Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Халдварыг тэглэе, хамтдаа сэргийлье!” уриалгат нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Коронавирусийн цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, манай улсад шинээр бүртгэгдсэн “Дельта” вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэн бүр өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах, мөн амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, ариун цэврийг чанд сахих, өвчлөлд өртөмтгий бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх уриалга, сэрэмжлүүлэг гарын авлага, материалыг нааж байршуулж байна гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.