Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгчээ. Тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлжээ. Уг авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан байна. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.