"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна.
Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.
1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг