• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?

Ардын намын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжилнэ. Шинэ Бага хурал нь лхагва гаригт хуралдаад тарах юм байна.

Ардын намын генсек Д.Амарбаясгалан энэ 30 дугаар Их хурлын талаар мэдээлэхдээ “...Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа тухайлан хэлэлцэнэ” гэж хэлсэн. Мөн Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг,  УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрийг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгааг дуулгасан.

Түүнчлэн генсек Д.Амарбаясгалан “...Ардын нам бодлогын томоохон  хэд хэдэн асуудлыг гаргаж тавина. Удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсан. Тухайлбал, хүний энэ нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ эрх баригч Ардын нам зарласан.

Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий  болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл,  ардчилал, хүний эрх, эрх чөлөөний  үндсэн дайсан нь авилга,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай  эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг засгийн эрх барьж буй  цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож  ажиллаж байгаа  төрийн албан тушаалтнуудаар дамжуулан  эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой  байх болно.  Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Түүнчлэн энэ Их хурал дээр танилцуулж, удалгүй УИХ-д өргөн барих гэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” буюу Эдийг засгийг эрчимжүүлэх хууль олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Энэ хуулиар томоохон маш олон өөрчлөлтийг хийхээр бэлдсэн гэх мэдээлэл бий. Тиймээс бизнес, эдийн засгийн чиглэлийнхэн, ер нь төр хувийн хэвшлийнхэн бүгдээрээ л “...Ерөнхий сайдын Эдийн засгийн хуульд юу байгаа вэ” гэдгийг ихээхэн сонирхож буй юм.

Ер нь бол өнөөдөр эхэлж байгаа Ардын намын 30 дугаар Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгох эсэхийг шийднэ. Аль нэг шийдвэрийг гаргана. Ардын намын даргад одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өөр ил тодорхой “нэр дэвшиж” байгаа хүн алга. Өнөөдрийг хүртэл “...Ардын намын даргад үзнэ” гэж ил далд ярьсан, хүссэн хүний тухай мэдээлэл гарсангүй. Тус намынхан ч намын даргын асуудлыг “...Баталгаажуулна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Гэхдээ Ардын намын дүрмийн  24.2-т “...Ардын намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсэн. Тэгэхээр хэн нэгэн,  эсвэл нэг бус хүн тус 30 дугаар Их хурлын заалнаас нэр дэвшихийг үгүйсгэхгүй гэсэн үг.

У.Хүрэлсүхийг явснаас хойш Л.Оюун-Эрдэнэ Ардын намын тамгыг атгаж байна. Хоёр ч сонгуулийн ард гарсан. Нам нь ялсан. Тэгэхээр улс төрийн хувьд унах шалтгаан байхгүй болж байгаа юм. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ арван сар гаруйн хугацаанд засгийг тэргүүллээ. Чадсан ажил бий. Чадаагүй нь ч байна. Алдаа, оноотой л ажиллаж байна. Энэ бүгд дундаас хамгийн түрүүнд сайд нарынх нь чансаа хамгийн ихээр гологдох болсон. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцин, Оюутолгой, том төслүүд гээд бамбай хийгээд ярьчих ажил олон л доо. Энэ талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дараагийн даргад нэр дэвшээд, даваад гарах боломжтой харагдаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдад хуулиар олгогдсон захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас энэ эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх засаглалыг удирдсан гэсэн үг. Хэмжээтэй, хязгаартай эрх мэдэл л дээ. Одоо Ардын намын даргаар сонгогдвол улс төрийн эрх мэдэл нэмэгдэнэ. Улс төрийн эрх мэдэл гэж юу болохыг бүгд мэднэ. Лав Л.Оюун-Эрдэнийн “харизма” сэргэнэ. Олон хөдөлгөөн, өөрчлөлтийг хийж мэдэх юм. Энэ хэвээр байлгахгүй нь тодорхой. Ажиглагчид ингэж үзэж буй аж. Бас улс төрийн хүрээнийхэн ч тэгж харж авна. 

Гэхдээ сонгуульд ам гардаггүй. Заалнаас нэр дэвшээд “сэгсрээд” гараад ирчих чадалтай аавын хүү Ардын намд зөндөө. Ардын намын Их хурлын 1000 төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авчих өрсөлдөгч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.6 ДАВАА № 238 (6715)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Танилц: ХААН банкны жинхэнэ эзэд...
УИХ дахь ажлын хэсгүүдийн...

Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?

ДАМДИН-ОЧИР 2021-12-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?

Ардын намын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжилнэ. Шинэ Бага хурал нь лхагва гаригт хуралдаад тарах юм байна.

Ардын намын генсек Д.Амарбаясгалан энэ 30 дугаар Их хурлын талаар мэдээлэхдээ “...Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа тухайлан хэлэлцэнэ” гэж хэлсэн. Мөн Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг,  УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрийг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгааг дуулгасан.

Түүнчлэн генсек Д.Амарбаясгалан “...Ардын нам бодлогын томоохон  хэд хэдэн асуудлыг гаргаж тавина. Удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсан. Тухайлбал, хүний энэ нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ эрх баригч Ардын нам зарласан.

Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий  болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл,  ардчилал, хүний эрх, эрх чөлөөний  үндсэн дайсан нь авилга,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай  эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг засгийн эрх барьж буй  цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож  ажиллаж байгаа  төрийн албан тушаалтнуудаар дамжуулан  эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой  байх болно.  Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Түүнчлэн энэ Их хурал дээр танилцуулж, удалгүй УИХ-д өргөн барих гэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” буюу Эдийг засгийг эрчимжүүлэх хууль олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Энэ хуулиар томоохон маш олон өөрчлөлтийг хийхээр бэлдсэн гэх мэдээлэл бий. Тиймээс бизнес, эдийн засгийн чиглэлийнхэн, ер нь төр хувийн хэвшлийнхэн бүгдээрээ л “...Ерөнхий сайдын Эдийн засгийн хуульд юу байгаа вэ” гэдгийг ихээхэн сонирхож буй юм.

Ер нь бол өнөөдөр эхэлж байгаа Ардын намын 30 дугаар Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгох эсэхийг шийднэ. Аль нэг шийдвэрийг гаргана. Ардын намын даргад одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өөр ил тодорхой “нэр дэвшиж” байгаа хүн алга. Өнөөдрийг хүртэл “...Ардын намын даргад үзнэ” гэж ил далд ярьсан, хүссэн хүний тухай мэдээлэл гарсангүй. Тус намынхан ч намын даргын асуудлыг “...Баталгаажуулна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Гэхдээ Ардын намын дүрмийн  24.2-т “...Ардын намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсэн. Тэгэхээр хэн нэгэн,  эсвэл нэг бус хүн тус 30 дугаар Их хурлын заалнаас нэр дэвшихийг үгүйсгэхгүй гэсэн үг.

У.Хүрэлсүхийг явснаас хойш Л.Оюун-Эрдэнэ Ардын намын тамгыг атгаж байна. Хоёр ч сонгуулийн ард гарсан. Нам нь ялсан. Тэгэхээр улс төрийн хувьд унах шалтгаан байхгүй болж байгаа юм. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ арван сар гаруйн хугацаанд засгийг тэргүүллээ. Чадсан ажил бий. Чадаагүй нь ч байна. Алдаа, оноотой л ажиллаж байна. Энэ бүгд дундаас хамгийн түрүүнд сайд нарынх нь чансаа хамгийн ихээр гологдох болсон. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцин, Оюутолгой, том төслүүд гээд бамбай хийгээд ярьчих ажил олон л доо. Энэ талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дараагийн даргад нэр дэвшээд, даваад гарах боломжтой харагдаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдад хуулиар олгогдсон захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас энэ эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх засаглалыг удирдсан гэсэн үг. Хэмжээтэй, хязгаартай эрх мэдэл л дээ. Одоо Ардын намын даргаар сонгогдвол улс төрийн эрх мэдэл нэмэгдэнэ. Улс төрийн эрх мэдэл гэж юу болохыг бүгд мэднэ. Лав Л.Оюун-Эрдэнийн “харизма” сэргэнэ. Олон хөдөлгөөн, өөрчлөлтийг хийж мэдэх юм. Энэ хэвээр байлгахгүй нь тодорхой. Ажиглагчид ингэж үзэж буй аж. Бас улс төрийн хүрээнийхэн ч тэгж харж авна. 

Гэхдээ сонгуульд ам гардаггүй. Заалнаас нэр дэвшээд “сэгсрээд” гараад ирчих чадалтай аавын хүү Ардын намд зөндөө. Ардын намын Их хурлын 1000 төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авчих өрсөлдөгч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.6 ДАВАА № 238 (6715)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах