• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

WSJ: Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв

Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн дүгнэн бичиж буйг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа тоймлон хүргэж байна.  

АНУ-ын томоохон хэвлэл “Wall street journal” сонинд өрөндөө баригдаж, хөрөнгө оруулагчид нь зугтсаныг дээрх агуулга бүхий нийтлэлдээ тодотгожээ. Үүнд “Дэлхий дээр хөрөнгө оруулагчдын  шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан орших ажээ. Тэр нь  Монгол. Учир нь тэд тэр буланд хөрөнгө оруулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн хэрэг л дээ. Алт, зэсний ашиглагдаагүй арвин их нөөцтэй, ирээдүйд чулуу болж мэдэх  дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс руу хөрөнгө оруулагчид шуурч байсан цаг саяхан.

Гэвч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, хөрөнгө оруулагчид эрсдэл бага хувилбарыг эрэлхийлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор энэ оны долдугаар сар гэхэд  тус улсын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Наймдугаар сард Монгол Улсын Сангийн сайд тус улсын ДНБ-ий 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз аль хэдийнэ 78 хувьд хүрсэн талаар мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг цус харвуулах дөхсөн.

Түүний илчлэлт Монголын зах зээлийн валютын ханш огцом унахад ч нөлөөлөв. Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, үндэснийх нь мөнгөн тэмдэгт  хөгжиж буй орнуудын дундаа хамгийн сул валют болж хувирсан билээ. Гэхдээ Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн ахлах эдийн засагч Бежоё Дас Гупта “Саяхныг хүртэл Монголын зах зээл бүрхэг байсан. Тэд буруу зүйл юу ч хийгээгүй.

Гэхдээ хэвийн байдалд орохын тулд хүндхэн сорилттой тулгарна” гэж онцолсон. 2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байлаа. Одоогоор Хөрөнгө оруулагчдын хамгийн гол найдвар нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна. 2015 оны арванхоёрдугаар сард  тус улсын Засгийн газар Рио Тинто компанитай дөрвөн жил дуншсан Оюутолгойн ордын хоёр дахь хэсэг дэлхийн хамгийн том нөөцтэй далд уурхайн гэрээг үзэглэсэн.

Гэвч төсөл амжилттай хэрэгжихэд  ханш том саад учруулж байна. Тодруулбал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин унасны улмаас  улсын санхүүгийн хямрал гүнзгийрч, шинэ Засгийн газар онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа юм” гэсэн байв.

Xinhuanet.com: Монгол Канадаас хөрөнгө оруулалт татах нь

Тэгвэл манай өмнөд хөршийн төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн цахим хуудаснаа эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарч буй манай улс Канадаас хөрөнгө оруулалт татахаар мэрийж, тус улсын спикерийн айлчлалын үеэр ч энэ талаар үг унагаж дөнгөснийг онцолсон байлаа. “Канадын спикер Жеофф Реган хоёр өдрийн хугацаагаар Монголд айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд талууд тохиролцоонд хүрчээ. 

Айлчлалын үеэр Реган хоёр улсын харилцааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад түүний энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Канад, Монгол хоёр улсад нийтлэг талууд маш их. Хоёр улсын эдийн засаг ч яг адил дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өсч буурахад нэрвэгдсэн” гэж хэлжээ. Харин Монголын засгийн газрын удирдлагууд гадны хөрөнгө оруулалт тэр дундаа Канадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжинэ гэдгээ онцолж байлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хямралын эсрэг Монгол улсын засгийн газар иргэдийнхээ нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж үзэж байгаа” хэмээн өгүүлсэн. Мөн “Тиймээс бид хөрш болон бусад орнуудын үзүүлсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжихэд онцгой анхаарал хандуулах болно” хэмээн нэмж хэлэв. Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажиллахаа амлаж,  хоёр улсын харилцааг цогц төвшинд аваачин хөгжүүлэх сонирхолтой байгаагаа ч илэрхийлээд амжив. Улмаар айлчлалын үеэр хөрөнгө оруулалтыг  дэмжих засгийн газар хоорондын баримт бичгийг үзэглэжээ” гэсэн байлаа.

www.mining.com: Хямралаас гарах эхний алхам Тавантолгойг хөдөлгөх

Дэлхийн “mining.com”, “reuters”, “finance.yahoo.com” зэрэг  томоохон сайтуудад зургадугаар сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газрын хямралаас гарах эхний алхам нь Тавантолгойн ордыг дахин хөдөлгөх гэдгийг тодотгон бичсэн байлаа. 

Тус нийтлэлд “Бэлэн мөнгөний гачигдалд орж, улс орон нь дампуурах дээрээ тулаад буй далайд гарцгүй Монгол Улс  өвчилсөн эдийн засгаа сэргээх гаргалгааг  хайж, Өмнийн говийн том орд Тавантолгойн уурхайг дахин ашиглахаар зэхэж эхлэв. Үүний эхний алхам болж, Тавантолгойн ордын лицензийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани ордын нөөц, эдийн засгийн үр өгөөжийг тооцож эхэлжээ.

“Бид боломжит бүх хувилбарыг тооцож байна” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засаг, хөгжил хариуцсан захирал С.Ашидмөнх “Ройтерс” агентлагт ярицлага өгөхдөө хэлсэн бөгөөд “Хэрэв эрдэнэс Тавантолгойд цаашлаад Монголын эдийн засагт өгөөжтэй л бол бид хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэмж хэлжээ. Зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, засаглалын буруу бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулагчид нь дайжсаны улмаас байгалийн арвин их нөөц баялагтай  Зүүн Азийн энэ улс хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олохын тулд аргаа барж байна. 

Уг нь Засгийн газрын албаны их сурвалжийн өгүүлснээр тус улсын эрдэс баялгийн нийт үнэлгээ 1.3 их наяд ам.доллар аж. Өмнөговьд орших Тавантолгойн орд бол гангийн түүхий эд, дэлхийн хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй бөгөөд нөөц нь 7.5 тэрбум тонн хэмээн таамагладаг. Гэвч ордын үйл ажиллагааны менежментийг хэн хариуцах нь засаг захиргааны туйлбаргүй хүнд суртлаар тодорхойлогддог нь гол асуудал юм. 

2011 онд АНУ-ын уул уурхайн “Peabody energy”, Хятадын Шенхуа болон Орос Монголын консерциумыг үйл ажиллагааны менежмент хийх компаниар тодруулсан боловч, хоёрхон сарын дараа Монголын аюулгүй байдлын зөвлөл цуцалсан шийдвэр гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн жил парламент дээр Тавантолгойг гадны консерциумд өгөхгүй хэмээн шийдсэнээр Хятадын “Шенхуа энержи”, Японы Сүмитомо корпораци хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining Corp”-ийн Тавантолгой дахь сонирхол царцсан.

Хэдий тийм боловч дээрх компаниуд Тавантолгойд оролцох сонирхол нь хэвээр байгаагаа илэрхийлдэг юм. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нааштайгаар эргэн үзэж, ордыг түшиглэж Японы Марубенитэй хамтран барих цахилгаан станц болон Хятадын Чалько группт төлөх өр зэрэг асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлжээ.

www.moodys.com: Зээлжих зэрэглэлийг дахин бууруулж болзошгүй

“Moody’s” хөрөнгө оруулагчдын үйлчилгээний төвөөс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B2”-оос “B3” болгон бууруулж,  ирээдүйн төлвийг “сөрөг” хэмээн үнэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын өрийн зэрэглэлийг “B3” болгон бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлд өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээжээ. 

Тус агентлагийн тайланд дурьдсанаар Монгол Улсын зээлжих зэрэглэл ирэх гурван сард дахин буурах магадлалтай хэмээн үзсэн байна. Монгол улсын Засгийн газрын хямралаас гарах хөтөлбөрийн үр дүн, түүний ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө гадаад өрийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх чадвартай болох эсэхээс шалтгаалж зээлжих зэрэглэлийг дахин бууруулах талаар авч үзнэ гэжээ.

Гэхдээ тус агентлагаас ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай, сөрөг хандлагатай байна хэмээн дүгнэсэн байгаа юм. Он гарсаар хоёр дахь удаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа нь энэ. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Standard & Poor’s”, “Fitch” зэрэг агентлагууд ч манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-“ болгон бууруулсан билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Парламент 25 жил баримтат кино
Хэдхэн паспорт хэвлэх тэнхээтэй...

WSJ: Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв

Даваахүү 2016-09-14

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах