Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна
Өнөөдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчдын төлөөлөлтэй уулзлаа. Удахгүй УИХ-аар хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг товчхон танилцууллаа. Хууль батлагдаж эрх зүйн чадамжтай болсноор зураг төслийн компаниудтайгаа гэрээ, хэлэлцээр хийж, цаашид хамтарч ажиллах илүү том боломж бий болох юм. Мөн Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүнийг Засгийн газраас дэмжиж жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Түүнчлэн Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдсан талаар танилцууллаа.
УИХ, Засгийн газрын хэмжээнд нийслэлийг дэмжиж, санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа учраас хотын хөгжил, бүтээн байгуулалтыг үндэсний бүтээн байгуулагчдын дэмжлэгтэйгээр хийж чадна гэж бодож байна. Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна гэдгээ илэрхийллээ. Улаанбаатар хотыг шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхөөр орчин үеийн хот болгохын тулд өнөөдөр зураг төслийн компаниудтайгаа уулзаж, санал солилцож байгаа юм.
Ашгийн төлөө явж болно. Гэхдээ ирээдүйгээ харж, зөв төлөвлөлт, зураг төсөл гаргаж ажиллах ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй. Бид хамтдаа том бүтээн байгуулалт хийнэ. Ингэхийн тулд та бүхний мэдлэг, туршлага хэрэгтэй байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна. Хотын даргын хувьд дотоодын зөвлөх компаниудын үнэ цэнийг өсгөх, чадамжийг нь нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллах болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.