• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Газар нутгаа харамласан” гээд гадаад харилцаагаар сүрдүүлжээ

“Газар бол улсын үндэс” гэдэг “монгол үг” байдаг. Үүнийг Хүннүгийн шаньюй Модун МЭӨ 209 онд тунхагласан. Түүнээс хойш, өнөөг хүртэлх Монголын төрийн тусгаар тогтнолын талаарх бодлогын цөм нь энэ байж ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Тэр утгаар, газар нутгаа харамлаж, хамгаалах нь Монголын төрийн, Монголын ард түмний, Монгол Улсын иргэн бүрийн үүрэг юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орос руу айлчлахаар мордсон өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд эзэнгүй, төлбөртэй бичвэр зарим хэвлэлд нийтлэгдлээ. “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нийтлэлийн талаар” гэдэг гарчигтай. Харин хаанахын, хэн гэдэг нь тодорхой бус. Бичсэн, захиалсан эзэн нь далдлагдсан уг бичвэрийн  гол агуулга нь  Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сүүлийн үеийн зарим нийтлэлтэй холбогдуулсан бололтой.Бидний сэтгүүлчид Монголын газар нутаг Оросын мэдэлд 100+100 жилээр ашиглуулах нэрээр шилжиж байгаа асуудлыг хөндсөн нь “эзэнгүй нийтлэл”-ийн эздийг бухимдуулжээ.

Өөрөөр хэлбэл, биднийг “Газар нутгаа харамласан” гээд гадаад харилцаагаар сүрдүүлжээ

Тиймээс ил гарсан эзэнгүй ч, эзэн нь нэгэнт тодорхой бичвэрт зарим тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ өөрсдийн хөндөөгүй, бичээгүй асуудлаар цаг, цаас гарздаж хариу өгсөнгүй.

Нэгэн зүйл. “Энэ оны арванхоёрдугаар сард манай хоёр орны Төрийн тэргүүн нар Москва хотод уулзах гэж буйг харгалзан үзэхэд үүнд гайхах зүйл алга. Иймэрхүү томоохон арга хэмжээнүүдийн үеэр Оросын Монгол дахь болон гадаад дахь сөрөг хүчнүүд манай харилцааны талаар худал хуурамч мэдээллийг зориудаар тархаахыг оролддог. Харин энэ удаад тэд онцгой эрчтэйгээр зүтгэж байна. Бодвол, тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Москвад хийх айлчлал амжилттай болж, дорвитой үр дүн гарахаас эмээж байгаа бололтой” гэжээ.

Бидний сэтгүүлчид гадаад харилцааны талаар ямар ч асуудал хөндөөгүй. Тэгэх ч боломжгүй. Харин Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийг гадаадын улсад ашиглуулахдаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчиж байгаа тухай, үүнээс болоод Монгол үндэсний соёл, түүх рүү нулимсан үйлдэл болох вий гэдгээ сануулан эсэргүүцсэн юм. Цаашдаа ч эсэргүүцэн сануулсаар байх болно.

Нэгэн зүйл. “Ленин клубийг БНМАУ-ын эрх баригчдын зөвшөөрлөөр, тэдний тогтоосон газарт ЗХУ-ын хөрөнгөөр барьсан. Найрсаг Монгол Улсын эрх баригчид энэхүү цогцолборыг Оросын төрийн өмч хэмээн хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Одоогийн байдлаар талууд цогцолборын барилгуудыг өмчлөх эрх болон цогцолборын газрыг ашиглах эрхийг Монгол Улсын орчин үеийн хууль тогтоомжид, тэр дундаа Нийслэлийн тухай хуульд нийцүүлэн Оросын нэр дээр бүртгүүлэх хувилбарыг идэвхтэй хайж байна” гэжээ.

Хэн барьсан, хэний өмч вэ гэдэг дээр Монгол Улс дахь шийдвэр аль эрт гарсан байдаг. 1997 оноос хойш манай зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүс “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийг засч сэлбэн, харж хамгаалж ирсэн. Энэ хооронд Оросын ЭСЯ-наас уг барилгыг авна гэсэн маргааныг шүүхэд гаргаж байжээ. Харин шүүх тэдний гомдлыг хангаагүй байна. Энэ 2021 онд Оросын ЭСЯ дахин шүүхдээд, дахиад ялагджээ.

Нэгэн зүйл. “Сүхбаатарын талбай болон Төрийн ордныг  Чин сүсэгт гүртэмбэ, Гүжир хамба эрдэнэбилэгт, Тунгалаг бишрэлт хутагт Чойжин лам Лувсанхайдавын өргөөний түүхэн цогцолбороос таглан хааж, Ленин клубийн суурин дээр өндөр байшин барихыг завдсан Оросын аливаа компанитай ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй. Түүгээр ч үл барам Монголын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр ийнхүү үйлдлийг хийх нь зарчмын хувьд боломжгүй” гэжээ.

Манай улс Төрийн ордон, Чойжин ламын сүм /Төрийн сахиусны өргөө/-ийн дунд байрлах энэ газрыг Оросын “эдэлбэр газар” болгох боломжгүй. Цаашлаад Оросын тал аваад тэнд өндөр барилга авах нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халгаатай хэрэг болно. Энэ бол Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монголын ард түмний эв нэгдэлтэй холбогдох чухал ач холбогдолтой газар. Тиймээс Орост өгөх байтугай одоогийн “Ленин клуб” буюу “Санкт Петербург төв”-ийн барилгыг нурааж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих ёстой. Ийм байр суурийг өнгөрсөн хугацаанд Оросын гол албан тушаалтнуудад ойлгуулж ирсэн гэдэг. Тухайлбал, яг энэ асуудлаар Оросын Хилийн чанад дахь төрийн өмчийн үйлдвэрийн газрын дарга С.А.Сушковтай ойлголцсон гэсэн мэдээлэл бий.

Нэгэн зүйл. “Тухайн газрыг Оросын өмчлөлд бүртгэхээр төлөвлөж буй тухай мэдэгдэл нь бодит үнэнд нийцэхгүй ба ингэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл юм. Энэ тохиолдолд Монгол Улсын хуулиар тогтоосон хугацаанд газрыг ашиглах тухай л ярьж болно” гэсэн байгаа юм.

Бид уг газрыг Оросын өмчлөлд бүтгэх гэж байна гээгүй, харин 100+100 жилээр ашиглуулах нэрээр шилжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хавсралт хууль, Газрын тухай хуулийг зөрчиж байгаа талаар хэлж байгаа юм. Товч хэлэхэд, Монгол Улсын ямар ч хуулиар ингэж ашиглах боломжгүй.

Нэгэн зүйл. “Чойжин ламын өргөөний урд талд Шангри-Ла цогцолбор баригдсаныг, эсвэл баруун болон зүүн талд нь олон жилийн турш барилгын ажлууд өрнөж байгааг, эсвэл Монголын барилгын компаниуд Ленклубийн оронд олон давхар оффисын барилга барьж, түүх, соёлын дурсгалт газрыг орчин үеийн, үзэмж муутай барилгуудаар  бүрэн бүслэх гэж байсан төлөвлөгөөг цаг тухайд нь зогсоож чадсаныг үл харгалзан, тэднийг шүүмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яамнаас тус түүхэн барилгын өнгө үзэмжийг сэргээхээр эхлүүлсэн ажилд ивээн тэтгэгчийн хувиар нэгдэхийг уриалсан ганц ч үг байхгүй байгаа нь бас харамсалтай” гэжээ.

Энэ нь Монгол Улсын дотоод асуудалд хэт оролцсон, зохицуулсан, зааж зааварласан зэрэг хэт дээрэнгүй, өмнөх нийгмийн үеийн хандлага бөгөөд газар нутгаа монголчуудын хэн нь яаж эзэмших, ашиглах нь зөвхөн Монгол Улсын дотоод асуудал юм.

Нэгэн зүйл. “Зохиогчид Ленин клубийн сэдвийг хөндөхдөө УБТЗ-ын дагуух нутаг дэвсгэрийг Оросын талд шилжүүлэн өгөх төлөвлөгөөний талаарх мэдээллийг заавал нэмж оруулдаг” гэсэн байна.

Хэрэв энд дурдагдсан дээрх маягаар “ашиглах”-аар болж байгаа бол мөн л Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл бөгөөд бид эсэргүүцэн сануулах болно.

Нэгэн зүйл. “Түүнчлэн дээр дурдсан нийтлэлүүд нь 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар холбооны өмчлөлийн орон сууцууд баригдсан тодорхой газруудыг ашиглах эрхийг 2019 онд ОХУ-ын нэр дээр албан ёсоор баталгаажуулсан тухай дурддаг. Энэхүү ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу яс явагдсан” гэжээ.

Оросын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдөр “Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэсэн 538н/1да ноот бичиг ирүүлсэн. Манай Гадаад харилцааны яамнаас зургадугаар сарын 11-нд хариу ноот бичгээр “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж өөрчилж оруулаад “Хавсралт 1”-ээр “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.

Ер нь ингэж Оросын “эдэлбэр газар” Монголд тэлээд байгаа юм. Ийм технологи хэрэглээд байна гэхэд болно.

Гэтэл энэ үйлдлүүд нь:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасныг зөрчсөн. Монгол иргэний зуслангийн газар эзэмших ганц хүсэлтээс хурдан хугацаанд буюу 2019 онд ноотын дагуу зургаахан сард шийдвэрлүүлж авсан эдэлбэр газрууддаа төлбөр төлдөг үү?!

-Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6.3-т “БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 199З онд багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуульд харшилсан дээрх протокол, хэлэлцээр нь 1993 онд багтаж шийдвэрлэгдээгүй болохоор хүчин төгөлдөр гэж үзэхээргүй эрх зүйн дүгнэлт гарч байна.

-Газрын тухай хуулийн 2.1-т “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан байна. Энэ хуулиар Орос улс нь Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгосон ноот явуулж, түүнийг нь манай улс шийдэх боломжгүй байсан байна.

Тиймээс цаашид 2019 оны зургадугаар сарын 11-нд 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлыг дахин авч үзэж, цуцлах шаардлагатай юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
"Дан дээл"-тэй сайд нарын...
"Хантайшир" дэвжээний 20 жилийн...

“Газар нутгаа харамласан” гээд гадаад харилцаагаар сүрдүүлжээ

Kuzmo 2021-12-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах