Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэрийн нэг болох хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулсан байдаг.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заажээ. Уг хуульд зааснаар Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргадаг зохицуулалттай.
Монголын ард түмэн 1921 онд их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын удирдлага дор ардын журамт цэргийн хувьсгалт тэмцлийн үр дүнд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь Монгол Улсын цаашдын хөгжил дэвшлийн үүдийг нээж, өнөөгийн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой, онцлох үйл хэрэг болсон билээ.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хийхээр захирамжилсан юм.
Энэ үндсэн дээр Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр (2021.07.09) билгийн тооллын зуны дунд хөх морь сарын шар морь өдрийн 11 цаг 40 минутад Төрийн ордны хуралдааны “Их хуралдай” танхимд цахимаар хийлээ.
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэлхийн дахинаа тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хягзаарлалт, хорио цээрийн дэглэмийн дагуу хүндэтгэлийн хуралдааныг цахимаар зохион байгуулж буйг дурдаад Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үгийнхээ эхэнд Монголын нийт ард түмэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд дэлхий дахиныг хамарч, Монголын нийгэм, монголчуудын амьдралд хүндрэл, эрсдэл үүсгээд буй коронавирусын цар тахалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан. Гэвч Монгол Улсын мянга мянганаар тоологдох түүхэнд алтаар бичигдэх хуудас нь болж үлдсэн, зуунаар хэмжигдэх түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал заавал онцлон тэмдэглэж, ертөнц дэлхийд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ хэмээн үзсэний учир энэхүү хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулж буйг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Та бид эх оронч, тэмцэгч, баатарлаг дээдсийн үр сад нь билээ. Нүүдэлчдийн эзэнт гүрэн, төрт ёсыг хоёр мянга хоёр зууны тэртээ Төв Азийн цээжинд анх түрүүн цогцлоосон Хүннүчүүд бидний өвөг дээдэс билээ.
Бадрах Монголын тулгар төрийг эмхлэн байгуулж, монгол гэрийн ханын шийрийг дөрвөн тивд дэлгэн тэлсэн аугаа Эзэн богд, Мянганы суут хүн Чингис хааныхаа дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг.
Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Сүхбаатар тэргүүтэй эх орончдын эр зориг, мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон.
Хүн төрөлхтний нийтлэг хөгжилтэй хөл нийлэн алхах соёл иргэншлийн үрийг тарьж, ургуулан цэцэглүүлж, НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан баатарлаг, хөдөлмөрч ахмад үеийнхний шандас шавхсан зүтгэл, дуслуулсан хөлсний үнээр өнөөгийн бидний Монгол эх орон минь төвхнөсөн билээ.
Буурал түүхийн маань эдгээр гайхамшигт хуудсуудаас 1921 оны Ардын хувьсгалаар эхэлсэн, өнгөрсөн нэгэн зууныг онцгойлон авч үзэхийн учир шалтгаан дараах 3 хүчин зүйлээр тайлбарлагдана гээд энэ зуун бол нэгдүгээрт, Монголчуудын СЭРГЭН МАНДЛЫН, хоёрдугаарт ТУСГААР ТОГТНОЛЫН, гуравдугаарт БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН зуун байлаа гэдгийг онцлов.
XX зууны эхэн гэхэд бадран мандаж байсан Монголын эзэнт гүрэн бууран доройтож, бусдын эрхшээлд ороод 200 илүү жилийн нүүрийг үзэж байлаа. Монгол төрийн хэргийг Манж Чин гүрний төлөөний түшмэл эрхлэн шийдэж, сурах сургууль, эмчлүүлэх эмнэлэггүй, эдийн засаг нь дарлан мөлжигч улс гүрний түүхий эдийн хавсарга төдий болж, үгээгүй ядуу, дорд дорой байдал нийт монголчуудыг нөмөрсөн гаслант цаг үе ноёрхож байсныг түүх гэрчилнэ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд олж авсан өөртөө засан тохинох эрхийг ердөө 2-хон жилийн дараах 1913 оны Орос, Хятадын гэрээгээр хүчээр устган үгүйсгэхийг оролдсон. Дахиад хоёр жил өнгөрөхөд буюу 1915 онд Хиагтын гэрээгээр Хятадын эрхшээлд орших Автономит улс болгон хувиргасан юм. 1919 он гэхэд Хятад цэрэг Монголыг эзэлж, Автономит эрхээ бүрмөсөн алдав. Улмаар Хятадын гамин, Оросын цагаантнуудын давхар түрэмгийлэл Монгол орныг нөмрөөд байлаа.
Чухам ийм эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Сүхбаатараар удирдуулсан эх орончид маань Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эрх чөлөөний тэмцлийг эхлүүлсэн юм.
Хүн амын дөнгөж 1.0 хувь нь монголоороо уншиж бичдэг, халдварт өвчин нийтлэг тархсанаас шалтгаалан хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн тийм цаг үед Ардын хувьсгал ялсан. Гэсэн ч “Дэлхийн боловсролоос гээгдсэн” монгол үндэстэн 1970 он гэхэд бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гоос батламж гардан авч байлаа. Хүн амаа эрүүлжүүлэх бодлого, үйл ажиллагааг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан нь нийгмийн дэвшлийн төдийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж болсон юм.
Ардаа асрах, эх үрсээ энэрэх, ахмадаа ачлах хүмүүнлэг энэрэнгүй бодлогын үр дүнд монголчууд бүх нийтээр эрүүлжиж, өсөн өнөржиж 1921 он гэхэд 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол орон өдгөө 3.5 саяулаа болоод байна.
Орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын үндэсний тогтолцоо төлөвшиж, иргэд нь дэлхийн түвшний боловсрол мэдлэгийг эзэмшиж, дэлхий дахинтай хэм тэгш харилцаж, иргэнээ сансарт нисгэж, сонгодог урлагаар дэлхийд цахиур хагалж, их спортын дэвжээнд олимпын аваргыг төрүүлсэн нэгэн зууны түүхээ бид Сэргэн мандлын зуун гэж нэрлэх бүрэн үндэстэй. Ийнхүү мөхлийн ирмэгт ирээд байсан Монгол орон сэргэн мандсан түүх бол өнгөрсөн зууных билээ.
Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх их үйл хэргийн зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхээ дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх эх орончдын маань зүтгэл тэмцэл 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын статус квог Их гүрнүүд хүлээн зөвшөөрснөөр биеллээ олсон түүхтэй.
Том гүрнүүдийн ашиг сонирхлын хэрэгсэл болж байсан Монгол орны тусгаар тогтнолын хувь заяа нааштай шийдэгдсэний учир шалтгаан нь дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улс нь ЗХУ болон Холбоотон гүрнүүдийн талд баттай зогсож, фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж, дэлхийн түүхийг бичилцэж чадсантай салшгүй холбоотой байсан юм.
Ялтын гэрээний энэхүү заалтыг 1945 оны аравдугаар сард болсон бүх ард түмний санал асуулгаар Монголын ард түмэн баталгаажуулж, тусгаар тогтнолынхоо төлөө бүрэн санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь түүхэн чухал үйл хэрэг болсныг та бид мэднэ. Улмаар 1961 онд Монгол төрийн далбаа НҮБ-ын тэнгэрт мандсанаар Монгол хэмээх улс гэр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт, нэр хүндтэй гишүүн нь болж, хөгжин дэвших замдаа баттай орсон билээ.
Өдгөө Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Хоёр хөрш ОХУ, БНХАУ болон дэлхийн томоохон улс орнуудтай Стратегийн болон Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой мөн тохиож байна. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байна.
Ингэж өвөг дээдсийнхээ тулгыг нь тулж, галыг нь бадраасан улс гэрийнхээ бүрэн эрх, тусгаар тогтнолыг тунхаглаж, эх орондоо эзний ёсоор амьдрах монголчуудын олон зууны тэмцэл чухамхүү өнгөрсөн зуунд биеллээ олсон билээ.
Ердөө 5-хан сая малтай, түүнийхээ ашиг шимийг шүтэн амьдарч байсан монголчууд нэгэн зууны дотор түүхэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, орчин үеийн дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлэн алхаж дэлхийн бусад улс орны адил ардчилсан нийгмийн цогцлоож чадсанаараа бид бахархах эрхтэй.
Ардын хувьсгал ялж байх тэр цаг мөчид үндэсний банк, санхүү, худалдаа бие даасан байдлаа бүрмөсөн алдаж, гаднынхны ноёрхол тогтсон байв. Үндэсний үйлдвэргүй, зам, тээвэр, дэд бүтэц огт хөгжөөгүй, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал нь үндсэндээ бүрэн хэмжээгээр алдагдаад байлаа.
Тиймээс Ардын засгийн эхний жилүүдэд гаднын хараат байдлаас ангижрах, үйлдвэрлэлийн салбарын эхийг тавих, зам, тээвэр, барилга, холбоо харилцааны байгууламжуудыг барих, банк санхүү, төсөв татварын цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх зэрэг нэн төвөгтэй зорилт тулгарсныг амжилттай шийдвэрлэсэн билээ.
Улмаар ахмад үеийнхэн маань олон зууны хоцрогдол, мөнгө, санхүүгийн бэрхшээл, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байршил зэрэг эмзэг нөхцөлд эдийн засгаа өөд татах бүхий л бололцоо, арга хэрэгслийг амжилттай ашигласан юм. Төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь шийдэж чадсан нь хурдацтай дэвшлийн үндсэн хөшүүрэг болсон түүхтэй.
Мал аж ахуйгаа цоо шинээр эрхлэн хөтөлж, газар тариаланг эзэмшин, агаарын, авто болон төмөр зам, холбооны шинэ сүлжээ, Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр, Хөтөл гээд үйлдвэрлэлийн шинэ салбарыг эзэмшсэн. Түүнчлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд гээд шинэ хот сууринг байгуулан, орон сууц, эмнэлэг, сургууль, соёл, ахуйн барилга байгууламжийг сүндэрлүүлсэн. Мод боловсруулах, нэхмэл, оёдол, арьс шир, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүний зэрэг хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсаны үр шимийг өнөө үеийн бид ч хүртсээр байна.
Өдгөө Монгол орон үйлдвэрлэл, бизнесийн шинэ арга хэлбэрүүдийг эрхлэн эзэмшиж байгаа. Орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэн, шинжлэх ухаан, техникийн шинэ эриний зорилтыг улс орноо тогтвортой хөгжлийн замд баттай оруулах ирээдүйн зорилготойгоо нягт уялдуулан хэрэгжүүлж байна.
Ийнхүү урьд өмнө хэзээ ч үзэгдэж харагдаагүй их бүтээн байгуулалт өрнөж, улс орон маань үсрэнгүй дэвшил, хөгжлийн замаар замнасан зуун бол өнгөрсөн зуун байлаа.
Ардын хувьсгал хийх цагийн тохироо бүрэлдэн бий болж байсан 1920 оны арван хоёрдугаар сард гаргасан “Монголын шинэ ардын засаг байгуулах үндсэн журам” хэмээх баримт бичигт “Засгийн газар бүр эхнээс адагт хүртэл ганц ганцхан хүн бус, хэд хэдэн хүмүүс ард олны сонгуулиар тавигдаж, эд нар нь засгийн хамаг хэрэг үйлсийг зөвлөлдөн бүтээж байна. Ард олны өмнө шалгагдаж байх бөгөөд хэрэв гэм гаргавал ардын шүүлтийн цаазаар яллагдана” гэхийн зэрэгцээ “Ийнхүү ардын засгийн хамаг үйл явдал нь олон түмний засгийг сонгох лугаа адил сонгосон тогтмол хугацаагаар тавигдсан, ардын төлөөлөгчдийн Их хуралдааны шалгалтад байх амой” хэмээн заасан байна.
Энэ бол Ардын засаг бүр анхнаасаа ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх, ард түмнээс сонгогдсон Их хурал буюу төлөөллийн ардчиллаар төрийн эрхийг барих хэлбэрийг сонгож байсны баримт юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов.
Улмаар 1924 оны зургадугаар сард баталсан “Бүгд Найрамдах засгийг байгуулсан тухай” тогтоолд Богд хаан таалал төгссөнийг дурдаад, үүнтэй холбогдуулан “Бүгд Найрамдах Ард Улсын засгийг явуулбал зүйтэй болох ба Да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй, улсын дээд эрхийг Улсын Их Хурлын дүрмийн ёсоор тус Хуралд хадгалж, Хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах“ хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү үзэл баримтлал 1924 оны Анхдугаар Үндсэн хуульд туссан юм.
Улсын анхдугаар Их хурлаар анхны Үндсэн хуулиа баталсны зэрэгцээ хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах засаглалыг сонгосон. Ард олныхоо сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчлан, төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэрийг тогтоосон. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрх эдлүүлэх, эвлэлдэн нэгдэх, эрдэм боловсролд суралцах гэх мэт хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн улс төрийн ардчилсан тогтолцооны үндэс суурийг тусгасан билээ.
1940 оны Үндсэн хуульд засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал бөгөөд түүний чөлөө завсар мөн эрхийг Улсын Бага Хурал барина гэж заасан. 1960 оны Үндсэн хуульд төрийн эрхийг барих дээд байгууллага нь Ардын Их Хурал бөгөөд гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна гэжээ. Ийнхүү 3 Үндсэн хуулийг баталж, мөрдсөн 70 жилийн түүх 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр өрнөсөн Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр нэг нам ноёрхсон тоталитар дэглэмийг халж, ардчилсан шинэтгэл хийх замд эргэлт буцалтгүй орсон билээ.
Улмаар 1990 оны долдугаар сард олон намын оролцоотой, анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, түүний үр дүнд үндэслэн парламентат ёсны төрийн эрх барих байнгын ажиллагаатай дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Улмаар шинэ, ардчилсан Үндсэн хуулийн төслөө боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн баталснаас хойш бид 30 дахь жилтэйгээ золгох гэж байна.
Шинэ Үндсэн хуулиараа бид парламентын засаглалыг сонгон, Монгол Улс бол ардчилсан улс болохыг, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан.
Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаарх ард олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын байр суурь, өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан туршлага сургамж, улс орны хөгжлийн шинэ зорилтуудад үндэслэн Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг төр тогтвортой, түмэн олон амгалан, засаглал нь харилцан хяналт-тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь боловсронгуй болж, төвлөрлийг сааржуулж, төр улсаа, ирээдүйн зам мөрөө цэгцлэн засах эрхэм зорилгоор хийсэн билээ.
Өдгөө Монгол Улс, монголчууд улс орондоо жинхэнэ эзэн нь байж, асуудлаа бие даан шийдэж, дэлхийн соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй алхаа нийлүүлэн урагшилж байна. Бидэнд шийдэж чадаагүй зүйл, шийдвэл зохих асуудал, өнөө маргаашийн хүндрэл бэрхшээлийн аль аль нь бий. Гэхдээ бид зөв замаар яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэлээ.
Мөхлийн ирмэгээс сэрсэн Монголынхоо 100 жилийн ойг ёслон тэмдэглэж, дараагийн шинэ зуун руу алхан орох гэж байна гээд шинэ зуунд бид ШИНЭЭР СЭРГЭН МАНДСАН ШИНЭ МОНГОЛЫН түүхийг эхлүүлж, хөгжил дэвшлийн гэгээн ирээдүйн гэрэлт замыг засах ёстой хэмээн үзэж буйгаа онцоллоо.
Олсноо бататгаж, алдсанаа залруулах, зөв зүг рүү тууштай урагшлах нэг л сонголт бидэнд бий. Улс орон маань өөдлөн дэгжихийн босгон дээр ирлээ, сэргэн мандлын шинэ замдаа бид орох нь гэсэн итгэл, сайн цаг сайхан ирээдүйд тэмүүлсэн хүсэмжлэл нийт нийгэм, Монголын ард түмэнд нэгэнт бий болжээ. Энэ их итгэл найдварыг биелүүлэх нь ард түмнээ төлөөлөн төрийн эрхийг барьж буй энэ цагийн төрийн түшээд бидний журамт үүрэг, үндсэн хариуцлага байх болно.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн Эрх зүйн хувьсгалыг үр дүнд хүргэж, парламентат ёсоо бэхжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал зорилт юм. Зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударгаар ард иргэддээ хүртээгдэж, тогтвортой хөгжлийн бүх нөхцөл хангагдсан шинэ Монголыг цогцлоох үүрэг хариуцлага ногдож байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахимаар оролцож үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд нийт ард түмэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртайг сануулав.
Ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь, улс эх орноо харийн дарлалаас чөлөөлж, жинхэнэ ардын эрхт ёсыг тогтоон, тусгаар тогтнолоо тунхагласан явдал байсан юм. Энэхүү ололт амжилтаа 1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны шинэ Үндсэн хуулиар улам баталгаажуулан хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тайван замаар шилжиж чадсан явдал юм.
1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулсан; Аугаа эх орны дайнд ЗХУ-ыг дэмжин оролцсон; 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт; 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн зэрэг түүхэн үйл явдлуудаар манай улсын тусгаар тогтнол баталгаажсан юм. Мөн 1958 онд хойд хөрштэйгөө, 1962 онд урд хөрштэйгөө хилийн гэрээ байгуулж, хил хязгаараа бататган тогтоосон явдал бол Монгол Улс Ази тив дэх анхны хилийн маргаангүй улс болж, тэр цагаас хойш Монгол Улсын хил хязгаар хэн ч халдашгүй дархлагдан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй.
Өнөөдөр манай улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог улс болж чаджээ.
Ийнхүү өнгөрсөн 100 жилийн түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд Монгол хэмээх улсыг хүлээн зөвшөөрүүлж, эх орноо орчин үеийн хөгжил дэвшилттэй улс болгон хөгжүүлж чадсан нь Хүннү гүрнээс өвлүүлсэн Их Монгол Улсын тулгын галыг сэргээн бадраасан агуу их үйл хэрэг, хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа билээ хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөгийн шинэ зуунд улс орныхоо хөгжил дэвшил, аюулгүй байдал, нийгэм-эдийн засаг, гадаад бодлогын талаар ямар зорилт, бодлого дэвшүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Төрийн тэргүүний хувьд байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд, Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.
Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Мөн дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусын халдварт цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Монгол төрийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Түүнчлэн аюулт цар тахал өвчнөөс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллаж, зарим үед давагдашгүй хүчин зүйлийн өмнө нүүр тулан сөхөрч байгаа хэдий ч Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга бат, зохион байгуулалттай байж, харилцан уялдаа холбоотой, түргэн шуурхай, хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Үүгээр Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан өндөрлөж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдээд нийт ард иргэддээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цар тахлын аюулыг хамтын хүч, хамтын хариуцлагаар даван туулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо хамтдаа дэнж хотойтол өргөн дэлгэр тэмдэглэх сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.