“Монгол Ньюс” мэдээллийн төвд С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан явдалтай холбогдуулан “Газрыг шударгаар хувьчлахын төлөө газар” ТББ хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл гаргалаа. Тэд хурлын үеэр С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг хуулийн дагуу шударгаар шалгаж илрүүлэхийн оронд урьдаас зориуд төлөвлөн нууцын зэрэглэлд хамруулсан уг хэргээр дөрөөлөн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг ямар ч аргаар хамаагүй улстөрийн тавцангаас зайлуулах гэсэн увайгүй оролдлогыг дахин хийж эхэлснээр тодорхой болж буйг онцолсон юм. Мөн Монгол Улсын хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, үүнийгээ өнгөлөн далдлах гэж ядахдаа хууль тогтоомжийг гуйвуулан тайлбарлаж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан процессын дагуу хийгээгүй нь өрсөлдөгчдөө хилс хэрэг үүрүүлж, дарж авах гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэж хардаж буйгаа илэрхийллээ.
Улмаар улс төрийн хүчний далд дарамт, нөлөөллөөр ажиллаж, хүний эрх, эрх чөлөөнд халдаж хуулийн засаглалыг доройтуулж байгаа үйлдлээ даруй зогсоохыг хууль хүчний байгууллагаас шаардаж, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэх болно гэдгээ мэдэгдэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.