 оны Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
  • Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
  • “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.

Олон улсад коронавируст халдварыг үүсэгч вирусын альфа, бета, гамма, дельта, омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусууд бүртгэгдсэнээс дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай омикрон хувилбар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байна.

Омикрон хувилбар 96 улс оронд илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол нь Их Британи, Дани, Өмнөд Африк, Норвеги зэрэг улсад бүртгэгдээд байна. Эдгээр улсад өдөрт 1500-10000 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа юм.

2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгалаа.

Төсвийн  хэмнэлтийн горимыг 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан батлагдсан төсөвтөө хэмнэлт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов.

Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төсөвт тусгаж батлуулсан. Үүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байна.

Түүнчлэн төсвийн байгууллагын зарим нийтлэг ажил, үйлчилгээг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч болон бүх шатны Засаг дарга нарт даалгах чиглэлийг өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулж мэдээлэл хийхдээ,

“Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгох асуудал байхгүй. Тэдний цалин, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж зэрэг бүх зардал одоо байгаа орон тоогоороо төсөвт тусгагдаад орон нутаг руу шилжсэн” гэж хэллээ.  
 
Товч мэдээ

  • Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • “Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний  төв байгуулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк ХК-ийн хооронд байгуулах экспортын зээлийн гэрээний төслийг хэлэлцээд уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
  • “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Видео мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
2022 оны төсвийн тухай хуулийг...

Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

Kuzmo 2021-12-22

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
27 минутын өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

30 минутын өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн угсралтын ажлыг хийж байна

2 цагийн өмнө өмнө

Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой

3 цагийн өмнө өмнө

NBA-ын эхний шатны шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

3 цагийн өмнө өмнө

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

3 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

4 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайд нийтэд зориулсан тохижилт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

4 цагийн өмнө өмнө

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

1 өдрийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

1 өдрийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

1 өдрийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

2 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-05-03 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-05-03 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах