• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Мөнх-Эрдэнэ:74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор авлигатай тэмцэхэд ахиц гарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын шийдвэрээр ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-74 төрлийн худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг олголоо. Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ?

-Нэн тэргүүнд, цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга нь Үндсэн хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлснээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасан. Хуульд ингэж заасан байтал хууль зөрчиж, зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанартай бичиг баримтыг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэхдэг, дарамталдаг байдлыг таслан зогсоох шаардлагатай байсан. Улаанбаатар хотод бүртгэлтэй 18664 худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжид төрөөс дарамт, шахалт үзүүлэх биш, харин ч дэмжиж, хамтран ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Хотын дарга үзэн, дээрх шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийг гаргахад МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн судалгаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг харгалзаж үзсэн. Эдгээр зөвшөөрөл олгож байгаа үйл явц маш хүнд сурталтай, шат дамжлагатай байсан. Ганцхан жишээ хэлэхэд, худалдааны төв ажиллуулахад дунджаар 9 бичиг баримт шаарддаг. Энэ нь цаашаа задраад 30-40 болдог. 8-10 шат дамжлагатай, 5-6 байгууллагад очдог. Зөвшөөрөл олгох хугацаа нь дунджаар таван өдөр байх жишээтэй. Энэ бүрд нааш цааш явах унааны зардал, бичиг баримт бүрдүүлэх зардал гарна. Жилд дунджаар 168 мянган бичиг баримт бүрдүүлдэг. Бичиг баримтыг хувилах, хэвлэх, унааны зардал гээд тооцохоор 191 сая төгрөг хэмнэж байгаа. Үүний цаана тооцох боломжгүй авлига, хээл хахууль, иргэдийн алдагдсан боломжууд бий. Иргэд, аж ахуйн нэгжүүд цаашид энэ хэмнэсэн зардал, цаг хугацааг үйл ажиллагаагаа сайжруулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах, бизнесээ тэлэхэд, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зарцуулж эхэлнэ.

Нөгөө талаас хариуцлага чухал. Иргэд маань хууль тогтоомж, стандарт, шаардлагыг мөрдөх ёстой. Мөн төрийн байгууллага, албан хаагчдын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ торгох, дарамтлах гэхээсээ илүү тэдэнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслах, хамтран ажиллах гэх мэт ажлын арга барилаа өөрчлөх шаардлагатай байгаа. Энэ талаар тодорхой үүрэг, даалгаврууд Хотын даргын захирамжид туссан. Эхний ээлжид 74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц гарна.

-Цаашид энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто замын тухай, Барилгын тухай, Газрын тухай гэх мэт хуулиудад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг байгуулах, тамхи худалдах, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах, зам сэтлэх, орц, гарц гаргах, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэхэд зөвшөөрөл, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох зэрэг хуулиар зохицуулж байгаа тусгай зөвшөөрөл, зөвшөөрлүүд бий.

Хотын даргын зүгээс цаашид эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шаарддаг олон бичиг баримт, тэр тусмаа төрийн байгууллагуудад өөрт нь байгаа бичиг баримтыг шаарддаггүй болох, түргэн шуурхай болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Нийслэлийн Засаг даргын дэргэд жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн  эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулагдсан гэсэн. Ямар хүмүүсээс бүрдэх вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тал талын төлөөлөл байна. Зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд нь одоогоор НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан байна.

-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй андуурч ойлгоод байх шиг байна. Энэ тусдаа ойлголт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Дээр хэлсэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.

-Иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, анхаарах вэ?

-Хууль хяналтын байгууллагууд бүгд ажлаа хэвийн явуулж байна. Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Түрүүний хэлсэнчлэн хаа, хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд маань тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна. Манай аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хоёулаа хүнсний худалдааны төвөөр жишээ авъя л даа.  Өмнө нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн иргэн хэдэн төрлийн зөвшөөрөл авдаг байв. Одоо нэгдүгээр сарын 1-нээс энэ бүхэн яаж өөрчлөгдөх вэ?

-Хүнсний худалдааны төв ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг  болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Иргэд маань харин хууль тогтоомжоо судалж уншиж, стандартаа мөрдөх хэрэгтэй байна. Бид ч үүнд анхаарч, зөвлөж, хамтарч, дэмжиж ажиллана.

-Зөвшөөрлийг жил бүр сунгуулах шаардлагагүй боллоо гэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа эхэлсэн газруудын хувьд хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Зөвшөөрөл байхгүй болчихоор сунгуулах шаардлагагүй гэсэн үг. Өмнө нь зөвшөөрлийг голчлон нэг жилийн хугацаатай олгодог байсан. Жилийн дараа дахиад л нөгөө олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг, албан тушаалтны үүд сахидаг, маш хүнд сурталтай байлаа шүү дээ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр халж байна.

-74 нэр төрлийн үйлчилгээ дунд тайчих клуб гэсэн заалт байгаа. Үүнийг садар самууныг сурталчлаад байгаа юм биш үү гэж харах хүмүүс байна?

-Бид сэтгэлгээгээ бас өөрчлөх хэрэгтэй байна. Тайчих урлаг бол садар самуун биш. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд тайчих урлагтай холбоотой тодорхой зохицуулалт, шаардлагууд бий. Тухайлбал, 18-аас доош насны хүнд үзүүлэхийг хориглосон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Хүссэнээ хий, шударга өрсөлд

Д.Мөнх-Эрдэнэ:74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор авлигатай тэмцэхэд ахиц гарна

Kuzmo 2021-12-22

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах