• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 12 хүүхдэд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардууллаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ. Уг уулзалтад тус дүүргийн 1-3, 7,21, 27 дугаар хорооны иргэд оролцлоо. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ажил амьдралынхаа 25 жилийг холбосон Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Надад итгэж дэмжсэн та бүхэндээ чи сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
 
Миний бие салбарынхаа нөхцөл байдалтай танилцаад ажлаа эхэллээ. Өмнө нь ажиллаж байхдаа эхлүүлсэн олон ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ. Шинэ Засгийн газар нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай танилцаад ажлаа эхэлж байна. Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ байгалиа хамгаалах, байгалийн нөөц хаягдалгүй ашиглах шаардлага тулгарч байна” гэлээ. 
 
Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд байгаа ч Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж, хямралаас гарах цогц төлөвлөгөө боловсруулаж байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа. Энэ үеэр сүүлийн үед нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа зарим асуултад иргэд хариулт авсан юм. Энэ хүрээнд хүүхдийн мөнгө болоод ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгоно гэдийг иргэд таатай хүлээн авч байв. Өнөөдөр нэн ялангуяа Улаанбаатар хотын гэр хороолол хөрс, ус, агаарын бохирдол маш том асуудал болоод байгаа. Тиймээс ч орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ сайд дуулгасан.
 
Түүнчлэн тэрбээр “Бүх асуудлын нэгмөсөн шийдэх шийдвэрлэх эдийн засгийн хөрс суурь, боломж байхгүй байна. Тиймээс бид гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх боловсронгуй болгох асуудлыг гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавиад байна. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тэргүүн туршлага, шинэ дэвшилтэт технологийг ашиглахаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлэх болно.
 
Энэ ажилд БНХАУ тусламж үзүүлэхээр болоод байна. Түүнчлэн Мянганы сорилтын сан мөн асуудлаа тавьсан. Тиймээс энэ ажлыг зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч туршиж, үзэхээр болоод байгаа. Энэ ажлыг хамгийн түрүүнд миний тойргийн 27, 21, 2 гэсэн гурван том хорооноос эхлүүлэх болно. Эхлээд туршаад үзье.  Үнэхээр гэр хорооллын цэвэрлэх байгууламжийг доторлогоотой боловсон бие засах газартай, гэрэлтүүлэгтэй болгоод энэ ажлыг эхлүүлчихвэл магадгүй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс илүү ажил болох ч юм бил үү. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн асуудлыг шийдээд өгчихвөл гэр хорооллын иргэд эрүүл, сайхан амьдрах нөхцөл боломж бүрдэх байх гэсэн бодлоготойгоор энэ ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөж байгаа” гэдгийг дуулгасан юм. 
 
Эмэгтэй гишүүнийхээ хувьд тэрбээр нийгмийн эмзэг асуудалд анхаарлаа хандуулахгүй үлдээсэнгүй. Учир нь хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох гэж байна. Тиймээс ч Д.Оюунхорол гишүүн иргэдтэй уулзах уулзалтынхаа үеэр сурах хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөр төлөх боломжгүй 12 хүүхдэд “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичгийг гардууллаа. Эрхийн бичгийг гардуулах үеэр Д.Оюунхорол гишүүн “Эдийн засгийн хямралаас болж, сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөр нь дарамт болоод байгаа. Тиймээс ч сургуулиасаа чөлөө авч байгаа олон хүүхэд бий. Үүнтэй холбогдуулан миний бие 12 хүүхдэд үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байна. Энэ боломжийг ашиглан сайн суралцаж, улс орондоо хэрэгтэй, мэдлэг чадвартай боловсон хүчин болоорой” хэмээн захилаа. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж өглөө. Түүнчлэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг салбарын болон намын одон медалиар шагнаж урамшууллаа. 

Х.Зават: 200 гаруй хүүхдийн асуудлыг шийдээд өгч байгаад үнэхээр их баярлаж байна

/Баянзүрх дүүргийн II хорооны иргэн/
 
-Д.Оюунхорол УИХ-ын гишүүн болчихоод удаагүй байхдаа иргэдтэйгээ эргэх болбоотой байж, анхныхаа уулзалтыг ийнхүү зохион байгуулж байгаад баяртай байна. Ингэж ойрхон уулзах нь битгий хэл бүтэн дөрвөн жил нэг ч удаа сонгогчдынхоо царай хардаггүй УИХ-ын гишүүн зөндөө байдаг. Эмэгтэй хүний нарийн ухаан энэ төрд хэрэгтэй гэдгийг харуулах цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг гэдэгтэй маргах хүн цөөн биз. Тухайлбал, хэдхэн хоногийн дараа хичээл, сургууль эхлэх гэж байна.
 
Тиймээс ч амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж, оюутнуудад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулж байна. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол энэ нарийн зүйлийг мэдрэхгүй. Төр засаг хямраад сүүлийн хэдэн сар хүүхдийн мөнгө ч өгөхгүй байна. Тиймээс ч орлого гээд байх зүйлгүй хүүхдийнхээ мөнгөөр сургуулийнх нь бэлтгэлийг базаадаг айл өрхүүд хэцүүдэж байгаа. Тиймээс 200 гаруй хүүхэд шинэ цүнхээ үүрээд сургуульдаа очно гэдэг бол маш том нэмэр болж буй хэрэг. Эдийн засгийн хямралаас болоод ажилгүй болж байгаа иргэд олон байна.
 
Наймаа хийгээд ямар ч орлого орохгүй болчихлоо. Гэтэл сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэглэл ямар үнэ өртөгтэй байгаа билээ. Ганцхан үзэг балны сав авлаа гэхэд л 5-8 мянган төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Тиймээс хоногийн хоолоо яахаа мэдэхгүй байгаа хүмүүс хүүхдүүддээ хичээлийн хэрэглэлийг нь бүрэн бэлтгээд сургуульд нь явуулна гэдэг чанга байна. Харин манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн маань 200 гаруй хүүхдийн асуудлыг ингээд шийдээд өгч байгаад үнэхээр их баярлаж байна. Тиймээс цаашдаа ч олон сайн ажил хийж, ард иргэдийнхээ амьдралтай ойрхон байж, жаргал, зовлонг нь байнга сонсч байгаасай гэж  хүсч байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
J4 компанийн Гадаад худалдааны...
Тэнэглэж бас тэсэрч чаддаг...

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 12 хүүхдэд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардууллаа

Отгонмягмар 2016-08-24

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах