• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрын 101 дэх хоног 100 төслөөр эхэллээ

Одоогоос 100 хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлж байв. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу амжуулав. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан амаргүй цаг үе байсан ч чамлахааргүй ажилласныг Засгийн газрын тэргүүн болоод танхимын сайд нар тайлагналаа.
 
Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авсан эхний өдрөө дөрвөн зорилт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Эхнийх нь цар тахлыг богино хугацаанд даван туулах байсан бол удаах зорилт нь хүндхэн байгаа эдийн засгаа богино хугацаанд сэргээх төлөвлөгөө байв. Харин гурав дахь зорилт нь дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгохоо амласан байдаг. Харин сүүлийн зорилт нь шударга ёсыг тогтоож, цахим засаглалыг бий болгоно гэдгээ парламентын индрээс мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг баталж, бүх шатандаа хэрэгжүүлж эхэлсэн юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахлын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах цаг үеийг хожиж чадсан алхам. Цар тахал эдийн засаг хоёр урвуу хамааралтай. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан найм  орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэдгийг мэдээллийн эхэнд тодотгосон юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 101 дэх өдөр өнөөдөр эхэлж байна. Харин ирэх цаг хугацаа, цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицтайгаар харж байгаа, 2021-2030 онд Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Гэхдээ бүгдийг шинээр эхлэх биш бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл байх болно гэдгийг итгэл төгс хэлье. Цар тахлыг амжилттай даван туулсан 10 улсын нэг нь Монгол байх болно хэмээсэн Ерөнхий сайд болоод танхимын гишүүдийн хэлсэн мэдээллээс тоймлон хүргэе.
 
ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ХҮҮХДИЙН ВАКЦИНЫГ ТАТАН АВНА
 
Дэлхий нийтээр хүүхдийн вакцинжуулалтад анхаарч байгаа энэ цаг үед Монгол Улс ч мөн адил хоцрохгүй байх бодлого баримталж, хичээж байна. Тиймээс ирэх  долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авах бэлтгэл ажил хийж байгаа аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид Файзер компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа. Долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтад ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо хийгдэж буй вакцины 80 орчим хувийг бид гаднаас худалдан авсан. Өнөөг хүртэлх худалдан авалтад ямар нэгэн хүндрэл гараагүй.
 
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ НЭМЭГДЭЛ, ХӨНГӨЛӨЛТҮҮДИЙГ ОН ДУУСТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА
 
Цар тахлын үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, 2021 оны долдугаар сарын 1 хүртэл татвараас чөлөөлсөн. Харин удахгүй долдугаар сарын 1 болж, үүнээс хойш ААН-үүд өөрсдөө татвараа төлөх юм.  Энэ тал дээр “Цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байна. Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилгахгүй бол энэ арга хэмжээгээ он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан явагдаж эдийн засаг сэргээд одоо байгаа нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал асуудал өөр болно. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Эдийн засаг сайжирвал мэдээж хөнгөлөлтүүдийг сунгахгүй. Тиймээс халдварын тохиолдлын тоо, вакцинжуулалтын үр дүнг харна" гэлээ.
 
АВЛИГЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН БОЛ ҮГ ДУУГҮЙ ХАЛНА               
 
Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр зарим төрийн албан тушаалтан, Засгийн газрын сайд нартай холбоотой сахилга, хариуцлагын асуудлыг сэтгүүлчид хөндлөө. Энэ тал дээр ямар бодлого баримтлах тухайгаа Ерөнхий сайд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ямар нэг асуудалтай нэр холбогдсон тохиолдолд шууд буруутгах аргагүй. Асуудал байвал хууль хяналтын байгууллагад шалгуулж үнэн мөнийг тогтоолгоно. Харин Засгийн газрын сайд нар ч бай авлигын хэрэгт нэр холбогдсон бол ярих юм байхгүй. Сануулга өгөөд шууд хална. Үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэв.
 
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХӨД ГУРВАН ЖИЛ ЗАРЦУУЛНА
 
Жил гаруй хугацаанд цахимаар хичээлд суусан хоцрогдлыг хэрхэн арилгах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсрол. Цар тахал цаашид үргэлжилж, есдүгээр сард хичээл нээх боломжгүй болбол хэрхэх талаар, 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлөх талаар Дэлхийн банктай хамтарч судалгаа хийсэн. Нийт хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол ирээдүйд үүснэ гэсэн судалгаа бий. Нэг хичээлийн жилд танхимаар 165-180 хоног хичээллэдэг. 2020 онд 40 хувь нь цахимаар хичээллэсэн. 2021 онд цахимаар 110 хоног цахимаар хичээллэсэн байна. Ер нь Монгол Улсын боловсролын салбарт цар тахлаас өмнө ч хоцрогдол үүссэн байсан юм билээ. Тиймээс цар тахлын өмнөх ба дараах хоцрогдлыг арилгах шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролын салбарын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зардал, санхүүжилт шаардсан ажил байх болно. Энэ жил хичээлийг 15 хоногийн өмнө эхлүүлээд хоцрогдлын асуудлыг шийдвэрлэхгүй. Хамгийн багадаа гурван жилийг зарцуулж байж хоцрогдлыг нөхөх тооцоо, судалгаа гарч байна” гэв.
 
ИРГЭНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ РҮҮ ТӨР НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
 
Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлаж, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн  Засгийн газар энэ ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэгвэл цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ.Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлж, үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан  Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барьсан талаар “Цахим хөгжлийн дөрвөн багц хууль батлагдвал цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн боломж бүрдэнэ. Таны мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно гэсэн үг.  Ийм оролдлого гарвал заавал сигнал танд имэйл хаягаар очно. Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний дугаар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм. Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ. Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ.Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлдэг зэргийг цахим болгож цэгцэлнэ" хэмээлээ.
 
 100 ТӨСӨЛ ЭДИЙН ЗАСГИЙГ ГУРАВ ДАХИН ТЭЛНЭ
 
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том ажил бол 100 төсөл арга хэмжээ юм. Төр, хувийн хэвшил хамтраад 100 төслийг хэрэгжүүлж чадвал эдийн засаг гурав дахин тэлэх тооцоо судалгаа хийжээ. Энэ Засгийн газрын нэрлэж, дэмжсэн 100 төсөлд  эдийн засгийн хүрээг тэлэх 50, амьдралын чанарыг дээшлүүлэх 25, засаглалыг сайжруулах шинэчлэл хийх 25 төсөл багтаж байна. Тухайлбал, уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарт реформ хийх хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах, Тавантолгой нүүрсний баяжуулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, хоолой, Дорноговь хар төмөрлөг, Дорноговь хар төмөрлөг орж байна. Харин эрүүл мэндийн салбарт Хавдар судлалын үндэсний төв II, Зүрх судасны төв, Түлэнхийн төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг тусгажээ.
 
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЧИГ ҮҮРЭГ, БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
 
 “Улаанбаатар болон аймгийн төвүүдийг ухаалаг платформ бүхий дэвшилтэт технологитой камержуулалтын системд холбоно. Өнгөрсөн оны байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 117 хуулийн этгээдийн 60 хувь нь алдагдалтай ажилласан бөгөөд ашигт ажиллагааны түвшин нь тогтмол буурч байна.Тиймээс Төрийн өмчит компаниудын чиг үүрэг, бүтцийг шинэчлэн зохион байгуулж, тэдний үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжоор хангаж, шилэн болгон, ашиг, орлого, өгөөжийг нэмэгдүүлнэ.  Эрдэс баялгийн бирж байгуулж, эрдэс бүтээгдэхүүний нэгдсэн стандарт нэвтрүүлэн, арилжааг олон улсын жишигт нийцүүлэн хийх, үнийг ил тод, нээлттэй тогтох нөхцөл бүрдүүлнэ. Татварын багц хуулийн дагуу техник, технологийн дэвшлийг ашиглан татварын бүртгэлийг бүрэн цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, иргэдэд хүрсэн аппликейшн нэвтрүүлэх замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлж, бүртгэл, үнэ шилжилтийн хяналтыг сайжруулж, татварын суурийг өргөжүүлнэ.
 
Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулахаар төлөвлөсөн байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.5.11 МЯГМАР № 95 (6572)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Мотоциклтой онхолдох хэлбэрээр...
Хувийн мэдээллийг хуулиар ингэж...

Засгийн газрын 101 дэх хоног 100 төслөөр эхэллээ

УЯНГА 2021-05-11

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

22 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

22 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

22 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

22 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

22 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

22 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

22 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

22 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

22 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

22 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

22 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах