XXXII удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээний хоёр дахь өдөр “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Иван Ярыгиний Гранпригийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд тэрбээр өчигдөр эхний өдөр эзэн орны гурван бөхийг ялаад байв. Тэгвэл дөнгөж сая ОУХМ Э.Даваачимэгийг 8:6-гаар ялснаар ганц ч ялагдалгүй гурав дахь удаагаа (2015, 2020, 2021 он) тус тэмцээнд түрүүллээ. Энэ жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг хоёр ялж, хоёр ялагдснаар тус тэмцээнд үзүүрлэв. Гурван бөх тойрч бие биеээ ялсан бөгөөд Э.Даваачимэг онооны чанараар мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэгвэл 50 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2013 оны Европын аварга, эзэн орны туршлагатай бөх Валерия Чепсараковад 2:6-гаар, 55 кг-д Орхон аймгийн тамирчин ОУХМ Б.Халиунаа Екатерина Исаковад 0:5-аар тус тус ялагдлаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.