• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Жинжиймаа: Тамирчин болох минь яав даа гэж харамссан

“Хүлэгү” пикчерсийн ээлжит бүтээл “Цагаан хадаг” киноны гол дүрд тоглосон СУИС-ийн жүжигчний ангийн оюутан Т.Жинжиймаатай ярилцлаа. Энэхүү киног Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн билээ. 
 
-“Цагаан хадаг” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Спортын, тэр дундаа жүдо бөхийн тамирчны амьдрал, замналыг өгүүлж буй гэдэг утгаараа үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байх шиг байна. Киноны гол дүрд тоглох боломжийг яаж олж авав?
 
-Анх энэ оны хоёрдугаар сард “Цагаан хадаг” киноны гол дүрийн жүжигчний шалгаруулалт явагдаж байна гэсэн мэдээлэл СУИС даяар тарсан. Тэр үед л намайг ирж шалгаруулалтад орооч гэсэн. Гол дүрийн жүжигчний шалгаруулалт 2-3 сарын турш үргэлжилсэн юм. Хамгийн анх дуудаж, шалгачихаад дахиад нэг сарын дараа дуудсан. Түүнийхээ дараа бас сар болоод дуудаж шалгасан. Энэ бүхний эцэст над руу ярьж, шалгаруулалтад тэнцсэн гэдгийг маань хэлж, энэ кинонд тоглохоор болсон доо. Хариу хүлээж байх зуураа би жүдогийн шигшээ багийнхантай бэлтгэл хийсэн. Киноныхоо шалгаруулалтад тэнцчих гээд л жүдогийн бэлтгэл хийж байгаа нь тэр шүү дээ. Манай кино багийнхан ч гэсэн “За хэр сайн бэлтгэл хийхээс шалтгаалж чамайг авна” гэж байсан юм.
Тэгэхээр нь “Намайг яг ч авчихаагүй юм байна” гээд л бэлтгэлээ хийгээд байлаа. Бараг 10-аад хоног жүдогийн шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийх хугацаандаа би өөрийгөө эвсэл сайтай юм байна гэж бодсон шүү. Гэхдээ л жүдо бөхөөр хичээллэнэ гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Тэр дундаа эмэгтэй хүн барилдана гэхээр хэцүү санагдсан. Тэгэхдээ кинондоо тоглохын тулд хичээж, бэлтгэлээ хийсэн. Улмаар тавдугаар сарын 26-нд анхны мотор дуугарч, зургандаа гарсан даа. 
 
-Энэ киногоор жүдо бөхийн тамирчны амьдралыг харуулах гэж байгааг хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ яг ямархуу үйл явдлууд гарах бол гэж хүлээж байгаа байх. Зах зухаас нь жаахан цухуйлгавал?
 
-Би эхэндээ энэ киноны талаар сонсоод барилдаад л байдаг охины тухай гарах юм байна гэж бодсон. Харин киноныхоо зохиолыг уншихад миний төсөөлж байснаас огт өөр байсан. Зөвхөн барилдах биш. Энэ кинонд Даваа гэдэг тамирчин охины амьдрал 10 наснаас нь эхлээд л гарах юм. Багадаа ямар орчинд өссөн. Бөхийн спорттой хэрхэн холбогдсон. Тэр үед эцэг, эх нь хэрхэн хандсан, ямар шалгуурыг давсан гээд олон зүйлийг өгүүлнэ. Хамгийн гол нь тэр хүн ямар хэцүү зүйлийг даван туулж байж амжилтад хүрсэн бэ гэдгийг харуулах юм. 
 
-Өөрийн чинь тоглосон анхны кино гэсэн. Хэдийгээр мэргэжлийн сургуульд суралцаж, номыг нь үзэж, “ногоотой шөл”-ийг нь ууж байгаа ч яг камерын өмнө гараад жүжиглэх бол өөр байх нь тодорхой. Хүндрэлтэй, хэцүү зүйл хэр тохиолдов?
 
-Би өөрийгөө үнэхээр азтай охин гэж боддог. Яагаад гэвэл маш том кино групп, үнэхээр чадварлаг найруулагчтай  оюутан байхдаа хамтарч ажиллалаа.  Дээрээс нь Монголын алдартай тамирчны амьдралаас  сэдэвлэж хийж байгаа кинонд тоглох том боломж надад олдсонд баярлахгүй байхын аргагүй. Анхны уран бүтээлийн гараагаа ингэж эхэлсэн нь цаашдын миний зам мөрийг ерөөж өгсөн гэж боддог.
 
Энэ кинонд 10 мянган хүний масс гарна. Тэр олон хүн миний төлөө орилж байгаа юм шиг санагдаад, яг өөрөө алтан медаль авчихсан юм шиг, Олимпийн аварга болчихов уу гэмээр огшдог юм билээ.  Мэдээж би дөнгөж анхны уран бүтээлдээ оролцож байгаа. Тийм болохоор мэдээж айж байсан. Хүмүүс намайг энэ киноны гол дүрд тоглуулахаар сонгосондоо харамсах вий дээ гэж маш их бодсон. УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат манай ангийн багш. Багш маань бидэнд кино болон тайзны урлагийн бүхий л ялгаа салгааг маш сайн зааж өгдөг. Багшийнхаа зааснаар л хичээгээд байлаа. Мөн найруулагчийн өгч байгаа үүрэг даалгавар маш чухал байдаг юм билээ. Мөн өөрийгөө маш сайн судалгаа хийсэн гэж бодож байгаа. Жүдочидтой чамгүй олон өдөр бэлтгэл хийж зүтгэсэн. Өөрт байгаа бүхнээ л гаргасан. Мэдээж алдаа оноо, чадахгүй зүйл байсан. Тэр бүхнийг чадварлаг хүмүүсийн ачаар даваад гарсан даа. 
-Спортын сэдэвтэй кино жүжигчнээс маш өндөр ур чадвар шаардах нь мэдээж. Хувь хүний дотоод сэтгэл, зан чанарыг харуулахаас гадна спортын техникийг сайн сурах учиртай. Жүдо бөхийн мэхийг хийхэд техник талаасаа илт худлаа харагдаж болохгүй шүү дээ?
 
-Киноны найруулагч шалгаруулалт хийж байхдаа л хэлж байсан. “Бидэнд биеийн тамирын уран чадвартайгаас гадна мэргэжлийн жүжигчний ур чадвартай хүн хэрэгтэй” гэж хэлж байсан. Тийм болохоор л би маш их айж байлаа. Жүдогийнхонтой бэлтгэл хийж байхад тамирчид намайг эвсэлтэй байна гэж байсан. Хэдийгээр тийм ч Олимпийн наадамд түрүүлж байгаа тамирчны барилдааны ур чадварыг харуулж чадахгүй байх гэж их айсан. Гэхдээ л би хамаг чадлаараа хичээсэн. Энэ кинонд жүжигчний чадварыг сорьсон нэлээд олон хэсэг гардаг. Тэр болгоныг ямар ч байсан давсан. Миний хувьд маш том сорилт байсан л гэж хэлмээр байна.
 
-Гавьяат тамирчин Д.Сумъяа­гийн амьдралаас сэдэвлэсэн кино гэж яриад байгаа. Үнэхээр эхнээсээ л энэ хүний амьдралаас сэдэвлэсэн байсан юм уу. Эсвэл жүдогийн спортын тухай кино хийж байгаад Д.Сумъяаг Олимпийн медаль авчихаар менежмент хийчихэв үү гэдэг хардлага бас гарч ирээд байна?
 
-Сошиал ертөнцөөр “Д.Сумъяа Олимпийн наадмаас мөнгөн медаль авчихаар түүний амьдралаас сэдэвлэсэн гээд байна” гэсэн яриа их гарч байгаа. Аль нэгдүгээр сард жүдогийн тамирчны амьдралаас сэдэвлэж байгаа гэж ярьж байсан. Зураг авалт эхлэхээс өмнө би хоёрдугаар найруулагчаасаа “Хэний тухай өгүүлэх кино юм бэ” гэж асуусан. Тэгэхэд Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэж хийж байгаа кино шүү гэж хэлж байсан юм.
Эмэгтэй тамирчныг сонгож авсан нь ч ийм учиртай юм билээ. Эрэгтэй хүн бол барилдахад асуудалгүй. Байгалиасаа л барилдах, тулалдахаар заяагдсан. Харин эмэгтэй хүн яаж тэр хэцүү бэрх бүхнийг давж, хүнд бэлтгэл хийж, амжилт гаргаж байгааг уран сайхны киногоор харуулах нь илүү сонирхолтой байсан. Яагаад ч юм эмэгтэй хүн барилдана гэхээр их хэцүү санагдаад байгаа юм даа. Би л гэхэд анх жүдогийн бэлтгэл дээр очиход эмэгтэй тамирчид татами дээр пад хийтэл унаад л. Тэр үед ямар хэцүү юм бэ гэж бодогдсон. Яг энэ бүхнийг, тэр дундаа эмэгтэй тамирчны  амьдралыг харуулж байгаа нь маш сонирхолтой санагдсан. 
 
-Манай улсад олон шилдэг эмэгтэй тамирчин бий. Тэр дундаа жүдод. Гэтэл яагаад Д.Сумъяагийн амьдралаар кино хийхээр шийдсэн юм бол. Үүнийг зохиолч юм уу, найруулагчаас асуух нь илүү зохимжтой байх. Гэхдээ гол дүрийн жүжигчинтэй уулзсаных асуухгүй байж болохгүй байна л даа?
 
-Би бас энэ талаар зохиолч, продюссер Т.Номуунзул эгчээс энэ талаар асуусан.  Зохиолч маань эхнээсээ л спортын сэдэвтэй кино хийхээр зорьж байсан юм билээ. Харин нэг удаа ажлаар жүдо бөхийн бэлтгэлийн зааланд очсон гэсэн. Гэтэл эмэгтэй бөхчүүд барилдаж байгаа нь өөрт нь их хэцүү санагдсан гэсэн. Пад хийтэл унаад л, яаж ингэдэг байна аа л гэж бодсон байгаа юм. Тэгээд жүдо бөхийн холбооныхонтой уулзаад, энэ санаагаа хэлээд, ярилцсан. Ярилцсаны эцэст Д.Сумъяагийн амьдралаар кино хийхээр сонгосон юм билээ. 
 
-Энэ кинонд тоглохоор болсныхоо дараа Гавьяат тамирчин Д.Сумъяатай уулзаж, судалгаа хийсэн биз дээ. Тэр хүнээс ямар өгөгдөл авсан бэ?
 
-Д.Сумъяа эгчтэй хэд хэдэн удаа уулзаж, бэлтгэл хийсэн. Надад өөрийнхөө үндсэн мэх болох үүрээг зааж өгч байлаа.  Ер нь хүмүүс Д.Сумъяа эгч бид хоёрыг маш адилхан гээд байгаа. Хараад байхад байгаа байдал, зан ааш, гаргаж буй сэтгэлийн хөдлөл надтай маш төстэй. Тийм болохоор надад энэ кинонд тоглоход нэг талаараа дөхөм ч байсан байж болох. Би энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Д.Сумъяа эгчийн овог нэр нь Доржсүрэнгийн Сумъяа. Би энэ кинонд Доржсүрэнгийн Даваа гэдэг нэртэй тамирчны дүрд тоглосон. Сумъяа гэдэг чинь нэг дэх өдөр биз дээ. Даваа гэдэг чинь ч бас нэг дэх өдөр. Энэ бол эхнээсээ л бодож, төлөвлөж өгсөн нэр. Үүнийг ч хүмүүс анзаарах хэрэгтэй. Тэгэхгүй Д.Сумъяагаар менежмент хийлээ гээд яриад байгаа  нь буруу. Би зориуд хэлмээр санагдаад байна. 
 
-Орлон тоглогчоор жүдо бөхөөр хичээллэдэг тамирчин охиныг авсан байсан. Зарим мэхний техникийг үзүүлэхэд хэцүү байсан болохоор тэгсэн юм уу?
 
-Риогийн олимп болоод Астанагийн дэлхийн аваргын тэмцээний зургийг цоолбороор авсан. Тийм том тэмцээний зургийг авахад би яг мэргэжлийн тамирчин шиг байж чадахгүй байгаа юм. Тийм болохоор тэр тамирчин охиноор нисэлттэй, техник шаарддаг мэхнүүдийг хийлгэж, зураг авахуулсан юм.  
 
-Кино зохиолд эхнээсээ л Риог тусгасан байсан уу. Эсвэл сүүлд нэмчихсэн юм уу?
 
-Эхнээсээ л зохиол Олимпийн наадамд оролцож байгаагаар бичигдсэн. Хамгийн сүүлд би Риогийн Олимпийн наадмаас алтан медаль аваад, уйлаад л кино төгсдөг. 
 
-Өмнө нь жүдо сонирхдог, үздэг байв уу?
 
-Анх дунд сургуульд суралцаж байхад манай өвөө жүдогоор хичээллэ гээд бөхийн секцэнд аваачиж бүртгүүлж байлаа. Харин ээж маань “Охин хүүхдийн бие хаа эвдэрчихнэ” гээд гаргачихсан. Би сар гаруй хугацаанд секцэнд явсан. Эхлээд дандаа сунгалт хийлгэдэг юм билээ. Тэгж байтал л ээж гаргачихсан. Харин сая шигшээ багийн жүдочидтой хамт  бэлтгэл хийхдээ барилдахгүй яав даа л гэж их харамссан. Хүн болгон л “Жинжиймаа, чи чинь эвсэлтэй юм байна шүү дээ” гээд л байхаар барилддаг байж гэж өөрийн эрхгүй бодогдоод байгаа юм чинь. Одоо ч барилдах хөг өнгөрсөн байх аа, би чинь хөгширчихлөө шүү дээ. 
 
-Энэ кинонд тоглоод жүдо бөх гэж юу байдгийг бага ч гэсэн мэдэрсэн байх. Тийм болохоор Олимпийн наадмаар тамирчдаа, тэр дундаа Д.Сумъяаг маш сайн дэмжсэн биз?
 
-Д.Сумъяа эгчийн барилдааныг бид кино группээрээ цуглаж үзсэн. Д.Сумъяагаа дэмжинэ, дээлийнх нь захыг мушгина гээд л үзсэн дээ. Японы бөхийг цэвэр ялахад нь бүгдээрээ уйлаад, маш их баярласан. Эх орондоо ирэхэд нь бид бүгдээрээ хамт тоссон. Д.Сумъяа эгч Астанагийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн шүү дээ. Тэр үйл явдлыг бид кинондоо оруулсан юм. Энэ зургийг авахын тулд бид олон хүн цуглуулсан. Мөн шигшээ багийн тамирчид бидэнд маш их тусалсан.
 
Тэдэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр кинонд тоглож байгаа ч гэсэн том тамирчидтай хамт, дэлхийн аваргын медалийг нь зүүгээд гараад ирэхэд хүмүүс хашгиралдахаар өөрийн эрхгүй уйлах гээд байгаа юм чинь. Яг л өөрөө дэлхийн аваргаас медаль хүртээд ирж байгаа юм шиг санагдсан. О.Балжинням аварга, Д.Төмөрхүлэг ах, М.Уранцэцэг эгч гээд олон том тамирчид манай киноны зурганд орж ирсэн. Энэ бол үнэхээр ховорхон тохиох үйл явдал байсан. 
 
-Уран бүтээл болгон ямар нэг санааг хэлдэг. Мэдээж тамирчин хүний жаргал, зовлонг харуулах л байх. Гэхдээ л түүнээс илүү гүн гүнзгий санаа байгаа болов уу?
 
-Энэ бол зөвхөн тамирчин хүний тухай өгүүлж байгаа юм биш. Одоогийн залууст маш том үлгэр дуурайлал болохоор уран бүтээл болсон. Хүний эцсийн дайсан бол хүн өөрөө л байдаг юм. Хүн өөрийгөө л ялж чадах юм бол юунд ч хүрч чадна гэсэн санааг өгөх юм. Манай киноны трейлер дээр гарч байгаа шүү дээ. “Өөрийгөө ялаагүй хүн өрөөлийг хэзээ ч ялахгүй” гэж. Энэ бол ерөнхийдөө хэлэх гэсэн санаа. Анх зохиолоо уншаад л би өөртөө өлгөж жишээ авсан шүү.  
 
-Залуу хүн хүсэл мөрөөдөлгүй байх шиг эмгэнэлтэй зүйл үгүй гэдэг. Нэгэнт уран бүтээлийн гараагаа үзэгчдийн таашаалд нийцэх өндөр магадлалтай кинонд тоглож эхлүүллээ. Цаашид ямар зорилго тавьж байна?
 
-Миний эхний тоглосон кино бүтээл болж байгаа гэж би бодож байна. Энэ том бүтээлд би багтаж чадсандаа баяртай байгаа. Манай киноны найруулагч Ж.Сэнгэдорж “За Жинжиймаа, кино гэдэг бол ийм, ийм учиртай шүү дээ. Цаашдаа уран бүтээлд тоглож байгаарай.  Зүгээр л нэг халтуурны гэж болохоор кино Монголд зөндөө л гарч байна. Тийм кинонд биш, жинхэнэ уран бүтээлд тоглож байвал түүн шиг жаргал гэж байдаггүй юм” гэж захисан. Би нэг хэсэг их гоё мэдрэмжийг авч явлаа.
 
Ж.Сэнгэдорж найруулагчийн хийж байгаа киноны гол дүр гэхээр л хүмүүс бахдаад л. Түүнээс би уран бүтээлийн амт, сайхан мэдрэмжийн заримыг нь амталж байгаа юм чинь. Найруулагч гэдэг үнэхээр агуу хүмүүс. Зохиол уншихад нэг өөр. Харин найруулагчийн харах өнцөг огт өөр. Бид болохоор “Энэ зургийг ингээд л авна даа” гэж бодож байтал бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэж, зүүдлээгүйг зүүдэлчихээд л босоод ирдэг юм билээ шүү дээ, найруулагч хүмүүс чинь. Түүнийг нь бахдаад л, суралцаад, зөвлөгөөг нь дагаад, хэрэгжүүлэхийг хичээнэ. Цаашид уран бүтээлд л оролцож байя гэж бодож байгаа. 
 
-Чиний энэ киноноос авч үлдсэн хамгийн том олз чинь юу вэ?
 
-Мэргэжлийн уран бүтээлч гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгосон. Мэргэжлийн кино баг уран бүтээлээ үзэгчдэд хүргэхийн тулд яаж ажилладаг. Яаж мэргэжлийн дагуу бүтээлээ туурвидаг вэ гэдгийг ойлгож авлаа. Би СУИС-ийг төгсөхөөсөө өмнө энэ кинонд тоглож чадсандаа, тийм завшаан надад олдсонд баяртай байгаа. Юугаа ч мэдэхгүй нэг нөхөр л явж байлаа шүү дээ. Гэтэл энэ кино багтай хамтарч ажилласнаар нэг шат ахиж чадсан.
 
Миний цаашдын ажил амьдралд маш том түлхэц боллоо. Дээрээс нь маш том төлөвшлийг олж авсан. Манай сургуулийн оюутнууд кинонд тоглохын тулд зөвшөөрөл авдаг. Ж.Сэнгэдорж найруулагч маань багш руу утасдаад “Танай Жинжиймааг киноныхоо гол дүрд тоглуулахаар авлаа” гэж хэлсэн. Гэтэл багш “Наадахаа жүжигчин болгоод явуулаарай” гэхгүй юу. Тэгэхэд зургийн дарга Тогосоо эгч маань “Жүжигчин байтугай хүн болгоод явуулна” гэж хэлж байсан юм. Тэр  ч ёсоор би яаж хүн шиг байх ёстойг ч сайн мэдэрсэн. Энэ бүхэн миний киноноос авч үлдсэн хамгийн том олз юм даа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Эрчүүд “ховрын бараа” болох нь
Хүүхдийн эмнэлэгт хулгай оржээ

Т.Жинжиймаа: Тамирчин болох минь яав даа гэж харамссан

Пунцагболд 2016-08-26

Сэдвүүд : #Азийн АШТ   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах