• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Б.Нэргүй: Ерөнхийлөгч хувийн хэрэгцээ, хоол хүнсэндээ төсвөөс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй

Засгийн газраас төсөв хэмнэх мэдэгдэл гаргаж, өндөр цалин дарга нарын цалинг хасах талаар ам ангайсан. Үүнтэй зэрэгцээд тэр дарга ийм цалин авдаг, тийм хангамж эдэлдэг гэх худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим ертөнцөөр “тэнүүчлэх” болсон. Тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өдрийн хоолны төсөв 1.3 сая төгрөг гэх ч мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагч Б.Нэргүй тайлбар хийжээ.  Тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн тань асуултад хариуцлагатайгаар хариулт өгье. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албанд найм дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлд болон хувийн хэрэгцээ, хоол хүнсэнд нь төсвөөс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй, тийм зардал ч төлөвлөгдөж тусгагддаггүй юм. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд зардлаа багасгаж, төсвөө бодитой төлөвлөж, аль болох хэмнэлттэй ажиллах чиглэлийг байнга өгч ажилласнаар Ерөнхийлөгчийн төсөв жилээс жилд буурч байгаа шүү дээ. Үүнийг ойлгомжтой болгохын тулд ганцхан тоо хэлье л дээ. 2016 оны төсвийг 2013 оныхтой харьцуулахад бид нийт төсвөө 2, 3 дахин бууруулж чадсан. Үүнийг жил жилийн Төсвийн тухай хуулиас үзэж болно.

Харин Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд гадаад, дотоод арга хэмжээний үеэр зочид, төлөөлөгчдөд барих зоогийн төсөв бий. Түүнийг батлагдсан төсвийн хэмжээнд зарцуулдаг. Энэ дашрамд ний нуугүй хэлэхэд зочдод барьсан зоог, хоолны зардлаа Ерөнхийлөгч хувиасаа төлчихдөг тохиолдол зөндөө л байдаг. Иймд олон нийтийн сүлжээгээр явуулж байгаа Ерөнхийлөгч өдөрт 1,3 сая төгрөгийн хоолны төсөвтэй гэсэн худал мэдээлэл, гүтгэлгээ зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас иргэд ийм мэдээлэлд итгэх хэрэггүй юм” хэмээн ярьсан байна.

Ц.Оюунгэрэл: Зовлон шаналал, зодуур, хүүхдийн нулмсаар бичигдсэн хуулийг буцааж татлаа  

УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг буцаан татах шийдвэр гаргасан билээ. Тэр дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль багтсан юм. Монголд гэр бүлийн хүчирхийлэл газар авч, жилээс жилд нэмэгдэж байхад энэ хуулийг эргүүлэн татсан нь олон хүнийг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ардчилсан парламенттай Монгол Улсын түүхэнд батлагдсан хуулийг буцааж татсан тохиолдол байхгүй.

Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах заалтуудтай хуулийг буцааж татсан түүх үгүй. Хүний эрхийн маш олон дэвшилт гарсан, хүний эрхийг бүх талаас нь хамгаалах цогц тогтолцоотой хуулиудыг хэрэгжүүлэхээс татгалзаж, батлагдсаны дараа татаж авч байгаа хар түүх энэ удаагийн парламентад гарлаа. Иймээс 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүний эрхийн түүхэнд хараар бичигдэх өдөр гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол олон хүний амь нас, зовлон, шаналал, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хууль шүү дээ. Энэ хуулийг АН-ынхан бичээд АН-ынхан баталчихсан гэж МАН-ынхан эндүүрч боджээ.

Уучлаарай тэгээгүй. Энэ хуулиуд бол аль нэг намын үзэл суртлаар бичигдсэн хууль биш. Энэ бол хүмүүнлэг сэтгэлээр бичигдэж намын харьяалал харгалзахгүй бүх эмэгтэй гишүүд дэмжиж баталсан хууль юм. Батлагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу бүх хүмүүс эрх зүйн шинэчлэлийг бушуухан хэрэгжээсэй гэж хүлээж байсан.

Гэтэл гэмгүй царайтай, цагаан цамц өмсөөд, зангиа зүүсэн нөхөд харгис үйлдэл хийлээ. С.Бямбацогт гэдэг хүн гадна талдаа сайдын төрхтэй боловч дотор талдаа хар харгис зүйлийг хийж чаддаг хүн гэдгээ харууллаа. Түүний өргөн барьсан хар тогтоолыг эсэргүүцэх чадалтай гишүүн МАН-д ганц ч байхгүйд харамсаж байна. Энэ бол эмгэнэлтэй явдал” хэмээн ярьжээ.

Д.Оюунхорол: Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн асуудалд онцгой анхаарч эхэлсэн

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлож буй компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж Монголын хамгийн урт гол болох Орхон бохирдоод байгаа билээ. Хэдхэн жилийн өмнө бас ийм явдал гарч байсан. Гэтэл өнөө жил Орхон голыг бохирдуулсан явдал давтагдлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярьсан байна.

Тэрбээр “Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж  Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шалгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна. Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын  хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэл нь  одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж  байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг.

Гэвч байдал өөрчлөгдөхгүй,  ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг  илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэнд үйл  ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид  газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ” хэмээжээ.

Ц.Цогтбаяр: Олимпийн тосгонд Д.Дагвадоржтой мэндлэхэд муухай харчихаад л явсан

Монголын Чөлөөт бөхийн холбоо дотроо хагаралтай, эрэг­тэй тамирчдаа ялгаварлан үздэг хэ­вээ­рээ байгааг өнгөрч байгаа долоо хоногт болсон үйл явдал харууллаа. Монголын хоёр дасгалжуулагч тамирч­наа өмгөөлж, дэвжээн дээр хувц­саа тайлж челленж шидсэн үйлд­лийг Монголын Чөлөөт бө­хийн холбооноос бүдүүлэг үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс Ц.Цогт­баяр, Б.Баяраа нарын дасгалжуулах эр­хийг хассан шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Түүний дараа дасгалжуулагч нар нөхцөл байдал ямар байгаа талаар, Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж ямар хандлагатай байгааг ярьсан юм.

Ц.Цогтбаяр дасгалжуулагч “Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чадвар чансаа сүүлийн жилүүдэд эрс дээшилж байгаа. Тэр дундаа 2015 оны дэлхийн аваргаар найман жингийн тав нь дэлхийн аваргын медалийн төлөө барилдсан. Гурав нь медаль авч, хоёр нь шагналт тавдугаар байрт орж байсан. Бидний хоорондын атаа жөтөө, тэмцэл юунаас болоод үргэлжлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилийн буюу Чөлөөт бөхийн Олимпийн эрх олгох дэлхийн аваргын  тэмцээний өмнө МЧБХ-ны Ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг нөхөр шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид тэмцээний өмнө шүүх дээр өнжиж байсан.

Найм, есдүгээр сард бид байнга шүүх, цагдаагаар явсан. Заримдаа аргаа барахдаа бусад багш нарт хүүхдүүдээ захиж үлдээдэг байлаа. Тийм учраас л бид Чөлөөт бөхийн холбоо эрэгтэй тамирчдын амжилтад ямар ч хамааралгүй шүү гэж хэлж байсан юм. Түүнээс хойш, хүн бүр сэтгэлээ өгч байгаа Олимпийн наадмын өмнө холбоо бидэнд тусалсан бил үү. Ирж уулзаагүй, утсаар яриагүй. Олимпийн бэлтгэлд гарчихсан байхад “Олимп” баазад ирж уулзсан нэг ч хүн байгаагүй.

Риод Олимпийн тосгонд очоод, Д.Дагвадорж гэдэг нөхөртэй мэндэлэхэд муухай харчихаад л яваад өгсөн. Бид яах юм бэ. Айдастай байна шүү дээ бид. Дээрээс нь, миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвар­дуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагва­дорж, н.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн.

Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж “Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна” гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан” хэмээн ярьсан юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Барилгын салбарыг дэмжиж,...
Цагдаагийн байгууллагын үйл...

Хэн юу хэлэв

Пунцагболд 2016-09-02

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах