• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ. 

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

№

Огноо

Агуулга

1.1

2019.07.18

“Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоол /Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан/

1.2

2019.11.14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт

1.3

2020.12.24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль

1.4

2021.01.18

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нараас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл

1.5

2021.01.20

Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл

1.6

2021.02.04

Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл

1.7

2021.02.05

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”

1.8

2021.02.08

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”

1.9

2021.02.08

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар “Маргаан нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Д.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллийг нэгтгэсэн/

1.10

2021.02.10

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/

1.11

2021.02.10

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн баримт мэдээлэл, тайлбар гаргуулах, байр суурь тодруулах тухай албан бичиг

1.12

2021.02.24

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Байр суурь илэрхийлэх тухай” Е/16 дугаар албан бичиг

1.13

2021.02.24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Тайлбар гаргах тухай” ТГ/113 дугаар албан бичиг

/УИХ-ын гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, өнөөгийн Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга С.Бямбацогтын тайлбар бичлэг/

1.14

2021.02-04 сар

Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээлэл болон түүний хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэр үндэслэлгүй тухай хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын тайлбар, мэдээлэл: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайханы тайлбар

Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалын тайлбар

Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтын тайлбар

Хуульч Д.Миеэгомбын тайлбар

Хуульч доктор Б.Гүнбилэгийн тайлбар

Хуульч О.Алтангэрэлийн тайлбар

Өрсөлдөгчгүй өрсөлдөөн нэвтрүүлэгт өгсөн хуульчдын тайлбар

Хуульч Б.Ган-Очирын тайлбар

1.15

2021.03.09

Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заажээ./

1.16

2021.03.15

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоол (Бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон)

1.17

2021.03.15

Саналыг Цэцийн бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн 29 дүгээр тогтоол (Үүгээр Цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн)

1.18

2021.03.19

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл

1.19

2021.03.22

Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл

1.20

2021.03.22

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны магадлал /Цэцийн гишүүн Д.Одбаяр Бага суудлын хуралдааныг хаяж гарснаас шалтгаалан тамга дарагдаж, дугаар тавигдаагүй байна/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэж тус тус заажээ./

1.21

2021.03.23

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны илтгэгч гишүүн Ш.Цогтоогийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргасан тухай тайлбар /яриа/

1.22

2021.3.24

Үндсэн хуулийн цэцийн албан ёсны цахим хуудсанд 2021 оны 3 сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэх мэдээ.

1.23

2021.03.26

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоол

1.24

2021.04. 02

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хориг

1.25

2021.04.08

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоол

1.26

2021.04.08

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол /Үндсэн хуулийн цэцийн даргын 06 дугаар тогтоолоор бүрэлдэхүүн нь томилогдсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааны шийдвэрлэх ёстой асуудлыг илэрхий зөрчиж, дангаар шийдвэрлэсэн/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.” гэж заажээ./

1.27

2021.04.12

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлт /Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Бага суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дунд суудлын хуралдааныг зарлаж, бүрэлдэхүүнийг томилж байгааг эс зөвшөөрч, Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцэж гаргасан өөрийн саналыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэхийг хүссэн байна/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/

1.28

2021.04.15

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн мэдэгдэл /Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг хууль зөрчиж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа Цэцийн даргад мэдэгджээ/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/

1.29

2021.04.16

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай

1.30

2021.04.16

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 15:00 цагаас зарлагдсан, мэдээлэл гаргасан иргэн, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаа тухай болон холбогдох бусад мэдээлэл /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасан бөгөөд Цэцэд мэдээлэл гаргасан 4 иргэний 1 нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан, өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байжээ/

1.31

2021.04.16

Үндсэн хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт

1.32

2021.04.17

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж, Бага суудлын хуралдаанд оролцон шийдвэр гаргасан Ш.Цогтоогийн ярилцлага /Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан зохих хууль, журмын дагуу хуралдаж, хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэдгийг нотолжээ/

1.33

2021.04.17

2021.04.16-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, илэрхий хууль бусаар явагдсан тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэний өмгөөлөгч нарын ярилцлага

1.34

2021.04.22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №02, 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцордог, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол ардын намын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хуралдаж чадахаа болиод байна.

