• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрийн тансаглалыг танаж, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүү Ж.Эрдэнэбатын гарт байна

Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. Уг нь Ж.Эрдэнэбатын зоригтой хийх гээд байгаа хасалт, таналт, цомхотголыг аль хэдийнэ эхлүүлэх байсан юм шүү дээ. Үндсэндээ төрийн албанд үүсчихээд байсан тансаглал, бүх салбарт нүүрлээд байгаа мөнгөний  “хөөс”-ийг хэн нэгэн нь хагалах хэрэгтэй байсан.  Тэр нь одоо болсон.

Яах аргагүй эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулж, төсвөө бид хэмнэж чадах бүхий л аргаар тэмцэхгүй бол энэ хэвээр дураараа дургиад байвал Засгийн газар дампуурлаа зарлах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эдийн засагчид ч хэлсэн. Тийм болохоор чадах чинээгээрээ төсвөө хэмнэж, хэтэрсэн тансаглалаа хасах гэж Засгийн газар оролдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тансаглал, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүүг Засгийн газар атгаж байгаа гэсэн үг. Харин зоригтойхон танаад хатгаад, хийсэн шиг хийж чадах эсэхийг нь харах л үлдэж байна.

Өнөөдөртөө элдэв янзын халамжуудыг эхнээс нь танаж эхэллээ. Тухайлбал, оюутнуудад өгч байсан 70 мянган төгрөгийн халамж. Аль хэдийнэ ингэх байсан. Мөн сардаа 20, 30 сая төгрөг авдаг байсан дарга нарын цалинг ч тодорхой хэмжээнд бууруулахаар болсон. Шүүгч нарын цалинг ч бууруулах асуудал яригдаж, “хэрүүлийн алим” болчихоод байж л байна. Гэхдээ нөгөө талаар дарга, сайд, ямбатнуудын тусгай хэрэгцээ, тансаглалыг нэгмөсөн хаах хэрэгтэй.  Монгол Улс нэг хэсэг уул уурхайн баялгаасаа орж ирсэн хэдэн төгрөгөөр туйлав даа.

Төрийн албан хаагчдын цалинг байсхийгээд нэмээд л. Дарга нарын цалин тэнгэрт тулаад л. Тэр битгий хэл төрийн албыг өдөр өдрөөр томсгож, жинг нь нэмсээр, одоо өөрийгөө дааж алхахааргүй хэмжээнд хүргэчихлээ. Дарга нар нь бүгд данхайсан том машинаар ажил, гэрийнхээ хооронд зөөлгөөд л. Шатахууных нь мөнгө гэж жилдээ хэдэн зуун саяар яригдах зардал урсах жишээтэй. Бүр сүүлдээ “Би тийм том албан тушаалтай учраас жийп унах эрхтэй” гэж загнах хүн ч байлаа.

Эдийн засаг хямарч байгаа энэ үед л бид зөв замаа олж, хөрсөн дээрээ буух цаг болсон. Энгийнээр хэлбэл хэдэн жилийн хөөсөө хагалцгаая. Тийм болохоор шүүгч нарын цалинг хассан нь ч зөв. Элдэв  төрлийн халамжуудыг танах нь ч зөв. Дээрээс нь дарга нарынхаа тусгай хангамжуудыг тана, одоо. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа дарга нар хот дотор том жийпээр ажил, гэрийн хооронд явж яах юм бэ. Тийм ямар хэрэгцээ, шаардлага байгааг үл ойлгоно. Жижиг тэргээр гэртээ хүргүүлээд, ажилдаа явахаар ядуу харагдах гээд байгаа юм уу.

Төрийн мөнгөөр худлаа үнэн ярьж гадаад руу явдаг байдлыг ч бас халаач. 2014 онд яасан билээ, Иргэдийн хурлын хэдэн нөхдүүд туршлага судлах нэрийдлээр Бразил явж, хөлбөмбөг үзсэн. Энэ мэт худлаа үнэн шалтгаан хэлж, төсвийн мөнгөөр гадаад руу явдаг дарга нар үй түм байгаа. Тэднийхээ дураараа занг зогсоо. Дарга нарт утасны мөнгө гэж олгодог байсныг 100 хувь танаж байгаа юм билээ. Гэх мэтээр хэмнэх зүйл маш их байна. Мөн том дарга нарын цалинг тохирох хувиар бууруулж байгаа сураг байсан. Шатахууны зардлыг 20-30 хувиар бууруулж байгаа гэсэн. Гэх мэтээр төрийн албаны тансаглалын “бялуу”-наас ганц нэг зүсмийг нь хурааж авч байгаа. Гэхдээ л том “бялуу” үлдээд л байна.

Сүүлийн хэдэн жилд хэтэрхий данхайчихсан төрийн албаа ч гэсэн зоригтойхон цөөлөх хэрэгтэй. Зарим яам, тамгын газар, төрийн өмчийн компаниудад давхардсан албан хаагчид маш их байгаа. Ганц хүний хийх ажлыг бүхэл бүтэн албанд хариуцуулж өгдөг. Нэг даргатай, хоёр гурван цэрэгтэй. Яг үнэндээ хамгийн бага албан тушаалтай нь бүх ажлаа хийгээд, бусад нь фэйсбүүк ухаад л сууж байдаг. Тэгээд төрөөс цалина авна. Ядаж байхад төрийн алба автоматаар данхайхаас гадна тэднийг үнэн эрхлүүлсэн шүү дээ. Төрийн албанд ажилласан бол тэтгэвэрт гарахад нь тийм ч урамшуулал өгнө. Төрийн албаныханд байрны квот өгнө. Төрийн албанд олон жил ажилласан бол байрны урьдчилгааг нь даана гэх яриа ч гарсан.  Энэ чинь зүгээр л “хөөс” биш, юу юм.

Гэтэл хувийн хэвшилд насаараа ажилласан хүмүүс зүгээр л татвараа төлөөд,илүү цаг ажиллаж, улсад баялаг бүтээж байгаа. Тэглээ гээд урамшуулал нэхсэн үү, үгүй шүү. Аав, ээжийн цалин нэмэгдвэл хүүхэддээ арай үнэтэй гутал аваад өгөхийг боддог байх. Харин эсрэгээрээ хасагдвал орлогодоо тааруулж гутал авдаг юм. Түүнтэй адил улс орон мөнгөтэй, даналзаж байхдаа төрийн албыг данхайлгаж, цалин цагааг нь нэмж, тэтгэвэртээ гарахад нь урамшуулал гэж баахан мөнгө өгч байж.

Одоо улсад мөнгө алга, өрөө яаж даръя даа гэж тархиа гашилгаж байгаа энэ үед орлогондоо таарсан “гутал” авахаас биш яадаг юм.  Угаасаа сүүлийн хоёр, гурван жилд гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямрал манайд үүссэн. Мөнгө төгрөг ч хумигдаад, эдийн засаг ч унасан. Хувийн хэвшлүүдийн орлого буурч, аргагүйн эрхэнд ажилчдаа цомхотгож, зардлаа бууруулж, нөхцөл байдалдаа тааруулж ажиллаж байгаа. Зарим нь бүр хаалгаа барьсан. Худалдан авах чадвар эрс буурсантай холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ өссөнгүй. Одоо хувцас хунар бүр хямдарч байгаа биз дээ.

Монголчууд ипотекийн зээлээ төлөх гээд хувцас ч авах тэнхээгүй л явна. Үндсэндээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор байрны үнийг эс тооцвол бусад “хөөс” арилж л байна. Бүр сайн хагалж, хөрсөнд нь буулгаарай. УИХ-ын гишүүд ч гэсэн олон янзын тусгай хангамж байвал сайн дураараа татгалзах хэрэгтэй. Манай парламентад цалингаараа амьдарч байгаа гишүүн хэдхэн л байгаа. Бусад нь бүгд бизнестэй бол бизнестэй, баян бол баян. Бүр хэтэрхий баян учраас ард түмнээ тансаглаж байна гэж чуулган дээр “зүүдэлж” байна шүү дээ. Тийм болохоор өөрсдөөсөө эхэл.

Дэд сайдуудаа авч хая. Хэдэн цэцэрлэг барьчих мөнгө жилдээ гарч ирнэ. Болдог бол ипотекийн зээлийг ч тодорхой хугацаанд зогсоогоод, байрныхаа үнийг буулгахгүй гүрийгээд байгаа нөхдүүдийн хандыг хага дармаар байна. Одоо л бид хөрсөн дээрээ буух цаг болсон. Тэгэхгүй хөөстэйгээ хөөрөөд, тэнгэрт амьдраад байвал нэг өдөр газарт хатуухан унаж магад. Хаа сайгүй байгаа хөөсөө бага багаар нь хагалж, хатуухан унахгүйсэн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ц.Цогтбаяр: А.Сүхбат намайг...
З.Энхтөр: Аймгийн шүүх АН-ын талд...

Төрийн тансаглалыг танаж, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүү Ж.Эрдэнэбатын гарт байна

Пунцагболд 2016-08-31

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

59 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах