• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

SOS! Малын халдварт өвчин гараагүй аймаг үлдсэнгүй

Б.ДОЛЖИНЖАВ, Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын буян барагдашгүй, монголчууд заяа өндөр ард түмэн хэмээн бид цээжээ дэлддэг. Хүнсний ногоо бусад зүйл яамай, мах гурил байхад болчихно гэлцдэг.  Тэгвэл монголчууд улсаараа өлсөх өдөр  ирж мэдэх нь ээ. Ийм нөхцөл байдал  нэлээд эрт хаалга тогшжээ. Гэвч салбарын яамныхан  нь сайдаасаа өгсүүлээд арьсаа хамгаалж, арга саам хайж   хариуцлагаас бултсаар  өнөө хүрэв үү?  Эрэн сурвалжлагын явцад бид ийм дүгнэлтэд хүрлээ.

Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэг, 320 сумтай.  Малын халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. Одоо хүнсэнд хэрэглэж байгаа малын мах вакцины нөлөө арилсан уу, үгүй юу. Өвчилсөн, эсвэл вакцины хор арилаагүй  малын мах хэрэглэж байгаа юм биш биз гэдэгт ямар ч хяналт алга.

Хэн хаанаас ямар мах нийлүүлж, тэрийг нь ченжүүд хэрхэн зохицуулж байгааг таашгүй. Салбарын яам бодлого зохицуулалт хийсэн гэдэгт итгэх аргагүй.  Малын өвчлөл “аалзны тор”  шиг хэрж, хүн, малын эрүүл мэнд аюулын ирмэгт оччихсон  байхад  малын гоц халдварт өвчний  хүрээг нь хумьж чадаагүй газар авахуулсан салбарын яам, сайдаас илүүг хүсээд ч  нэмэргүй ажээ. Өнөөдөр захын  аймаг л гэхэд нийт сумынх нь  50 хувь, түүнээс илүү нь  хорио цээрийн дэглэмд шилжиж,  нийслэлийн зарим  дүүрэгт  нэг хороо  36 голомтод  мал  өвчилсөн тоо баримт бүртгэгджээ.

Оны эхэнд малын гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн бол гуравдугаар сараас хойш 14 аймгийн 85 сумын 146 мянган толгой мал шүлхийгээр өвчилжээ. Түүнчлэн зургадугаар сарын дундуураас  дахин баруун аймгуудад  малын гоц халдварт өвчлөл бүртгэгдээд эхэлжээ.  Үүнээс цааш Өмнөговь аймгийн найман сум, Говь-Алтайн Шарга, Дорнодын  11 сум, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Ховд  гээд аймгууд толгой дараалан малын гоц халдварт  өвчин илэрснээр замбараагаа алдаж,   байдал бүр  ч  биш болж ирлээ.

Энэ чиглэлийн  бүртгэл мэдээлэл, шинжилгээний ажлыг   Мал эмнэлгийн ерөнхий газар  тухай бүр хийж  салбарын яамандаа  тайлан мэдээгээ өгч байсан байж таарна. Харин Засгийн газрын гишүүн, салбарын сайд нь Ерөнхий сайддаа болон УОК-т мэдээлж байсан уу, мэдээлээгүй дарчихсан уу. Хэрэв мэдээлсэн бол түүнийх нь мөрөөр ямар ажлууд хийсэн, хэрэгжилт ямар байсан талаар мэдээлэл  бүрхэг юм.  Энэ асуудалтай холбоотой  хуулиудыг авч үзвэл 21 аймаг байтугай хоёр, түүнээс түүнээс дээш аймагт  хүн, малын онц аюултай гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Засгийн газар яаралтай хуралдаж, УОК-оос хорио цээрийн дэглэм тогтоох заалттай.  Түүнчлэн хил залгаа хөрш орнууд болон ДМАЭМБ-д 24 цагийн дотор мэдээлэх үүрэгтэй байдаг юм байна. Гэтэл  манай улс  хуулиа хэрэгжүүлээгүйн дээр хөрш орнууддаа мэдээлэлгүй нуун дарагдуулсан нь  Олон улсын шүүхийн хаалга татахад хүргэх маш ноцтой  гэмт хэрэг болж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь Монголд малын өвчлөл газар авсан тухай дүн мэдээг олон улсын мэдээллийн порталууд аль эрт  тавиад эхэлжээ.  Иймдээ тулбал ганц З.Мэндсайхан  сайд хариуцлага хүлээх үү, Монгол Улсын Засгийн газар танхимаараа шүүхэд дуудагдах уу, эсвэл Ерөнхий сайд  нь хэрэг үүрэх үү?

 Дорнод аймагт илэрсэн үхрийн товруут  өвчин хийгээд түүний  цаад угшил, хор хөнөөлийн  асуудлыг  уяач сайд З.Мэндсайхан  мэдэхийн дээдээр мэдэж байж таарна. Уг нь нууж хаах биш харин ч ил гаргаж ирж шийдүүлбэл зүүн болон  говийн бүсийн ард түмний мал сүрэг, цаашлаад амь нас эрүүл мэндэд тустай байх сан гэдгийг малчид, иргэд бас хэлж байна лээ. Сая Дорнод аймагт илэрсэн үхрийн товруут өвчин гэхэд нэрийг  манайхан Африкийн орнуудаас гаралтай олон улсын худалдааны хорио цээрийн  жагсаалтаас л  харж байснаас биш  Монголд бүртгэгдэж байгаагүй. Тэгвэл манай улсад  анх удаа бүртгэгдэж, зүүн гурван аймагт  шинэ төрлийн өвчний голомт  нэгэнт бий болчихлоо. Дээр нь адууны өвчлөл газар авсан ч нуун дарагдуулж ирсэн мэдээлэл дуулддаг. 

 Цаашид  дэлхийг дэлдийлгэсэн мал, амьтны  аймшигт өвчнүүд Дорнод аймгаас  гарч, хүмүүст халдварлан тархаж  болзошгүй. Энэ янзаараа бол эрхэм сайд  үнэнийг хэлэхгүй гүрийж явсаар  мал сүргийг хиаруулж байгаа шигээ хүн амаа  хөнөөж мэдэх нэгэн байна. Учир юу гэвэл, Дорнод аймагт манай улсын нэртэй том уяачдын  эрлийз голдуу адуун сүрэг байдаг. Заримынх нь Сүхбаатар, Хэнтий аймагт бий.  Тэд Хятадаар дамжуулан Араб, Англиас  “Эрээн экспорт” нэрээр адуу оруулж ирдэг. Дорнодын Хавиргын боомт, түүнчлэн Алтанбулаг, Боршоо боомтуудаар хулгайгаар  зөөвөрлөдөг. Мэргэжлийн хяналтынхан, ХХААХҮЯ, хил гаалийнхан гэсэн “бүлэглэл”-ээр энэ ажлыг хийдэг гэх. Адууны ям, адууны “ДОХ” гэгч халдварт өвчлөл газар авч хэдэн зуугаараа үхдэг ч түүнийгээ  нуучихдаг. Зүүн аймаг, сумдын уяачдад эрлийз адуугаа  бэлэг болгон тарааж, давхар адууны өвчлөлийг тархааж байгаа, түүнээс нь хүн амын эрүүл мэндэд онц аюултай вирус тарж болзошгүй. Иймд гадаадын морин тойруулгын жоккейчин эрлийз адуунаас хүнд халдварласан менингит өвчнөөр нас барсан явдал гарч байсан гашуун туршлагыг сануулах юун.

