• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулж, орон тоог хадгална

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газраас нэн яаралтай авч хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар хийсэн мэдээллийн дараа багагүй маргаан гарсныг онцлоод үүнтэй холбогдуулж иргэд, хэвлэл мэдээлэл, гадаад дотоодын санхүүгийн зах зээлд бодит мэдээлэл өгөхөөр шийдсэн гэдгээ дуулгав. Тэрбээр “Статистик, эдийн засгийн тоон мэдээллийг буруу тодорхойлж, засвар оруулж мэдээлбэл цаашид засч болохгүй нөхцөл байдлыг бий болгоно. Бид эдийн засгийнхаа оношийг зөв тодорхойлж байж дараа дараагийн авах арга хэмжээ бодлогоо төлөвлөнө.Гэвч харамсалтай нь өдөр бүр Сангийн яаманд бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессийн гэрээ, төслүүд ар араасаа гарч ирж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгээс хазайх эрх байхгүй. Тийм учраас бодит нөхцөл байдалд энэ олон төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардлаа” гэв. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг Засгийн газраас хийж эхлээд байгаа аж. Ерөнхий сайдын хэлж буйгаар төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ий 21.6 хувь дээр ирэх төлөв ажиглагдаж байгаа юм байна. 
 
Тиймээс УИХ-ын даргад Ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг Ерөнхий сайдаас тавиад байгаа гэнэ. Ийнхүү төсвийн тодотгол хийснээр макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийнхөө асуудлыг зөв голдиролд оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Төсвийн тодотголтой цуг “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр” боловсруулж, өргөн барихаар Засгийн газраас бэлтгэж байгааг Ерөнхий сайд энэ үеэр онцолж байлаа. 
 
Тодруулбал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хоёр үе шатанд хуваажээ. Эхний үе шатанд ойрын хугацаанд буюу 12-18 сарын хугацаанд “Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх”-ээр төлөвлөжээ. Ингэхгүйгээр цаашаа явбал одоогийн алдаагаа давтаж, эдийн засгаа хямралаас гаргах боломжгүй гэж үзэж байгаа аж. Хоёрдугаар үе шатанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвийн төлөвлөлтөө бодит эдийн засгийн хөрсөнд хүргэсний дараа “Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх” нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн “Маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй нь манай улсын нэг том хүндрэл. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Тиймээс манай Засгийн газар давхардсан олон төслүүдийг хумиж, салбар болгонд улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц, ард иргэдэд хэрэгцээтэй 1-2 төслийг барьж ажиллана. Үүнийгээ хэрэгжүүлсний дараа өөр шинэ төсөлд орох ёстой гэж үзэж байгаа” гэлээ. Мэдээллийн төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засч залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" хэмээсэн юм.
 
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
-“Стэнд бай” хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?
 
-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.
 
-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Энэ юу болж байгаа бол?
 
-Ажлын хэсэг гарсан. Одоогоор ажиллаж байгаа. Энэ талаархи мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах болно.
 
-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгөөч. Хэзээ өргөн барих вэ?
 
-Төсвийн тодотголыг боловс­руулж байгаа. Удахгүй бид өр­гөн барина. Төсвийн тодот­голын хүрээнд шаардлагатай зардлуудыг оруулах, зарим үйл ажиллагааг хойшлуулах гэх мэтээр ажиллаж байна. Хэрэв төсөв энэ байдлаар үргэлжилбэл төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэнэ.
 
-Нэг ам.доллар 2200 төг­рөгт хүрлээ. Энэ талаар Зас­гийн газар ямар ажил хий­хээр төлөвлөж байгаа вэ?
 
-Хэд хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд гурван их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд нэг их наяд төгрөг хэвлэж гаргасан. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална.
 
-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?
 
-Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн төвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн чиг баримталж байгаа.
 
-Ипотекийн зээлийг үргэлж­лүүлэн олгох эсэх асуу­далд Засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
-Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан Ажлын хэсэг  байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг  цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судалж байна. Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар  санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогын хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж  эх  үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд  үргэлжлүүлэх үү гэдгийг Засгийн газрын төвшинд шийднэ.
 
-Эрх баригч нам “Мэр­гэж­лийн Засгийн газар” бай­гуул­на  гэж мөрийн хөтөл­бөр­төө тусгасан. Гэтэл ачир дээрээ эсрэг томилгоо хийгдлээ гэх хүн цөөнгүй байна. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа бэ. Мэр­гэж­лийн байж чадаж байгаа юу?
 
-Манай Засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмент хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.
 
-“Bank of Сhina”-аас Засгийн газар зээл авна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн юм уу?
 
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of Сhina” юм. Бид  эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.
 
-Хавтгайрсан халамжуудыг багасна гэлээ. Хүүхдийн мөн­гө, оюутны 70 мянган төг­рөгийг үргэжлүүлэн олгох уу?
 
-Хүүхдийн мөнгийг  төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд  халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг Засгийн газраас барьж ажиллана.
 
-Жилийн өмнө та Сангийн сайдаар ажиллаж байсан. Сая ярьснаас тань дүгнэвэл таныг Сангийн сайдын албан тушаалаа өгснөөс хойш улсын төсөв замбараагүй болсон юм байна гэж ойлголоо. Ер нь таныг Сангийн сайдаар ажиллаж байхад төсөв ямар байдалтай байсан юм бэ?
 
-Намайг Сангийн сайдаар очиход их сайхан байж байгаад бууснаас хойш муухай болсон гэж огт хэлээгүй. Ажил авахад хүнд л байсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн байдал хүндэрсэн байна гэдгийг тухайн үед хэлж байсан. Төсөв хэтрээд, өрийн хэмжээ хэтэрсэн байсан учраас Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөрийг батлуулж байсан. Өрийнхөө таацыг өөрчилж байсан. Төсвийг эрүүлжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Миний үед дөрвөн төсөв Монголд үйл ажиллагаагаа явуулдгийг зогсоож нэгдсэн нэг төсөвтэй болгосон. Олон замбараагүй зүйлийг цэгцэлсэн. Хамтарсан Засгийн газрын үеийн бодлогоо хэрэгжүүлээд явсан бол эдийн засаг энэ хэмжээнд хүрчихгүй байсан юм. Бид нэг жилийн хугацааг алдсан байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Олимпийн алтан медаль хүртсэн...
АНУ, Туркийн харилцаа...

Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулж, орон тоог хадгална

Отгонмягмар 2016-08-16

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах