Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд нэг алба хаагчид амины орон сууц барьж, хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойг тохиолдуулан тус газрын бүрэлдэхүүн өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан өөрсдийн гараар амины орон сууцыг 25 хоногийн дотор барьж, хамт олны саналыг нэгтгэн Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Батзаяагийн гэр бүлд хүлээлгэн өгсөн юм.
Ахлах ахлагч Д.Батзаяа нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа залуу алба хаагч. Эрхэлсэн ажилдаа хичээнгүй, хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн шилдэг алба хаагчдын нэг бөгөөд ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
Дашрамд дурдахад 2019, 2020 онуудад 40 айлын орон сууц, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тохижилт бүтээн байгуулалтын ажил, Хадгаламжтай алба хаагч хөтөлбөр зэрэг алба хаагч бүрт чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсны үргэлжлэл нь нэг алба хаагчийг амины орон сууцтай болгох энэхүү санаачлага юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.