Үхрийн товруут өвчний хувьд  устгахаас өөр эмчилж эдгээх талаар боломж хомс байдаг. Манай улсад бүртгэгдээгүй өвчин тул вакцины нөөц хүртээмж муу байгаа  тул  энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Туваан  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас асуусан байдаг. Үүнд тэрбээр “ ...769 үхрийг устгалд оруулсан. 93.4 мянган үхрийг вакцинжуулсан. Энэ өвчин Дорнод аймгийн 13, Сүхбаатар аймгийн 5, Хэнтий аймгийн нэг  гээд нийт 3 аймгийн 19 суманд 59 голомт бүртгэгдсэн. Хариу арга хэмжээг сайн авсны  дүнд аравдугаар сарын 4-нөөс хойш нэмж бүртгэгдээгүй. Халдварын идэвхжил буурч байна" хэмээн хариулж байсан.  Тэгвэл өнөөдөр Дорнод аймгийн нэг суманд л гэхэд 400, түүнээс дээш тооны  үхэр устгалд оруулан газарт булах  ажил эхлүүлсэн нь  дуусаагүй үргэлжилж байгаа. 11 сумын заримд 50, зарим газар 80 орчим хувьтай устгалын ажил явж байна.  Вакцинжуулалт эхлүүлсэн ч вакцины  нөөц, хүрэлцээ  дутмагаас   зогсчээ. Удахгүй хүйтрэхээр газар ухах,  устгасан, үхсэн  үхрийн  сэг зэмийг булах ажлууд улам л удааширна. Дээр нь товруут өвчний устгал хийж дуусаагүй байтал  зэрэгцээд үхрийн шүлхий гарч эхэлснийг малчид, иргэд мэдээлж байгаа юм. Тэгэхээр З.Мэндсайхан сайд өвчилсөн үхрийг устгаж, бараг 100 хувь вакцинжуулсан гэж ойлгогдохоор мэдээлэл өгсөн байгаа юм. Харин нэг зүйл үнэн байгаа нь хүйтэн сэрүүн болсноос тэр үү, үхрийн товруут өвчин нэмж бүртгэгдэхгүй байгааг малчид хэлсэн. Сумын Засаг дарга нар руу нь  холбогдож албан ёсны тоо баримтыг асуухад   “Товруут өвчнөөр өвчилсөн үхрийг устгаж байгаа, ажил дуусаагүй.  Тоо толгойг нарийн  хэлэхгүй. Дуусахаар нь албан ёсоор хэлнэ” хэмээж буй.

 Засгийн газар  махны экспортыг он дуустал зогсоохоор шийдвэрлэсэн. Учир нь мах зөөсөн тээвэрлэгчээс “covid-19 өвчний халдвар илэрсэн” гэсэн шалтгаанаар урд хөрш мах авахгүй, манайх ч гаргахгүй болсон. Гэтэл  “covid-19 –ийн халдвар ч биш ерөөс  малын гоц халдварт өвчлөл жинхэнэ тахал, гамшиг болсон учраас экспортоо тэглэхэд хүрсэн юм биш үү.  Үүнийгээ ченжүүд малын өвчний талаар мэдлэггүйн улмаас хорио цээр тогтоосон газруудаас мах авч  өвчин тараасан, малчид хуулийн мэдлэггүйгээс мал нь өвчилсөн байхад өөр нутаг руу нүүдэл суудал хийж тараасан гэж бурууг бусад руу чихсэн ч  хариуцлагаас бултаж чадахгүй л болов уу. Салбарын яам бодлого, хэрэгжилтийн жолоо цулбуурыг атгаж залж чиглүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь  махны экспортыг бараг тэглэж, мах бэлтгэх, нийлүүлэх бүх квотыг хятадуудын гарт өгөн  үндэсний компаниудаа цааш түлхэж, эдийн засгийг  чирэгдүүллээ. Өнөөдөр  гадагшаа мах гаргахыг  зогсоосон, дээр нь өвлийн улиралд махны үнэ буурдаг. Гэтэл  дотоодын зах, дэлгүүрт  махны үнэ тэнгэрт хадаж байна. Экспорт зогссон байхад мах магнаг болсон тухайд “ХХААХҮЯ Орос   руу мах гаргах квот өгч байгаа. Тэрийг нь мөн л хятадууд авч Орос руу мах гаргаж, цааш нь Хятад руу өгч байна. Ийм учраас махны эрэлт,  үнэ  тариф буухгүй байгаа юм”  гэж энэ чиглэлээр бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Монголын модыг бариулж, гурван сая иргэнээ хоосон хонуулахад хүргэсэн  “морь унасан толгойгүй яам”  -ыг  ҮАБЗ анхааралдаа аваасай. 

Т.ТУНГАЛАГ: ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ШААРДЛАГЫГ ХАНГАХ  ЁСТОЙ

/Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл  мэндийг хамгаалах газрын дарга/ 

-Өнөөдрийн байдлаар манай улсад малын гаралтай ямар өвчин хэдэн аймагт бүртгэгдсэн байна вэ?

-Он гарсаар малын гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн. Гуравдугаар сараас хойш 14 аймгийн 85 сумын 146 мянган толгой мал шүлхийгээр өвчлөөд байна.

-Шүлхий өвчний тархалт аль аймагт их байна?

-Анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард бүртгэгдсэн. Дөрөв, тавдугаар сард өвчлөл гараагүй. Зургадугаар сараас өвчлөл дахин нэмэгдсэн.  Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Төв, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймагт хорио цээрийн дэглэмтэй байна.

-Шүлхий огт бүртгэгдээгүй аймаг манай улсад үлдсэн үү?

-Үгүй. Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш шүлхий өвчин бүртгэгдээгүй байсан. Гэтэл энэ жил бүртгэгдсэн. Баянхонгор аймаг гоц халдвар бүртгэгдээгүй ногоон бүс байсан. Гэвч энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдсэн.

-Махны экспортыг он дуустал хориглосон. Танайхаас зөвлөмж хүргүүлсэнтэй холбоотой юу?

-Манайд шүлхий өвчний голомт цөөн биш. Тиймээс олон улсын худалдааны байгууллагын шаардлагын дагуу бид энэ өвчнийг зогсоож, хяналтандаа авсны дараа махаа экспортлох ёстой.

-Адууны ям өвчин хэдэн аймагт бүртгэгдсэн бэ?

- 1-2 аймагт бүртгэгдсэн. Өөр нэмэлт мэдээлэл өгөхгүй.

Л.ЧОЙ-ИШ: БУЛАНГИЙН ОРНУУД РУУ МАХ ЭКСПОРТОЛНО

/ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

-Малын өвчлөл их байхад махны нөөцийг бүрдүүлэх ямар зохицуулалт хийж байна. 21 аймагт шүлхий өвчин бүртгэгдлээ. Экспортоо хаасан ч дотооддоо шүлхийтэй мах идэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Дотоодын болон гадаадын зах зээл дээр өвчлөл мах бэлтгэлийг хязгаарладаг. Хүйтний улирал дөхөөд ирэхээр монголчууд өвлийн идэшээ бэлтгэдэг.  Мах бэлтгэлийн ажлыг ХХААХҮ-ийн сайд, Шадар сайдын хамтарсан 011 албан тушаалаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мах бэлтгэлийг эрүүл бүсээс зохион байгуулах даалгавар өгсөн. Халдвар гарсан аймгуудын тоо олон ч хамарч байгаа голомт нь цөөн.

-Мах экспортод Хятад улс  хилээ хаасан. Орос руу гаргаж байгаа юу?

-Үүнийг улс орноор нь хязгаарлаж ярьж болохгүй. Хятадын тал долдугаар сарын 6-наас хойш мах аваагүй. Энэ нь бүтээгдэхүүний гадаргаас ковид илэрсэнтэй холбоотой. Иймээс махаа экспортод гаргахын тулд ариутгасан цэвэр орчинд бэлтгэх, ариутгах шаардлага гарсан. Засгийн газар инфляцийн өсөлтөөс сэргийлэхийн тулд ажлын хэсэг байгуулж ажилласан. Тодорхой хугацаанд аж ахуй нэгжүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд арванхоёрдугаар сарын 31 хүртэл махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргасан.  БНХАУ-аар дамжин болон тухайн улс руу явдаг чиглэлд мах экспортлохыг Хятадын тал хориглосон. Хятадаар дамждаггүй булангийн орнууд руу багахан хэмжээнд жилдээ 800-900 тонн мах экспортолдог. Шинээр гэрээ байгуулсан эдгээр газруудад  экспортын тогтвортой байдлыг хангахын тулд багахан хэмжээний мах  экспортолно.

-Махны экспорт зогссон байхад дотоодод махны үнэ яагаад буухгүй байна вэ?

-Өвлийн сар гарсан ч дулаан байгаа учир нийт махны нийлүүлэлт нэмэгдээгүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр аравдугаар  сарын 20-д той харьцуулахад махны үнэ тодорхой хэмжээгээр буурсан байна. Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.12 БААСАН № 223 (6700)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Үс засуулвал нас уртасна
Койн бол хувьсгал бөгөөд...

SOS! Малын халдварт өвчин гараагүй аймаг үлдсэнгүй

Kuzmo 2021-11-12

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах