Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар Андлалын хөшөөг оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.
Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс, бүтээн байгуулалт яг өөрийнх нь бодсон шиг болох эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй бөгөөд бүтээн байгуулалтын гүйцэтгэл анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ. Тиймээс Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг ашиглуулахаас татгалзсан учир Андлалын өргөөг ийнхүү нурааж эхэлсэн байна.
Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийхээр болжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.