• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Сумъяабазар: Өмнөх жилүүдийн алдааг засахад хугацаа хэрэгтэй, бид шийдвэрлэхээр ажиллаж байна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зун болгон дулааны шугамын засвар хийх юм. Нэг удаад чанартай сайн засчихвал ахин дахин засварлах, газар ухах  хэрэггүй юм биш үү?

-Улаанбаатар хотын дулааны шугамын 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр зундаа засвар хийхгүй бол өвөлдөө хөлдөнө шүү дээ, бид. Алсдаа хот төсөв санхүүгээ сайжруулаад дулааны шугамын хонгилтой болох хэрэгтэй байгаа юм. Хуримтлалын нэгдсэн санг байгуулж, хонгилын системтэй болчих юм бол өвөл зун гэлтгүй засвараа тухай бүрд хийгээд явах юм. Энэ цаг үед бол өөрийн чинь хэлж байгаа шиг урин дулааны улиралдаа газар ухахаас аргагүй хэмжээнд байна. Зундаа засахгүй бол өвлийн цагт шугам задарч, халаалт зогсоход хүрдэг. Улаанбаатар хотын дэд бүтцийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг  Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгох банктай хамтран хийж байгаа.

-Тун удахгүй халаалтын улирал эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд утаа, агаарын бохирдол бий болдог. Бид хэдий болтол галлагааны журмаар утаа болоод агаарын бохирдолтой тэмцэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын галлагааг өөрчилж, эрчим хүчний шинэ соёлыг нэвтрүүлэх нь эдийн засгийн чадамжтай шууд холбоотой.  Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 10.7 их наяд төгрөг шаардлагатай. Бараг улсын төсөв гэсэн үг. Бид эхний ээлжид 2018 оны хоёрдугаар сард гаргасан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын  62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж,  нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Цаашид үүнийг  80 хүртэл хувьд хүргэхээр зорьж буй юм. Бидний нэвтрүүлж буй энэхүү аргыг хөгжингүй улс орнууд ч цагтаа хэрэгжүүлж байсан. БНСУ-ын Засгийн газар л гэхэд хорт утаанаас иргэдээ хамгаалахын тулд хөгжлийн тодорхой түвшинд хүртлээ энэ л аргыг баримталж, агаарын бохирдлыг шийдэж байсан.  Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж,  иргэдийн орлого нэмэгдэж, хот хуримтлалтай болсон үед газын хэрэглээ рүү шилжиж болно. Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас 5-6 дахин тэлэх, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наядад хүрч, эдийн засаг хүчтэй, хуримтлалтай болсон үед дэлхий нийтийн хэрэгжүүлж буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Нүүрсний оронд ашиглах байгалийн хийг ОХУ-аас авах, Таван толгой дахь метан хийний ордыг ашиглах технологийн шийдэл зайлшгүй шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Ер нь цаашдаа иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөтэй болох ёстой. Үндэс суурийг нь хот бүрэн дүүрэн дэмжих учиртай. Бизнес эрхлэгчдээ бүх талаас нь дэмжинэ. Тусгай зөвшөөрөл авахын тулд 60 хонодог байдлыг халж, цахимаар 3-4 хоногт авдаг болгох талаар судлах үүрэг чиглэл өгөөд, манайхан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод технологийн шийдэл хэрэгтэй, төрийн албыг бүхэлд нь цахимжуулах ёстой. Энэ бүхэнд тодорхой хүч орно, хөрөнгө мөнгө шаардагдана.

-Баянзүрх дүүргийн Жуковын музейн ард нийтийн эзэмшлийн газрыг  хашаалаад удаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

 -Энэ асуудлаар Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүрэг чиглэл хүргүүлж байна. Шүүх хяналтын байгууллагаар явж, гурван шатны шүүхээр орж байгаа. Энэ мэтчилэн Засаг дарга захирамж гаргамагц шүүхэд хандчихдаг тохиолдол олон. Шүүх эргээд эрхийг нь сэргээчихдэг.

Зөвшөөрөлгүй газар олгодог  30 жилийн алдаа завхралыг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Энэ хот ямар ч стандартгүй, ямар ч дүрэмгүй, ямар ч төлөвлөлтгүй өнөөг хүрсэн. Үүнийг засахын тулд нэлээд хүч гаргаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг эхнээс нь буулгаж байна. Өмнөх олон жилийн алдааг засахад хугацаа хэрэгтэй. Нийслэлийн удирдлагын баг ч нийслэлд угжирсан олон асуудал хийгээд түгжрэлийг үе шаттай шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. Тэр хүртэл бид Улаанбаатар хотод барилга, байгууламж шинээр барихыг зогсоох захирамж гаргана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын дүрэм, стандарт,  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ийн шийдвэрлэж байна. Хойшид хот нэг стандартаар хөгжинө.

-Налайхын замын орц, гарцын асуудал иргэдэд хүндрэл учруулж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Налайхын замд мөн л стандартын асуудал хөндөгдөнө. Налайхын замд маш их аваар осол гардаг. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд байнга зорчдог. Орц, гарцын тухайд гүүрэн гарц хийж болно. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүүхдээ сургууль хүргэх, худаг ус руугаа явах боломжоор хангах өртөг мөнгийг төсөвт суулгая гэж байгаа. Тэнд нүхэн гарц хийхээр зун бороо хур, өвөл цас орж иргэдэд хүндрэл учруулах магадлалтай. Хамгийн аваар осолгүй шийдэл бол гүүрэн гарц. Ингэхдээ цахилгаан шат тавьж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход саадгүй байлгах учиртай. Гэрлэн дохио, шугаман гарц бол аваараас хамгаалж чадахгүй. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд маш олон тээврийн хэрэгсэл мөргөлддөг гашуун түүх бий. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот доторх замын стандартыг Зам, тээврийн яамнаас боловсруулан, яаралтай гаргах хэрэгтэй тухай албан бичиг явуулж мэдэгдсэн.

Дээр нь замын хураамж, торгуультай холбоотой асуудалд ойлгомжгүй зүйлс бий. Энэ бүхнийг нэг голдиролд оруулахын тулд хот дүрмээ боловсруулж, холбогдох яамд нь стандартаа шинэчлэх ёстой. Жишээлбэл, тээврийн хэрэгслээр зорчигчид, явган хүмүүс нь ямар дүрэм баримтлах нь тодорхой байх хэрэгтэй. Хуучин бол бидэнд хууль эрх зүйн чадамж тааруу байсан. Одоо бол Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуульд Хот дүрмээ боловсруулж батлахыг, хот стандарттай байхыг хуульчилсан. Төрийн албаны зүгээс зохицуулах, хянах үүргээ бид биелүүлье, сэтгүүлчид болоод иргэд та бүхэн дэмжээд, хамтын хүчээр хотоо хөгжүүлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Б.Намуун: Тэтгэлэгтэй сургалтад...
Өдөртөө дуу цахилгаантай аадар...

Д.Сумъяабазар: Өмнөх жилүүдийн алдааг засахад хугацаа хэрэгтэй, бид шийдвэрлэхээр ажиллаж байна

Kuzmo 2021-08-20

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах