Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэх үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ковид19-ийн нөхцөл байдал болон вакцинжуулалтын талаар мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Гэсэн хэдий ч бид сорьцонд судалгаа, шинжилгээг тогтмол хийж байна. Би өмнө нь зургадугаар сард 1500 сорьцод хийсэн судалгааны дүнг танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын үр дүн гарлаа.
Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод дельта вирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн гаднын улс руу илгээсэн сорьцод ч бүртгэгдсэн. Өмнө нь зөөвөрлөгдөж ирсэн таван тохиолдлоос дельта вирус илэрч байсан бол одоо нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна.
Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Бид тавдугаар сарын 3-нд энэ вирусний анхны тохиолдлыг бүртгэсэн бол одоо гурав боллоо. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай.
Дельта вирус нь түргэн тархдаг мөн өвчтөний биеийн байдлыг илүү хурдан хүндрүүлдэг онцлогтой. Энэ төрлийн вирусийн халдвар авсан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь илүү түгээмэл байна" гэсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.