№

Огноо

Агуулга

2.1

2021.01.18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх болсон тухайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн Е/02 албан бичиг /уг албан бичгээр Оюутолгойн асуудлын хүрээнд үүссэн маргаантай асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх болсон тухайгаа дурдаад бүрэн гүйцэд мэдээлэл ирүүлэхийг хүсэв/

2.2

2021.01.20

Нялх биетэй эмэгтэйг хүйтэнд нимгэн хувцастай авч явсан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хүнлэг бус үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд тайван жагсаал хийв. /Энэхүү жагсаалд оролцогчид нь Засгийн газрыг огцруулах шаардлага огт гаргаагүй бөгөөд Шадар сайд буюу УОК-ын даргыг хариуцлага хүлээхийг шаарджээ/

2.3

2021.01.20

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох мэдэгдэл хийв.

2.4

2021.01.21

1.Өглөөний 08:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдав. 2.Өдрийн 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газар огцрох асуудлыг шийдвэрлэв. 3.Өдрийн 13:30 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар огцрох асуудлыг шийдвэрлэв. 4.Оройн 16:00 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар огцрох болсон тухай мэдэгдэл хийв. 5.Оройн 17:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлав. 6.Оройн 18:00 цагт УИХ-ын чуулганаас Засгийн газар огцруулах шийдвэр гарав.

2.5

2021 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд Оюутолгойн асуудлаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болон түүнээс хойш цар тахлын нөхцөл байдал, бусад асуудлаар Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хуралдуулахаар 2 удаа зарласан боловч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүрэлцэн ирээгүй.

2.6

2021.01.29

Оюутолгойн асуудлаар Улсын Их Хурлын чуулганы хаалттай хуралдаан хийх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Е/07 дугаар албан бичиг

2.7

2021.02.01

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Е/08 дугаар албан бичиг

2.8

2021.02.10

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Е/15 дугаар албан бичиг

2.9

2021.03.18

Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Е/20 дугаар албан бичиг

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаар захирамжийн 2.4 дэх хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. /Улс төрийн намын бүртгэлийг хуулиар Улсын дээд шүүхэд харьяалуулсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын дээд шүүхийн лавлагаа, тодорхойлолтгүйгээр аливаа намын төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох, тамгыг нь хүчингүй болгох, шинээр олгох зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж болно/

№

Огноо

Агуулга

4.1

2020.06.26

С.Эрдэнийн хүсэлт /Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх тухай/

4.2

2020.07.08

Ардчилсан намын болон хэрэг эрхлэх газрын тамга хүлээлцсэн акт

4.3

2020.07.08

С.Эрдэнийн Ардчилсан намын даргын үүргийг Ц.Туваанд шилжүүлж, тамга хүлээлгэн өгч буй баримт (бичлэг)

4.4

2020.12.21

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт /Ардчилсан намын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгож, шинэ тамга авах зөвшөөрөл хүсэх тухай/

4.5

2020.12.21

УБЕГ-ын 8/10757 дугаар албан бичиг /Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанаас тамганы талаар тайлбар хүссэн/

4.6

2020.12.24

Ардчилсан намаас УБЕГ-т хүргүүлсэн шаардлага /С.Эрдэнийн хүсэлтийн талаар/

4.7

2020.12.24

УБЕГ-ын улсын байцаагчийн №6030 тоот дүгнэлт /Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож шинээр олгох тухай/

4.8

2020.12.25

Ардчилсан намаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн/

4.9

2020.01.14

Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж

4.10

2020.12.28

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт /УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар/

4.11

2020.02.02

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн/

4.12

2020.02.17

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоол /С.Эрдэнээс гаргасан “Ц.Туваан нь Ардчилсан намын тамгыг санаатайгаар нуусан...” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай/

4.13

2021.01.14

Ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол

4.14

2021.02.26

Ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын...
Х.Баттулга Монгол ардын намыг...

Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Номин 2021-04-27

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гэмт хэрэг   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах